RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Чингисийн онгон Бурхан халдунд олдсон

 

Чингисийн онгон Бурхан халдунд олдлоо


Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт орших Бурхан халдун уулын "Их овоо" гэдэг газарт олдлоо.

Дэлхийн агуу их, энэ хvний онгоныг vе vеийн эрдэмтэн, судлаачид хайсаар ирсэн. Энэ их хайлтын тєгсгєл болгосон мэдээллийг хvргэж байна хэмээн "Тэнгэр Угсаа" нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид сэтгvvлчидтэй нvvр туллаа. Тус нийгэмлэг анх 2006-8-8 нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Бурхан Халдун ууланд тахил єргєх vеэр эрдэмтэн Даваа нь уулын толгой-орой хэсгийг хvний хєдєлмєрєєр бvтсэн байгалын бус тогтоц байна гэж vзэж байж. Бvхэл бvтэн уулын оройг засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт оруулна гэдэг бол олон мянган хvний хvчээр, удаан хугацааны туршид л хийж болох ажил. Тэр ч утгаар энэ vйлийг хэнд зориулж хийх нь тодорхой. Энэ бол Чингис хааны онгон гэж эрдэмтэн Даваа vзэж байгаа аж. Єнгєрсєн 14 сарын хугацаанд хугацаанд холбогдох мэргэжлийн хvмvvсийг оролцуулан судалсаны vндсэн дээр Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг Их овоо гэх газарт Их эзэн Чингис хааны онгоныг мєнхєлсєн хэмээн vзэх болжээ. Энэ vзлийг зєвхєн эрдэмтэн Даваа тєдийгvй тус нийгэмлэгийн гишvvд тухайлбал тvvхийн хэсгийг доктор профессор Бор, Археологийн хэсгийн доктор профессор Батсайхан, Геологи-геофизикийн хэсгийг мэргэжилтэн геологич Ядмаа нар ахлан судалгаа хийж vнэн болохыг баталж байгаа аж. Тэдний vзэж буйгаар Эзэн богд Чингис хааныг Бурхан Халдун уулын єрхєнд далайн тvвшнээс 2300 метрийн єндєрт мєнхєлжээ.

