Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Ухаанд гэрэл гийлгэж, урам сэргээх үгсээс...

 

Ухаанд гэрэл гийлгэж, урам сэргээх үгсээс...

Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг


Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.
Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ
Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй

Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна
Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. Mark Twain

Довтолж буй дайснаас биш
Долигнож буй анд нараасаа болгоомжил

Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг

Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас

Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг
Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог
Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг
Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил…

Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг.

"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves)

Алхам бүртээ баяр хөөр, аз жаргалыг мэдэрч, алдаа бүрээсээ ухаарал, уучлалыг тосож амьдралдаа эзэн нь байж амьд ертөнцөд цор ганц бүтээл болж өөрийн өнгөөр гэрэлтэж явахыг хүсэн ерөөе.

Амьдрал гайхамшигтай байхын тулд хэзээ ч төгс төгөлдөр байх албагүй.  Аннети Фаничелло
Life does not have to be perfect to be wonderful. Annette Funicello
精彩的人生未必完美。安妮特

Хайр бол хайрын хариу шагнал юм. Жон Драйден
love is love's reward. John Dryden
爱是爱的回报。德菜顿

Бид өөрт юу байгаагаа ховорхон боддог атлаа юу байхгүйгээ үргэлж бодож байдаг. Артур Шопенхауэр
We seldom think what we have, but always think what we have not. Arthur Schopenhauer
我们很少想到自己所有的,却总是想到自己所没有的。叔本华

Бурхан бидэнд бүхнийг хөдөлмөрөөр маань арилждаг. Леонардо да Винчи
God sells us all things at the price of labor. Leonardo da Vinci
上帝以我们的劳动力为代价支付给我们任何东西。达芬奇

Мөнгөөр бүхнийг хийж болно гэж боддог хүн бүгдийг мөнгөний төлөө л хийдэг. Бенжамин Франклин
He that is of the opinion that money will do everything may well be suspected of doing everything for money. Benjamin Franklin
认为金钱能做任何事情的人,最可能为金钱做任何事情。-富兰克林

Зовлонгоос айж байгаа хүн аль хэдийн айдсаасаа болж зовж байдаг. Монтень
A man who fears suffering is already suffering from what he fears. Montaigne
害怕痛苦的人已经在承受他所害怕痛苦了。-蒙田
Нэгэн өвгөнөөс ийн асуув:        Хайрлах, хайрлуулахын аль нь чухал вэ?
Өвгөн: Тэр нисэж байгаа шувууны аль далавч нь чухал юм шиг байна?

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
1  
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]