RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » Entries archive
Үзсэн: (1723) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-19
Нийтэлсэн: BAT-ERDENE

   МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТҮҮХ
  Модунь шаньюй 2200 жилийн тэртээ "Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн” хэлсэн үг хэзээ ч ач холбогдолоо алдахгүй билээ. Нутаг дэвсгэр бол хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтанд их чухал зүйл юм. Улс, үндэстэний оршин байх хамгийн том шалгуур газар нутаг байдаг бөгөөд оршин буй энэ газар нутаг нь тухайн улс, үндэстний түүхийн хөгжил дэвшил, мандал буурлыг тод томруун илтгэгч гол хүчин зүйл билээ. Тухайлбал, газар тариалангийн ач холбогдлыг сэрүүн бүсийнхэн халуун орны Индианчууд, Аброгениуд, Хүйтэн сэрүүн бүсийн нүүдэлчдээс илүү сайн мэддэг, энэ бүс нутагт түүхэн үйл явдлууд илүү эрчимтэй явагдаж Соёл Иргэншлийг бүтээн байгуулсан болой.

 
Үзсэн: (3758) | Сэтгэгдэлүүд: (7) | 2012-01-19
Нийтэлсэн: BAT-ERDENE

ШУТИС Монголын түүх /S.SS102/

Түүхийн хуудсанд тавтай морилно уу

    Энэ хуудас зєвхєн Монголын түүх, Дэлхийн түүхийн тухай бус танхимд 90 минутын турш єрнєсєн үзэл бодлын уур амьсгалын үргэлжлэл Цахим танхим байх юм.

 
Үзсэн: (1203) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-18
Нийтэлсэн: BAT-ERDENE

Бурхан халдун Их хориг мөн үү

    Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн тахилагат газар юм байна. 1818 оноос албан ёсоор тахих болсон. Бурхан халдун нь ар өвөртөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой тайгын тачир урагмалтай уул юм. Тус ууланд дээд, дунд, доод гэсэн гурван овоо байдаг. Эдгээрүүд өөрийн гэсэн хэв маягтай ба уулын дээд буюу орой хэсэгт цэлийсэн том талбай байдаг. Бурхан халдун ууланд байгалийн талаас нь харж үзэх их олон хэв маяг байгаа. Мөн монгол үнтэстний шашин болох бөө мөрөглийн үлдэгдэлүүд бас байдаг байна. Бурхан халдун нь эртний монголын цөөн тооны томоохон тахилагт уул юм. 1992 онд Бурхан халдун буюу Хан хэнтий нурууны 12,000 ам километр талбайг нь улсын тусгай хамгаалалтын бүс бологсон.


 
Үзсэн: (628) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-18
Нийтэлсэн: BAT-ERDENE

    Эртний Анафчууд
  Монголын Археологийн хувьд нэг иймэрхүү байхад харин хилийн чандад ер бусын зүйлүүд их байх юм даа. Магадгүй үнэхээр ийм зүйл байдаг ч юм билүү хэн мэдлээ. Ямар ч байсан та бүхэн үүнийг үзээд итгэнэ үү байна уу өөрсдөө л мэд. Эртний Библид эдгээр ер бусын хүмүүсийг Эртний Анафчууд гэж бичсэн байдаг.

 
Үзсэн: (544) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-18
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монголын түүхийг хэн бичиж хэрхэн гуйвуулсан бэ.

    Монголчуудын соёл иргэншил гэж байна. Харамсалтай нь бид одоо бахархаад байдаг энэ соёл иргэншил маань хэзээнээс эхлээд ямар хөгжлийн зэрэгт хүрсэн, сайнуу муу юу, цаашид оршин тогтнох чадвартай эсэх талаар бид л лав мэдэхгүй.
    Яагаад гээч. Яагаад гэвэл монголчуудын өөрийн болон иргэншлийнхээ түүхийг бичиж үлдээж чадаагүй байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хэн бидний түүхийг бичив гэж асуулт гарна.

   Хөөрхий муусайн хятадууд бидний түүхийг бичжээ.Хятадуудыг /энд өнөөгийн хятад улсын иргэдийг  гэж хэлээгүй, хятадын өмнөх гүрэн болох Хан улс, Тан улс, Сүн улс, Мин улс, Алтан улс, Юань улс гэх мэт нь орно./ дэлхийд байхгүй их соёлтой улс. Өөрийнхөө түүхийг зэргэлдээ орнуудынхаа түүхтэй бичиж үлдээсэн гавьяатай гэж үздэг юм байна.


