RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


16-р долоо хоног

 

16-р долоо хоног 

Улирлын хичээл 16 долоо хоногтой. Долоо хоног бүрийг оюутнууд өөрсдийнхөөрөө нэрлэсэн байдгаас хамгийн чухал долоо хоног нь 16 дахь долоо хоног буюу "Ухаарлын долоо хоног”. Энэ өдрүүдэд нь манай сургууль Нарантуул захаас дутахгүй түм түжигнэж, бум бужигнасан, жүжгээр бол хамгийн их өрнөлтэй, зөрчил тэмцлийн оргил хэсэг нь энэ долоо хоног болно доо. Ёстой нөгөө амьдралын хамаг дүрс нүдний өмнө жирэлзээд өнгөрнө гэдэг шиг 15 долоо хоногийн оюутны амьдрал ганцхан 16-р долоо хоногт шийдэгдэж ухаардаг болохоор оюутнууд ингэж онож нэрлэжээ. Гэхдээ бидний үйлчлүүлэгч нар үнэхээр ухаардаг юм болов уу? Дараагийн улиралд дахиад л 16-р долоо хоног болж сургууль даяараа бужигнаан болно. Энэ бужигнаан дөхөөд ирэхээр багш нарын алхаа гишгээ ширүүсэн, хар нүдний шилний цаанаас оюутнуудаа F, D, C гэж тооцоолон харах ТЕРНИТАТОР-ууд болон хувирдаг бол оюутнууд хүнд асуудалд орсон сүсэгтнүүд өөрийг нь аврах арга чаргыг мэдэгч ҮЗМЭРЧ дээр шавж ТЕРМИНАТОР-уудыг өглөө, өдөр, оройгүй шаналгана. Зарим нь шөнө ч шаналгадаг байж магад. Яг энэ үед оюутнуудыг аврагч гэнэт гарч ирэн ЗОРРО-нууд тулалдаандаа орно доо. Хаа нэгтээгээс гэнэт гаран ирэгч ЗОРРО-нуудын нарийн сэлэмний ирээр ТЕРМИНАТОР-уудын дүн А. В болж хувирна. Зарим оюутнуудын санаа сэтгэл амарч өөрийн аврагч ЗОРРО-нууддаа талархана. ТЕРМИНАТОР-ууд бид өөрсдөө ЗОРРО болж хөлсөө урсгаж, нэрээ идэн өөр нэг ТЕРМИНАТОР-ын үүдийг сахин, утасыг хайна. Би өөрөө ийм байдалд бишгүй ордог буюу сургуульд багшилах хугацааны хирээр ТЕРМИНАТОР биш ЗОРРО болж хувирна. Тэгэхээр багш оюутанд аль алинд ухаарал хайрласан 16-р долоо хоног гэж байна. Герман улсад 10 жил гаруй суралцаж ирээд Монголын томоохон компанийн ажил олгогч болсон залуу өнгөрсөн 11 сард оюутнуудтай уулзаж байхдаа "Герман, Монголын боловсролын ялгаа багасаж байна. Шинэ мэдээлэл дамжуулах хурд ижил болж байна. Манай их дээд сургуулийн стандарт, хичээлийн хөтөлбөр адилхан, багш нарын чадвар ч ойрхон түвшинд байна. Гэтэл үнэлгээний системд нь Монгол сэтгэлгээ бөх бат байгаа болохоор би шинэ төгсөгч нарын дипломд огт итгэдэггүй” гэж ярьсан юм. Их дээд сургуульд үнэлгээний систем сургалтын хөтөлбөрөөсөө илүү хамгийн чухал зүйл. Үнэлгээний систем нь тухайн сургуулийн боловсролын хөтөлбөр, стандартын хамгийн гол баталгаа болж байх ёстой. Манай сургууль өөрийн гэсэн үнэлгээний системийг бий болгоод өөрчлөлгүй 10 жил гаруй болж байна. Жилээс жилд өөрчлөгдөж байгаа шинэ мэдээллээр баяжсан хичээлийн хөтөлбөр, стандартыг 10 гаруй жил ашигласан үнэлгээний системээр дүгнээд байхаар 16-р долоо хоног байсаар байна. Өөрөөр хэлбэл германы гүн ухаантан Фейрбахыг "хүүхдээ усанд оруулж хирнээс салгачихаад түмпэнтэй нь цуг угаадасруу асгачихсан”-тай адилхан ШУТИС-ийн сургалтын шинэчлэлийг шүүмжилмээр байна. 