Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монголын түүх соёлын дурсгалт газрууд 2

 

Шивээт Хайрхан уул, Цагаан голын хадны сүг зураг дурсгал.

эх сурвалжийг http://archaeology-sos.blogspot.com

Шивээт Хайрхан уул.
Шивээт уулын дурсгалт газрын зураглал
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богд ууланд Шивээт хайрхан уул - д.т.дээш 3349 м. / N49°5.46', E88°10.663'/ гэж бий. Уулын ар бэлээр Цагаан гол, зүүн өмнө талаар Налиа буюу Хар салаагийн гол урсна. Уулын орой дээрээс Алтай Таван Богд уул маш сайхан харагддаг. Шивээт хайрхан уул руу баруун бэл дэх Янгирт нуурын талаас авирвал амархан гарна. Уулын оройгоор янгир ямаа бэлчээрлэн явах нь олонтаа тохиолддог. Уулыг тойрч явганаар аялаарай. Уулын өвөр бэлд айлын өвөлжөө дөрөв бий. Өвөлжөөнүүдийн арын гялгар хүрэн хадан дээр хадны сүг зураг / N49°07.400', E 88°11.703'/. дүрслэл элбэг. Шивээт хайрханы хадны сүг зураг дүрслэлд дайн байлдаан дүрсэлсэн нэг сонирхолтой зураг байдаг. Энд хуягласан морьтой хоёр цэрэг өөд өөдөөсөө жад барин тулж байгаа болон тэдний дунд нэг нум сум барьсан харваачийг дүрсэлсэн зураг байдаг. Иймэрхүү зураг дүрслэлийн монголоос олдсон хамгийн эртний ч зураг энэ байж болох юм. Энэ зураг дүрслэлтэй адил агууламжтай нэгэн зураг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Харганатын хаднаа хөө хуягласан морьтой цэргүүдийг дүрсэлсэн байдаг. Энэ зураг нилээд хожуу үе буюу Нирун улсын үед холбогдох зураг юм. Энэ мэт сонирхолтой агууламж бүхий зураг энд олон бий. Цагаан гол, Шивээт хайрханы хадны сүг дүрслэлд 10.000 сүг зураг бий гэдэг. Хүрлийн үед холбогдох буган чулуу /N49°67.406', E 88°12.783'/ бий. Шивээт хайрхан уулын баруун хойд бэл, Цагаан голын урд талын дэвсэг дээр /N49°7.393', E88°15.118'/ түрэгийн хүн чулууны /VI-VIII зуунд холбогдох/ цогцолбор бий.
Шивээт хайрханы хадны зураг.

Түрэгийн хүн чулуу

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]