Монголын Эзэнт Гvрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай
Чингис хааныг хаана, хэрхэн оршуулсан тухай асуудал нь олон зууныг дамжин зєвхєн монголчуудын тєдийгvй дэлхийн олон улс орны анхаарлын тєвд ямагт оршисоор ирсэн бєгєєд уг асуудал нь тvvх, угсаатны зvйн тєдийгvй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдэв юм. Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэргээс монгол их сурвалжаас эхлээд хожмын бvх монгол сурвалжид Их хааныг Бурхан Халдун хэмээх ууланд онголсон тухай нэгэн дуугаар хvлээн зєвшєєрч, тухайн уул хаана байж болох талаар гадаад, дотоодын судлаачид янз бvрээр тєсєєлєн санал бодлоо дэвшvvлж иржээ. Дээрх судлаачдын таамаглал, тєсєєлєл нь Бурхан Халдун уул хаана оршин буйг тогтооход дэм болсоныг тэмдэглэх хэрэгтэй боловч манәй ундэсний судлаачдын хувь нэмэр асар их болоод, ялангуяа, академич X. Пэрлээ агсныг дурьдаж болох бєгєєд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхvvндээ тулгуурлан Бурхан Халдун уул нь одоогийн Их Хэнтийн нуруу болохыг тvvхэн газар усны нэр, археологийн дурсгал, аман ба тvvхэн домог, сурвалжийн мэдээ сэлтэд тvшиглэн ямар ч эргэлзээгvйгээр тогтоосон юм. Vvний дараагаар доктор С. Бадамхатан уг судалгааг vргэлжлvvлэн явуулсан бєгєєд шинээр 1000 гаруй тvvхэн газар зvйн нэр ус, аман мэдээ, домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад, "Их хориг буюу Бурхан Халдун, уул нь энэ сав нутагт байжээ гэдэг бидний таамаглалыг улам итгэл vнэмшилтэй болгож байна" гэж єгvvлсэн байдаг. Гэвч Их хааны булш газарзvйн ямар орчин нєхцєлд байж болох талаар тvvний тєсєєлєл учир дутагдалтай байсан байна. Тухайлбал, "Их Хэнтийн сардигуудаас буусан урд амуудын цээжинд ємнє буюу нар ургах зvгт харсан энгэрvvдэд Хэнтий хааныг дэрлэсэн маягаар оршуулсан байж болох мэт" гэж монголчуудын нас нєхцєгсєдийг оршуулдаг монголчуудын уламжлалт зан vйлээр ойлгон тєсєєлжээ. Геологич Н. Ядмаагийн ажиглалтаар дунд овооноос их овоо хvртэлх энгэрийг есєн vе болгон шаталсан дэвсэг болгон зассанаас гадна Их овоог босгоход нуурын зvvн энгэрийн асгыг ашиглан байгуулсан бололтой гэж тэмдэглэжээ. Тvvнчлэн Бурхан Халдун уулын зvvн ба зvvн урд талын хавтгай тэгш дэвсгvvд бас хvний гараар бvтээсэн нэгэн цогц байдлыг үүсгэсэн гэж vзсэн ба эрдэмтэдийн ажигласнаар зvvн урд талын нэгэн дэвсэг дээр ямар нэг чулуун байгууламж байгаа нь холоос тод харагддаг байна. Геофизикийн судалгааны vр дvнгээс vзвэл Их овоо нь єргєргийн дагуу байрлалтай, тойргийн урт 900 м, 80-120 м єргєн, 60 м єндєр зєв, гонзгой дугуй хэлбэрийн байгууламж юм байна. Овооны зvvн хэсгийн гурван цэгт, баруун захад нэг цэгт яс, металл байгаа дохио єгсєн байна. Ялангуяа зvvн хэсэгт соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илрэхгvй байж. Єєрєєр хэлбэл энэ хэсэгт одоогийн єнгєн хєрснєєс доор 6 метр гvнд ойролцоогоор 10 метр урт, 4 м єргєн, 2 м єндєр байгууламж байгааг тогтоосон бєгєєд хавтгай чулуугаар тагласан байж болохоор байгаа гэнэ. Геофизикийн судалгааг одоо vед геологийн хайгуул судалгаанд єргєн хэрэглэж байгаа Канад улсын GEM 19Т маркийн багаж тvvнчлэн ЗХУ-ын радиометрvvдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг тогтоожээ. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол vр дvн нь Их овоо хэзээ нэгэн цагт хvний гараар бvтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж єгсєнд оршиж байгаа аж.

Хэдийгээр, судлаачид Рашид-ад-дины Сударын Чуулганы Бурхан Халдун уул хаана оршин буй тухай мэдээнд шvvмжлэлтэй ханддаг боловч тэрбэр vнэн хэрэгтээ Их хаадыг онголсон Их Хориг буюу Бурхан Халдун уулыг Гурван голын эхэнд буй Их уул хэмээн тов тодорхой єгvvлсэн байдаг. Бурхан Халдун уул нь 2362 м єндєр Их Хэнтийн нурууны голлох єндєрлєгийн нэг мєн. Эрдэмтэд эдvгээ хvртэл Их овоог зvгээр нэг тахилга тайллагатай овоо мэтээр тєсєєлєн ойлгож байсан, нєгєє талаас 1990-1992 оны хооронд зохион явуулсан Монгол-Японы хамтарсан Гурван гол тєсєлд оролцсон мэргэжлийн судлаачид хvртэл булш гэж vзээгvй бєгєєд тийм єндєр уулын оройд vндсэн чулуулгийн хэсэгт ойрхон газарт булш байх боломжгvй гэж vзсэн байдаг байна. Хэрэв зээ эдгээр эрдэмтэдийн тогтоосон нь судалгаа шинжилгээгээр батлагдвал монголд тєдийгvй дэлхийд данслагдсан их хvний судалгаа шинжилгээний ажилд асар их хувь нэмэр олох юм. Ямартай ч Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт байгаа аж.




Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]