Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


БНМАУ-ЫН АНХНЫ БААТАР

 


БНМАУ-ЫН АНХНЫ БААТАР


1930-аад оны үеэс олон улсын геополитикийн байдал хурцдаж эхэлсэн байна. Энэ нь 1929-1933 оны хооронд эдийн засгийн хямрал болж зарим улс оронд цэргийн дэглэм тогтон бэхжих үндэс болжээ. Үүнтэй холбоотойгоор Зүүн Хойд Ази, Манжуурыг Япон улс гадаад бодлого, стратегийн үүднээс сонирхож тэнд хяналтаа тогтоохыг эрмэлзэх болсон ба улмаар 1932 онд Японы цэрэг Манжуурыг түрэмгийлэн эзэлж Манж-го хэмээх улсыг байгуулснаар БНМАУ-ын дорнод хязгаарт дайны бодит аюул занал бий болов. Учир нь Манж-го улсын тоглоомын засгийн газрыг байгуулсны дараа Японы дээд албаны хүмүүс «Эх газрын /Манжуур, Монголын/ талаар Японы баримталж буй бодлогоос үндэслэн Манжуурыг эзэлсний дараа Монголыг үргэлжлүүлэн эзлэх нь чухал, Монгол бол цэргийн чухал түшиц бөгөөд түүнийг дараалан эзлэхийн тулд манай эзэнт улс бүх хүчээ тавих болно» хэмээн мэдэгдэж байв. Энэ төлөвлөгөөний дагуу Япон-Манж-гогийн цэрэг 1935 оны эхэн үеэс БНМАУ-ын дорнод хил дээр илт өдөөн хатгалга үйлдэж хилийн будлиан гаргах болсон байна. Эдгээр өдөөн хатгалтгууд нь цааш шатлан үргэлжилсээр 1935 он болоход хилийн тулгаралтууд болж 1939 оны дунд үе хүрэв. Үүнийг манай улсын цэргийн түүхчид "халхын голын дайны удиртгал хэсэг” хэмээн дүгнэсэн байдаг. Эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хийсэн олон арван тулалдааны үед БНМАУ-ын анхны баатрууд төрөн гарсан билээ.1936 оны 1 дугаар сарын 28-ны шөнө Булан дэрсний харуулаас зүүн хойш 3 км орчмоор Япон-Манж-гогийн талаас 10 морьтон манай улсын хилийг зөрчин орж ирсэн бөгөөд энэ үед уг газар манааны үүрэг гүйцэтгэж байсан салааны туслах Ш.Гонгор, байлдагч Базарсад, Очир нар хил зөрчигчидтэй тулгаран байлджээ. Харуулын ахлагч, бага дарга Гонгор дайсан цөмрөн довтолсныг харуулын даргад мэдэгдэхээр байлдагч Очирыг явуулж, байлдагч Базарсадаар морьдоо бариулан, 
 
Улсын баатар Гонгор 1936 он
                                            Монгол улсын урлгын гавъяат зүтгэлтэн В.Одгийв 
өөрөө хил зөрчигчидтэй буудалцаж нэг хүнийг нь устгаж бусдыг нь ухруулжээ. Ийнхүү дайсны халдлагыг амжилттай няцаасан явдлыг өндрөөр үнэлж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 1 дугаар сарын 29-өдрийн хурлын тогтоолоор "... нөхөр Гонгор нь бидний Монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн... манай хувьсгалт цэргийг баатар зоригтойг гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүдэд... үзүүлж чадсан учир” Цэргийн гавъаны 1 дүгээр зэргийн одон тэмдэгээр шагнасан бөгөөд БНМАУ-ын баатар цолыг анх түрүүн хүртээжээ.
Энэхүү үйл явдал нь тухайн үеийн улс орны батлан хамгаалах бодлогын нэгээхэн илрэл байсан бөгөөд ард түмний урам зоригийг сэргээсэн явдал болжээ. Тухайн үед уг үйл явдалыг сурталчилсан олон ажил өрнөсний нэг нь зураач В.Одгийв гуайн зурсан зурагт хуудас юм. Зураач "Улсын баатар Гонгор” хэмээх зурагт хуудасыг 1936 онд зурсан байна. Тус түүхэн үйл явдлын 75 жилийн ой энэ онд тохиож буй.
Мөн Монгол цэргийн музейд тус үйл явдал болон БНМАУ-ын баатар Ш.Гонгорт холбогдох цөөнгүй эд өлгийн зүйлс байдаг билээ. Тухайлбал Ш.Гонгорын дурсгалын сэлэм, гар буу, түүний дүрэмт хувцасыг үзмэрийн танхимдаа дэглэн олон нийтэд толилуулан сурталчилдаг билээ.

Г.Анхсанаа


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]