RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


ЧИНГИС ХААНЫ ОХИД БА ХАДААНЫ ТҮҮХЭНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ

 

ЧИНГИС ХААНЫ ОХИД БА ХАДААНЫ ТҮҮХЭНД
ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ, ач холбогдол

/өгүүлэл/

Түлхүүр үг: гүнж, бэхи, Хадаан, түүхэн үүрэг,

"Эм хүмүүнд гурван эр буй
Тэргүүн эр нь Алтан төр
Удаах эр нь Ариун нэр
Түүний хойно авсан эр болно”
Чингис хааны сургаалийн товчооноос

        Оршил


                  Өнөөдөр хүртэл оршин байгаа Монгол хэмээх улсын түүхэнд олон эмэгтэй нэрээ мөнхөлөн үлдээж "Монгол төр”, "Монгол айл”, "Монгол цус” оршин байхын утга учир болон үдлсэн байдаг. Аль МЭӨ III зуунаас өнөөг хүртэл Монголын түүхэнд олон эмэгтэй чухал үүрэг гүйцэтгэх байсан тэр дундаа эртний улсууд болоод Их Монгол улсын хатад/Модуны их хатан, Алунгуа эх, Өүлэн эх, Бөртэ хатан, Есүй, Есүгэн, Хулан хатан, Чинбай хатан, Самар гүнж, Мандухай сэцэн хатан гэх мэт/ онцгой байр суурь эзэлдэг.

                   Тэгвэл түүхэнд эдгээр хатадаас гадна Чингис хааны охин болоод, монгол жирийн эмэгтэйн нэгэн болох Хадааны түүхэн гавьяа, түүний үүрэг ач холбогдол нь ямарч хатан хүнээс дутуугүй мэт байдаг. Тиймээс энэхүү илтгэлдээ Хадааны болон гүнж нарын түүхэн үүрэг, гавьяаг тодорхойлж, түүнчлэн тухайн үеийн нийгмийн эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралыг гаргах, мөн буюу жирийн хүн "БИ” ч гэсэн түүхийг бичилцэж байдгийг ойлгуулахыг зорьсон ингэснээрээ түүхээ ухаарах, түүнээс сургамж авах зорилготой юм.

 

Агуулга:

              Чингис хааны охидын тухай "Лу Алтан товчид” өгүүлснээр: "Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй хэмээх дөрвөн хөвгүүн буюу бас Алаха бэхи, Алалтун бэхи, Сэгэйхэн бэхи хэмээх гурван гүнж бөлгөө” хэмээсэн байдаг./Д.Энхцэцэг, 1999/

Харин эрдэмтэн Сайшаал/Өвөрмонгол/ "Чингис хааны товчоон” номондоо Бөртэ хатанг таван охинтой гэх бөгөөд тэдгээр нь:


Их охин нь Хожин бэхи. Түүнийг Ихирэс овогтон Буту-д богтолсон.


II нь Чэчэйхэн гүнж/Сэгэйхэн бэхи/. Түүнийг Ойрадын Хутуга бэхи-гийн хөвгүүн Иналчи-д өгсөн байна.


III нь Алаха бэхи. Түүнийг 1207 онд Онгуд аймгийн ахлагч Алахуш тегин-д богтлон өгөхөд Алахуш нэс өтлөв хэмээн хүү Буяншибал-д өгсөн байна. Онгуд аймагт төрийн үймээн гарч Алахуш тегин хүүтэйгээ алагдахад Алаха бэхи Алахуш тэгины хүү Буюук, Алахуш тэгины ахын хүү Жинхүү нартай зугтаан Хаан эцгээсээ тусламж аван Онгуд аймгийг хураан авч Жинхүү хантай залган суудаг байна. Энэ нь Чингис хааны төрийн бодлогын залгамж чанар болон, бэлбэсэн хоцорсон эхнэрийг төрхөмд нь буцаалгүй нөхөрийн урагт үлдээх нүүдэлчдийн уламжлалт ёстой холбоотой юм.  1219 онд Жинхүү хан Мухулай вангийн удирдлага дор Алтан улсыг дайлж яваад нас барсан. 1221 онд  Алахуш тэгины хүү Буюук Хорезмын дайнаас эргэн ирж Онгуд аймгаа захирхад Алаха бэхи түүнд очсон байна. 1219-1221 оны Онгудын цэрэг, төрийн хэргийг Алаха бэхи хариуцан байсан бөгөөд энэ нь Чингис хаан 1219 онд дундад азируу дайлахдаа ар талын төрийн хэргийг охин Алаха бэхи, дүү Отчигин ноён нарт захируулж говийн өмнөд, умард хэсгийг хариуцуулсан тул түүхэнд "Төр захирагч гүнж” хэмээх болсон.


Энэ бүхнээс үзвэл Алаха бэхи нь төрийн хэргийг захирах чадвартай төдийгүй бичиг, цэргийн эрдэмд хосолсон хаан угсааны гүнж байжээ.