1999 онд эхлүүлсэн АНУ-ын дээд боловсролын стандартыг ШУТИС-д нэвтрүүлсэн энэ ажлыг улам цааш үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Бид энэ талаараа Монголын бусад их дээд сургуулиудад үлгэр жишээ болохоор их зүйлийг хийж чадсан ч хөгжлийн явц нь их удаан, ялангуяа Үнэлгээний систем өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэж бодож байна. Шудрага, дэвшилттэй үнэлгээний систем нь тухайн боловсролын системын хөгжил, чанарыг хамгаалж байдаг, хувь хүмүүсээс бус систем, зүй тогтлоос хамаарч байдаг боловсролын шинэ технологи гэж орчин үед дүгнэж байна. Энэ шинэ технологи нь миний өмнө нь бичиж байсан ТЕСТЫН ТӨВ-ийн тухай болно. Миний мэдэхээр Солонгос болон бусад орнууд тухайн улиралд оюутны олж авсан мэдлэгийг 8-р долоо хоног, 16-р долоо хоногт 2 удаа авсан шалгалтуудын дундаж оноогоор улирлын ерөнхий дүнг тусгай програмаар нь гаргачихдаг. Манай сургууль шиг шалгалтын 2 долоо хоног гэж бужигнаан болохгүй, оюутнуудын дүнг хичээл заасан багшаас гадна хэнээс ч хараат бус тестын программын боломжийг Мэдээллийн Технологийн хөгжил авчирсан байна. Үүнийг түшиглээд манай сургууль биеэ дасан нилээд том бvтэц бүхий ТЕСТ-ын төвийг байгуулъяа. Энэ төвийн баримтлах зарчим: 1. Тест бол зөвхөн тэр хичээлийг заадаг багш нарын өмч биш Жолооны дүрмийн шалгалт, Англи хэлний Тофелийн шалгалтын ТЕСТ шиг бүгдэд ил тод байх ёстой. Харин багш нарын боловсруулсан сайн тестыг ТЕСТИЙН ТӨВ тусгайд нь кредитээр үнэлж ТЕСТЫН САНДАА БАЯЖУУЛАЛТ хийж байх ёстой. 2. Багш бүр өөрсдийн хичээлээрээ ТЕСТ боловсруулах ёсгүй. Тухайн мэргэжлийн профессорын багууд тестүүдээ хэлэлцэн баталж тэдний боловсруулсан тестээр On line, Off line олон хэлбэрээр тестын шалгалт авч байх ёстой. Тестын шалгалт нь жил ирэх тусам өөрчлөгдөж, олон хувилбараар баяжигдан хөгжиж байх ёстой. 3. Бүх хичээлээр боловсруулсан ТЕСТЫН САН байгуулснаар оюутнууд хүссэн үедээ энэ Тестын төвөөр үйлчлүүлж өөрийн эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, дадлаа албан болон албан бусаар сорин үздэг прагматик тогтолцоог бий болгож болно. Ингэснээр жилд 1-2 удаа бужигнаан болж нийтээр өгдөг шалгалтууд байхгүй болж оюутнууд ч, багш нар ч Тестын шалгалт гэдэг зvйлээс айхгvй амар болно. 4. Цаашдаа ТЕСТЫН ТӨВ нь зөвхөн ШУТИС-ийн сургалтын ажлын хэрэгцээнээс гадна бусад албан байгууллага, газруудын захиалгаар ажилчин, ажилтангуудын мэдлэг боловсрол, чадварыг бодиттойгоор тогтоож чаддаг бие даасан институт болж өргөжих хэтийн зорилгыг ч өмнөө тавьж байх хэрэгтэй болов уу.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
1 bold-erdene  
0
heregtei medeelel bn

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]