Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Хотын соёлыг түгээгч нь их сургууль

 

Хотын соёлыг түгээгч нь Их сургууль 

Өнөөдөр хотын соёлын тухай маргаан өрнөж, хүн бүрийг хот, хөдөөд төрснөөр нь ялгаж, сүүлдээ бүр гадаад төрх байдлаар хот хөдөөний хүн гэж ялгаварлан харьцах болжээ. 2003 онд поп хатагтай Сарантуяа АНУ-д тоглолт хийж байгаад "Хүүеэ 40 мянгатынхан чинь энд хүрээд ирсэн юмуу ” гэж уулга алдсан гэдэг. Хамт ажилладаг нэг багш маань гудамжинд хүнтэй маргалдаад "Хөдөөний бүдүүлэг” гэж хэлснийхээ хариуд "Чи хотынх юм бол Европ, Америк руугаа явахгүй нь яаасын. Би сумын төвөөс ирээд хотод амьдраад чадаж байна” гэж хэлсэн гээд бодит үнэнд тулгуурласан хожим хошин яриа болж үлдэх зүйл манай нийгэмд хөврөөд л байна.


. Улаанбаатар хотыг шүүмжлэх маш амархан. Хотын хөдөлгөөн, ариун цэвэр, гудамж замын тохижилт, нийтийн тээвэр, хотын иргэдийн хувийн соёл, ухамсар, байшин барилгын өнгө будаг, хэлбэр хийц, үйлчилгээний соёл гээд маш олон зүйл болохгүй байна. Энэ бүхний гол буруутан хотын удирдлага, төр засаг, эрх дархтан гэдэг ч иргэд бид өөрсдөө байдаг. Өөрсдийнхөө буруу, болохгүй зүйл хийгээд байгаагаа мэддэг атлаа өөрсдийнхөө ухамсараар хийсэн үйлдлээ зөвтгөж байдаг. Энэ нь манай улсад иргэншсэн хүн ямар байхыг тогтоосон стандарт ойлголт, шалгуур үнэт зүйл байхгүй байгаагийнх болов уу Улаанбаатар хотын стандартаас эхлээд хувь хүний, байгууллагын, боловсрол мэргэжлийн, бүх шатны сургууль аль нь байсан дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох, үнэлэх боломж нөхцөл байхгүй болохоор бид хаана яваагаа ч мэдэхгүй зөвхөн өөрсдийнхөөрөө стандарт түвшинг тогтоож байх шиг. Тэгвэл энэ бүхний стандартыг бид Их сургуулиар л баримжаалж тогтоох ёстой юм байна. Өрнө, дорнын аль ч соёл иргэншлийн түүхэнд хот буюу хүн амын бөөгнөрөл бараг ижил цаг үед үүсжээ. Хотын хөгжилд нийгмийн, эдийн засгийн, соёл, шинжлэх ухааны зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч University л орчин үеийн хот гэдэг ойлголтыг, стандартыг тогтоосон байна. Боловсролын тогтолцооны хамгийн дээд оргил University нь хоттой адил өрнө, дорно дахинд бие биенээсээ хамааралгүйгээр, түүхийн нэг цаг үед үүсэн хөгжжээ. Эртний хятадын Чжоу династи\МЭӨ 9-р зуун\, Эртний Грекийн Платоны үед их сургуулиудын үүсэл тавигдсан гэж түүхчид үздэг. "Их газрын боловсролын систем”-ийн манлайлал хүн төрөлхтний шинжлэх ухаанд манлайлдаг учраас University-гийн эх үндэсийг ALMA MATER буюу мэдлэгийн уурхай гэсэн эртний Грекийн философичид тавьсан, гэхдээ энэ нь орчин үеийн University биш гэсэн үзэл давамгайлдаг. Дундад зууны Европын хотуудад Gentleman буюу "өр зөөлөн хүмүүс” олноороо ирж суурьшснаар Орчин үеийн University-г анх үндэслэжээ. Газар эзэмших эрхээ өөрийн ахдаа алдсан газрын эздийн дунд хөвүүдийг өр зөөлөн хүмүүс буюу Gentleman-ууд гэж дууддаг байжээ. Тэд хотод ирээд боловсрол, мэдлэг, соёлыг европ рыцариудын эрхэмсэг, дэгжин, өндөр ухамсарыг өвлөн авч хөгжүүлж шинээр хотын соёлыг эхлүүлжээ. Гэхдээ энэ соёлын үнэт зүйл гудамжинд, хэн нэгний шилтгээн орд харшид биш, Христын шашны мухар сүсэг бишрэлээс хамгийн түрүүнд татгалзаж чадсан барууны University-нүүдэд анх мэгдэлж байлаа. XI зуунд Италид байгуулагдсан Болонийн University хамгийн анхных гэж үздэг ч хамгийн шилдэг мэдлэг, өндөр соёлыг түгээн дэлгэрүүлэгч нь шинэ хотын Gentleman-ууд төвлөрсөн Герман, Голланд, Английн University-нууд байлаа. Энэ University-нууд XYIII – XX зуунд Европын үнэт зүйлстэй хамт Америк тиврүү нүүж, Оросыг соён гийгүүлж, Дорно дахинд шинэ үеийн сэхээтнүүдийг бий болгожээ. Францын Жан Жак Руссо тэргүүтэй материалистуудын үзэл санаа АНУ болж биелэлээ олсон бол, Ломоносов Германы University-г Орост анх байгуулж өрнийн хотын соёлыг Москва, Петрээс тэлж Сибирийн өргөн уудам газарт хүргэжээ.


