Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монголын түүх соёлын дурсгалт газрууд 1

 

Их тэнгэрийн амны хадны зураг

эх сурвалжийг http://archaeology-sos.blogspot.com

Их тэнгэрийн амны хадны зурагУлаанбаатар хотын өмнө Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хясаанд улаан зосон, хар бэхэн зураг, монгол, хятад, түвд бичээс бүхий дурсгал буй.Энэхүү зураг бичээсийг анх ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс зохиосон эртний судлалын хайгуулын шинжилгээнийхэн 1962 онд Их тэнгэрийн амнаас олж илрүүлжээ.Долоон хэсэг газраас улаан зосон зураг, дотроо олон толботой дөрвөлжин хашлага 7, ганцаар юм уу 2, 3, 5-аараа хөтөлцөж зогссон хүний тойм зураг 29, халин нисч буй бүргэдийн зураг гурав, замаар явж буй адууны зураг хоёр байгаагаас гадна зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан зургуудын хэсгүүд үлджээ. Хамгийн тодорхой хадгалагдан үлдсэн нь өргөн зураасаар том дөрвөлжин хашлага дүрслэн дотор нь олон /370 орчим/ дугуй толбо бүхий зураг юм. Хашлаганы дээд талд хошуугаа хажуу тийш харуулан халин нисч яваа бүргэд шувуу, хашлаганы зүүн талд хөтлөлцөн зогссон таван хүний тойм дүр, доор нь нэг амьтан дүрсэлсний хойд хоёр хөл, эх биеийн хагас нь хадгалагдан үлджээ.Хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар хоёр адуу хөтлөн яваа хоёр хоёр хүнийг тоймлон дүрсэлсэн байна. Хүмүүсийн толгойн зэрэгцээ тус бүр нэг нэг дугуй хонхор гаргажээ. Энэхүү зургийг судлаачид эртний нүүдэлчин аймгуудын ертөнцийг үзэх үзэл, малын үржлийг шүтэх зан үйлтэй холбон тайлбарладаг.Он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед хамааруулдаг. Улаан зосон зургуудын дэргэд хар бэхээр "Мөнх хөх тэнгэр” гэж бичсэн монгол бичээс, монгол дээлтэй хүн, эргэн харсан цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ.Сонирхолтой гол дүр нь гэвэл урт ханцуй, өргөн бүстэй дээл, монгол гутал өмссөн, богтогон малгайтай эмэгтэй хүн юм. Эмэгтэйг эгц урдаас нь дүрсэлсэн бөгөөд түүний дугариг царай монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ.Дээлийн энгэрт давхарлан хадсан гоёл чимэглэл мэт зүйлийг эгнүүлэн дүрсэлсэн байна.Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өд мэт зүйл хатгасан өндөр оройтой богтогон малгай.Судлаачид малгайн зургийг XIII зууны үед Монголын язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан богтог малгай мөн хэмээн үзсэн байна.Монголын Юан гүрний үеийн их хатдын хөргийг бүгдийг мөн тийм өндөр богтог малгайтай зурсан байдаг.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан ХIII зууны үеийн монгол эмэгтэйн булшнаас ийм богтог малгай олджээ.А.П.Окладников "Их тэнгэрийн аман дахь хадны сүг зураг бичээс нь эртний монголчуудын ертөнц Чингис хаан ба түүний удам залгасан ХIII-XIV зууны үеэс бараг л ид шидийн хүчээр хадгалагдан үлдсэн байна. Энэ нь дундад зууны Монголчуудад өөрийн урлагийн өвөрмөц уламжлалтай зураачид байсны шууд гэрч болно” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]