IV Түмэлүн гүнж.  Түүнийг Хонгирайдын Алчи ноёны ахмад хүү Чихү-д богтлон өгсөн.


V Алтулухан гүнж. Түүнийг Олонхунуд Хонгирайдын Жабдур Сэцэн Тачу-д өгсөн. Тачу бол Чингис хааны эх Өэлүн хатны дүүгийн хүү юм.


Эндээс харахад Чингис хааны гүнж болгон бэхи хэмээх цолтой байгаа нь тухайн үеийн зарим аймгийн захирагч нартай адил эрхтэй байгааг харуулж байна. Бэхи цолтой хүн МНТ-нд Жүрхэний Сачи бэхи, Мэргэдийн Тогтао бэхи, Ойрадын Хутуга бэхи гэх мэт байдаг нь дээрхийн баталгаа юм. Мөн үүний баталгаа гэж болох нэг зүйл бол МНТ-нд гардаг Сэнгүмийн хэлсэн "Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно” гэсэн нь байж болох юм.


"Бэхи” гэдэг үгийг 1. Эртний ноёдын зэрэг дэв.


                                  2. Хаад ноёдын охидын хүндэтгэл гэж "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд бичсэн байна. Зарим хүмүүс бэхи нь бөө удган хүнийг тэгэж нэрлэдэг гэсэн байдаг.

 Харин Хадаан бол Сорхон Шарын охин бөгөөд Тэмүжинг тайчуудаас зугтан очход түүнийг нуун асарч байсан юм.

Хожим нь Тэмүжин тайчуудтай байлдан байхад нэгэн улаан дээлтэй эм хүн "Тэмүжин, Тэмүжин” гэж уйлан дуулахыг Тэмүжин сонсоод хүн илгээж асуулгахад Хадаан байсан ба "Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж баймуй” гэхийг "Чингис хаан сонсоод  давхин очиж мориноосоо буугаад Хадаан лугаа тэврэлдэв. Гэтэл эрийг нь цэргүүд тэр завсар нэгэнтээ алжээ. Төр улсыг хурааж аваад. Чингис хаан их цэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг урин ирж дэргэдээ суулгав” гэсэн байдаг.


"Хар татарын бүрэн тэмдэглэл”-д Хадааныг татвар эмээ болгосон байдаг/Сайшаал, 2004, 112/ гэжээ. Энэ бүхэн нь Чингис хааны хувьд Хадаан хэрхэн гавьяатай байсныг харуулж байгаа бөгөөд Тэмүжинд монголын нийгмийн амьдралыг харуулсан, түүний амь насыг аварсан гавья чухам хүү Хадаан болоод түүний гэр бүлтэй холбогддог.


 

ДҮГНЭЛТ


1.      Хадааны дүрээр түүхэнд жирийн монгол эмэгтэй ч гэсэн түүх бүтээгч гэдгийг харуулж байгаа бөгөөд бид нар өөрсдөө ч ухамсаргүйгээр/өөрөө хэлбэл зайлшгүй байдлаар/ түүхэн үйл явдалд ихээхэн үүрэгтэй оролцож байдгийг харуулж байна.


2.      Чингис хааны ИХ МОНГОЛ УЛС байгуулах үйл явцад түүний охид болоод Хадаан  төрийн хатан нараас дутуугүй үүрэгтэй оролцосон байна. Ганц Хадаан бус түүнээс гадна Хуагчин эмгэнг бас дурьдаж болно.


3.      ИХ МОНГОЛ УЛСыг байгуулах, төрийг бэхжүүлэхэд төрийн бодлогын нэгэн чиглэл нь "Ураг холбох” байсан бөгөөд гүнж нараар дамжин Их Монгол Улсын төрийн бодлого бусад дагаар орсон улс, овог аймагт хэрэгжихэд Алаха бэхи болон бусад гүнж нарын үүрэг их байсан.


4.      Алтан ургийн тэр дотроо Чингисийн шууд угсааны/төрсөн/ эмэгтэйчүүд тухайн нийгэмд аймгийн удирдагч хан, бэхи нартай энэ зэрэгцэх албан тушаалтай байсан нь эмэгтэйчүүдийн нийгмийн байр сууринд угсаа гарвал чухал хамаархалтай байгааг харуулж байна.


"Төр түвшин байхыг түшмэл мэднэ.

Цус цэвэр байхыг эмэгтэйчүүд мэднэ.

Ном зүй.


1.      "Монголын нууц товчоон” УБ., 1990 он.


2.      Сайшаал "Чингис хааны товчоон” УБ.,2004он.


3.      Лувсанданзан "Алтан товч” УБ., 1990 он.


4.      Нацагдорж. Ц. "ЧИНГИС ХААНЫ СУРГААЛЫН ТОВЧООН” УБ., 2006 он.


5.      "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” УБ.,2008 он.


6.      Энхцэцэг. Д. "Төр захирсан гүнж” МУИС эрдэм шинжилгээний бичиг. УБ., 1999 он.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]