Дорно дахинд өрнийн мэдлэгийг хамгийн сайн нутагшуулсан улс нь Азид "жанжлах” хувь тавилантай байсан нь Япончууд болж таарав. 1868 оны Мейжигийн хувьсгалыг хийсэн, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Хиробуми Ито тэргүүтэй сэхээтнүүдийн ихэнх нь Heidelberg, Humboldt зэрэг герман, голландын хамгийн том их сургуулийн төгсөгчид байжээ. Нийгмийн соёл, хувьсгал, шинэчлэлийн инженерчлэлийг "залуу азийн хөдөлгөөнийхөн” сурсан улсынхаа жишээгээр их сургууль байгуулж түүнд төвлөрүүлэн хийж ирсэн түүхтэй. БНСУ-ын том сургуулиуд ийм бодлогоор байгуулагдсан бөгөөд өөрийн гэсэн стандарт, алсын хараа, явах замтай, гэхдээ энэ шинэчлэлүүдээ жишээ авсан Эх сурвалж сургуулиасаа авч дандаа UPDATE хийдэг. Тухайлбал, Корёгийн их сургуулийн дааман хаалга өөрчлөгдлөө гэвэл германы Heidelberg их сургуульд өөрчлөлт гарсных гэсэн хошин яриа байх жишээтэй. Яагаад гэвэл сурах орчин, нөхцлийг жишээ болгосон сургуулийнхаа стандартын хэмжээгээр бүрдүүлж байж өөрийн сургуулиа хөгжүүлнэ гэсэн зарчим тэр газар үйлчилдэг байна. Ийнхүү хотын соёлын амин сүнс нь тухайн улсын манлайлах их сургууль ажээ. МУИС, ШУТИС, МУБИС зэрэг манай улсын тэргүүлэх сургуулиудад өөрийн ёс зүй, үнэт зүйл, хууль ёс, орчинг бий болгож оюутнуудаараа дамжуулж хотын соёлыг түгээх үүрэг хүлээнэ. Манай улсын их сургуулийн төгсөгчид нь "ШУТИС-ийн бүтээгдхүүн”, "МУИС-ийн бүтээгдхүүн” гэж хаана ч дархлагдсан бренд бүтээгдхүүн болж чадахгүй байгаагаас Улаанбаатар хотыг хөдөөгийн хот гэсэн шинэ нэртэй болгожээ. Хөдөө гэртээ ирсэн оюутан шөлтэй хоолыг талхтай идэж сурсан болохоор "нөгөө нэг юу яаасан” гэдэг онигооны эзэн шиг шинэ цагийн сэхээтэн залуус, хотын шинэ иргэдийг монголын тэргүүлэх их дээд сургуулиуд олноор нь хүмүүжүүлэх үүргийг өөрсдөө ухамсарлан ойлгож хариуцлага хүлээх ёстой болжээ. Гэтэл боловсролын байгууллагууд ашгийн болсон нэрийдлээр улсын, хувийн олон сургуулиуд төсвийн зардлаа оюутнуудын төлбөрөөр бүрдүүлж, чанар биш тоог хөөцөлдснөөс Их сургуулиуд өөртөө бичил Улаанбаатар хотыг бий болгочихжээ. Хүн амьдрах наад захын нөхцлийг хангаагүй оромж байдаг хороолол \Favelle Slum, Трущобы, Монголоор гэр хороолол, Хотын хөдөө - http://ganga-cz.blogspot.com\ Улаанбаатар хотыг бүхэлд нь эзэлж орчин үеийн хотоор алхаж болох стандартыг хангасан гудамж Улаанбаатар хотын хэмжээнд 10 хүрэхгүй км байна гэвэл гайхах хүн одоо байхгүй болсон. Өнөөдөр манай улсын их сургуулиудад хамгийн дутагдалтай байгаа зүйл нь чадварлаг багш, боловсон хүчин, сайн оюутнуудаас гадна ариун цэвэр, тохь тухтай орчин, оюутан залуусын стиль, хувцаслалт зэрэг зүйл яах аргагүй дутагдаж Их сургуулиудын өнгө төрх байхгүй байгаагийн хамгийн том жишээ бол ШУТИС, МУИС, МУБИС байна. Энэ нь оюутнуудын тоо их, ачаалал хэтэрсэн гэдэг шалтгаанаас илүү дотоод менежментгүй байгааг ЭТҮГЭН сургуультай харьцуулаад мэдэж болно. Манай улсын Их сургуулиуд өөрсдийн үзэл баримтлал, философио дэлхийн их сургуулиудтай дахин нэг жишин харьцуулж их хотын соёлыг иргэдэд дэлгэрүүлэх үүрэгт манлайлан оролцох хэрэгтэй байна.

эх сурвалж: http://mongoliintuuh.blogspot.com/


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]