RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » Entries archive
Үзсэн: (729) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE

БНМАУ-ЫН АНХНЫ БААТАР

1930-аад оны үеэс олон улсын геополитикийн байдал хурцдаж эхэлсэн байна. Энэ нь 1929-1933 оны хооронд эдийн засгийн хямрал болж зарим улс оронд цэргийн дэглэм тогтон бэхжих үндэс болжээ. Үүнтэй холбоотойгоор Зүүн Хойд Ази, Манжуурыг Япон улс гадаад бодлого, стратегийн үүднээс сонирхож тэнд хяналтаа тогтоохыг эрмэлзэх болсон ба улмаар 1932 онд Японы цэрэг Манжуурыг түрэмгийлэн эзэлж Манж-го хэмээх улсыг байгуулснаар БНМАУ-ын дорнод хязгаарт дайны бодит аюул занал бий болов. Учир нь Манж-го улсын тоглоомын засгийн газрыг байгуулсны дараа Японы дээд албаны хүмүүс «Эх газрын /Манжуур, Монголын/ талаар Японы баримталж буй бодлогоос үндэслэн Манжуурыг эзэлсний дараа Монголыг үргэлжлүүлэн эзлэх нь чухал, Монгол бол цэргийн чухал түшиц бөгөөд түүнийг дараалан эзлэхийн тулд манай эзэнт улс бүх хүчээ тавих болно» хэмээн мэдэгдэж байв. Энэ төлөвлөгөөний дагуу Япон-Манж-гогийн цэрэг 1935 оны эхэн үеэс БНМАУ-ын дорнод хил дээр илт өдөөн хатгалга үйлдэж хилийн будлиан гаргах болсон байна. Эдгээр өдөөн хатгалтгууд нь цааш шатлан үргэлжилсээр 1935 он болоход хилийн тулгаралтууд болж 1939 оны дунд үе хүрэв. Үүнийг манай улсын цэргийн түүхчид "халхын голын дайны удиртгал хэсэг” хэмээн дүгнэсэн байдаг.


 
Үзсэн: (2838) | Сэтгэгдэлүүд: (9) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монгол нутагт оршин тогтнож байсан түрэг угсааны хаант улсууд

      Түрэгийн өвөг дээдэс нь Хүннүгийн бүрэлдэхүүнд ордог, тэдний нэг аймаг байжээ. Тэдний үр угсаа олон аймаг болон өсч үржсэний дотор Ашина гэгч авьяас чадвараараа шалгаран овог аймгаа удирдан захирах болсон ба овог нь түүний нэрийг авч "Ашина” хэмээн нэрийдэх болжээ. 460-аад оны үеэс Их Нируны /Жужан/ захиргаанд орсноор Түрэгүүд Алтайн өвөр биеэр нутаглаж, төмөр хайлуулан боловсруулж, Сүмбэ нарт алба барих болжээ. Энэ үеэс тэдний овог аймгийг "Түрэг” хэмээн нэрлэх болсон ба хуучин нэрлэж байсан "Ашина” хэмээх үг нь тэдний ноёлох овгийн нэр болон үлджээ. "Ашина” гэдэг нь "чоно” гэсэн утгатай бөгөөд энэ нь өөрсдийгөө чоноос гаралтай хэмээн үздэг Төв Азийн нүүдэлчин Монгол-Түрэг угсаатны угийн нийтлэг домогтой нягт холбогддог юм. Тэд чонын алтан толгойгоор чимэглэсэн тугтай байсан нь чоно тотемтой байсныг гэрчилдэг. Түүх археологи, хэл шинжлэл, хүн судлалын ухааны баримт хэрэглэгдэхүүн цөм эртний Түрэгүүд үүсэн бүрэлдэхэд МОНГОЛ ТӨРХТНИЙ үүрэг оролцоо нэн их байсныг гэрчлэн харуулдаг билээ.

 
Үзсэн: (850) | Сэтгэгдэлүүд: (2) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Дамба даржаагийн сүнстэй байшин

    Хүмүүсийн дунд ам дамжсан цуу яриа олон байдаг. Тэдний зарим нь ортой байх нь бий. Гэхдээ ор үндэсгүй зүйлийг дэвэргэж хүмүүсийг айлгах зорилгоор зохиосон нь ч цөөнгүй байдгийг хэн хүнгүй мэднэ. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод сүнс, буг чөтгөртэй байшин, хорооллын тоо нэмэгдсэн. Эд мөнгө, эхнэр хүүхэд, зарим нь байшин савандаа хорогдсоноос хүмүүсийн хэлдгээр нөгөө ертөнц рүүгээ явж чадалгүй үлдсэн гэж ярих нь олшрох болж. Зарим телевизээр орой болгон нэг цагийг сүнс буг чөтгөртэй кино, нэвтрүүлгүүдийг цацдаг болсон. Энэ нь хүмүүсийн сэтгэхүйд үнэхээр сүнс, нөгөө ертөнц байдаг гэсэн ойлголтыг суулгаж байгаа хэрэг юм. Гэхдээ сүнс оршдог, эс оршдгийг тодорхойлохын аргагүй.

 
Үзсэн: (716) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монголын археологийн талаар баримтат киног та бүхэндээ сонирхуулж байна.


 
Үзсэн: (1471) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Чингисийн онгон Бурхан халдунд олдсон


Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт орших Бурхан халдун уулын "Их овоо" гэдэг газарт олдлоо. Археологич доктор профессор З.Батсайхан, Н.Даваа, Ж.Бор нар нээн илрүүлжээ.


 
Үзсэн: (806) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монголын 11 гайхамшигт газар (Фото мэдээ)
    Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул.

 
Үзсэн: (740) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Эртнээс нааш бид "Хөх толбо”-ыг судалж, учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй билээ.

   Манай дэлхий нарны аймгийн есөн гарагийн гурав дахь гараг нь бөгөөд гүн хөх өнгөтэй, бусад гарагууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг.Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн Монгол туургатан буюу Монгол Улсын иргэд, Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд, Хятад улс дахь Өвөр Монгол иргэд, Шинжаан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг. /Тус хүмүүс төв Азиас нүүж очсон/ Эдгээр хүмүүс эцэг эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хондлой дээрээ хөх толботой төрдөг.


 
Үзсэн: (675) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Коби Шакийг гүйцэв


 
Үзсэн: (733) | Сэтгэгдэлүүд: (2) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Аваргуудын лигийн сугалаа гарлаа


 
Үзсэн: (659) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


"Евро-2012”-ын хуваарь
2012 оны 2 сарын 1


 
« 1 2 3 4 5 6 7 8 »
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.