 
Үзсэн: (1537) | Сэтгэгдэлүүд: (11) | 2011-12-29
Нийтэлсэн: BAT-ERDENE


Миний тухай

Тус сайт нь Түүх болон Археологийн сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл зэрэг эрдэм шинжилгээний шаардлагад нийцсэн бүтээлийг нийтлэх бөгөөд бидэнтэй хамтран ажиллах мэргэжил нэгт хүн бүрт нээлттэй байх болно.
С.Бат-Эрдэнэ ШУТИС-НТС-Багш
Утас   11321184
            99028208
Факс: +976-11-361411
И-мэйл: tlbaagii@yahoo.com



 
Үзсэн: (1033) | Сэтгэгдэлүүд: (0) | 2011-10-10
Нийтэлсэн: BAT-ERDENE

 
Хорин жилийн тэртээ Тянь Ан Миний талбайд...
 
 
 

 
Үзсэн: (1008) | Сэтгэгдэлүүд: (4) | 2011-10-10
Нийтэлсэн: BAT-ERDENE

 
Вангагийн зөгнөл
 
Ванга (Вангалия Пандева) 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн. 1996 оны наймдугаар сарын 11-нд нас нөгчжээ. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар "Болгарын Арйун Петка” сүмийн дэргэд оршуулсан. 12 настай Вангаг хүчтэй хуй салхи авч явснаас хараагаа алджээ. Охиныг шороо чулуунд дарагдсан, ухархайд нь элс шингэсэн дөнгөж амьтай байхыг нь олсон байна. Үүний улмаас нүд нь сохров. Ванга 16 настай байхдаа зөгнөж эхэлжээ. Эцгийнхээ хариулж байсан сүргээс хулгайлагдсан хонийг олоход тусаллаа. Тэрбээр хонь нуусан хашааг яг дүрслэн хэлсэн бөгөөд түүнийг зүүдэндээ харсан гэж хэлжээ. Харин мэргэжлийн зөнчийн авьяас чадвар нь 30 настайд нь тодорсон. Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. "Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц "Курск” сөнөлөө. Урьдчилан тааварлах зөнч чадвар үнэхээр байдаг гэж үү?

 
Үзсэн: (2224) | Сэтгэгдэлүүд: (0) | 2011-05-06
Нийтэлсэн: BAT-ERDENE

  
   ШИВЭЭТ ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ

     Орхоны хөндий нь нүүдэлчдийн түүхийн олон үеийн археологийн дурсгалуудаар онцгой, баян түүхт нутаг бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлээд XIII-XIV зуун хүртэлх үеийн булш, бунхан, тахилгын цогцолбор газрууд болон хот суурин гэх мэт олон тооны дурсгалууд бий. Тэдгээрийн олонх нь эдүгээ хүртэл эрдэм шинжилгээ судалгааны  ороогүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Хөшөө Цайдамын урд 3 км зайтай Шивээ толгойн орой дээр орших чулуун байгууламж болно. Дээрхийн адил хэв шинжийн дурсгалууд тус бүс нутагт цөөнгүй байгаа бөгөөд энд юуны өмнө Тарнайн голын Шивээт толгой, Баян-Агтын Шивээт Улаан гэх мэт ижил төстэй нэр бүхий цогцолбор байгууламжуудыг дурдаж болох юм. Тэдгээр томоохон дурсгалуудын зарим нь хүн, амьтны дүрстэй хөшөө чулуу бүхий нилээд цогцолбор шинжтэй байдаг.

 
Үзсэн: (5596) | Сэтгэгдэлүүд: (27) | 2011-05-06
Нийтэлсэн: BAT-ERDENE

 
Монголын түүхийн лекцүүдийг татаж авахаар тавилаа.
 
       Сайн байцгаана уу? Өнөөдрийн лекц та бүхэнд ямар санагдав. Монголын түүхийн ертөнц боловч түүхээр дамжуулан өөрийн амьдарч буй нийгэм, орчныг төсөөлөх, багаараа хамтран ажиллах, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэх энэ хичээлд тавтай морил гэж та нарыг чин сэтгэлээсээ урьж байна.
       Миний хичээл бүхэн та нарт эргэлзээ төрүүлж, шинэ мэдээлэл авах шунал хүслийг бий болгож түүний төлөө ганцаараа бус багаараа хамтран ажиллах нөхцлийг байнга өгч байгаасай гэж хүсэж байна. Ингээд бидний түүхийн аялал эхэлж байна. Та бүхнийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. 
       Өнөөдрийн лекцийг дараагийн 7 хоног хүртэл share хийлээ.


 
« 1 2 ... 6 7 8
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.