RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Эртнээс нааш бид “Хөх толбо”-ыг судалж, учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй билээ.

 

Монголчуудын хөх толбо арван нас хүрэхэд биеэр эрчим болж тардаг

Эртнээс нааш бид "Хөх толбо”-ыг судалж, учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй билээ.

Манай дэлхий нарны аймгийн есөн гарагийн гурав дахь гараг нь бөгөөд гүн хөх өнгөтэй, бусад гарагууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг.

Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн Монгол туургатан буюу Монгол Улсын иргэд, Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд, Хятад улс дахь Өвөр Монгол иргэд, Шинжаан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг. /Тус хүмүүс төв Азиас нүүж очсон/ Эдгээр хүмүүс эцэг эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хондлой дээрээ хөх толботой төрдөг.

Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдөлшгүй тунгалаг хөх цэнхэр агаартай нутагт оршдог. Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь дорнын гүн ухааны үзэл онолоор эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихын бэлэгдэл, тэр эрч хүчийг өгөгч агуу их, далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг төдийгүй хүчирхэг болохыг бэлэгдэж байдаг юм.

Эх дэлхийг амьд махбод гэж дорнын гүн ухаанд үздэг. Дэлхий үүссэн тухайд, хүчит салхин давхаргын дунд хийн мандал үүсч түүн дээр усан мандал тогтоно. Эхийн хэвлийд үр бүрэлдэж байгаатай адил усан, шороон, хийн мандлууд бий болж сансрын арван сараа гүйцээсний дараа усан мандлаасаа /эхийн хэвлийгээс/ хамгийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч, өсч өндийн бүх л үе шатыг өөрөөр хэлбэл, газрын бүх элемент бий болох, арьс үс нь зузаарах-херс ургамал бий болох, таван цул эрхтэн-таван тив, зургаан сав эрхтэн-зургаан далай үүсэн бий болно.

Тивүүд нь салах буюу гар хөлөө тэнийлгэж, ирээдүйд хөгшрөхдөө эргэж нийлэх, бүх л эрчмээ дуусч, голууд хатаж хуурайшиж төгсөх тавилан туулна. Бид ч энэ хуулийн дагуу үүсч бий болж сав ертөнцийн үр нь болж заяасан шим ертөнцийн алтан хэвлий буюу озоны давхарга дотор өсөн бойжиж байгаа хүмүүн билээ гэж бичсэн байдаг.

Манай дэлхийд зургаан том ус байдаг. Тэгвэл хүний таван цул эрхтэнд уушги, ходоод, элэг, цөс, дэлүү, зүрх, бөөр гэх мэт ордог. Дэлхийн тивүүд нь уг эрхтнүүдтэй хэлбэр хэмжээ, бүтцээрээ төстэй байдаг. Ази тивийн төв хэсгийн газарзүй нь амьд биет хүний толгойн хэсэгтэй төстэй байдаг. Дээр дурдсан дэлхийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч ирэн улмаар тэлж өсөн бойждог гэж бичсэнийг санавал одоогийн Орос улсад байгаа Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн /1642 метр/ цэнгэг устай /дэлхийн цэнгэг усны 25 хувийг эзэлдэг/ мэлмий нь болсон нуур юм.

 

Тус нуурын гүн цэгээс доош хоёр тийш тэнцүүвтэр хэмжээтэй газарт Хөвсгөл, Хөлөн нуур хоёр дэлхийн нүд мэт оршдог. Хоёр нуурын дээд талд тахирлан хөмсөг мэт Саяны нуруу, Керчмийн уул нурууд байдаг. Ийм гурвалжилсан тэгш хэмтэй гурван цэнгэг нуур өөр бусад тивийн алинд нь ч байдаггүй. Байгал нуурын доор Хамар давааны нуруу байдаг.

Байгал нуурын гүн цэгээс эгц доош шугам татахад Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан / 2800 метр/-ээр дайрдаг. Энэ нь хүний хамрын хянган яс шиг мөн доошлон Дундговь аймаг дахь Их газрын чулуу уулаар дэлхийн хамар нь тогтдог байна. Бас дэлхийн гурван их усны /Номхон далай, Хойд мөсөн далай, Эх газрын/ ай савын огтлолцол, гурван цэгийн уулзварыг шулуун дайрдаг.

Мөн Сүхбаатар аймгийн Шилийн Богд уул /1777 метр/, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уул /3905 метр/ нь дээрх хоёр нүдтэй тэгш хэмтэй байрласан ба хүний хацрын хоёр товгор мэт байрласан байдаг. Монгол нутгийн Алтай, Хангай нуруудын хоорондох Орог, Улаан нуурын төв цэгийг дайруулан зүүн тал руу шулуун татахад Замын-Үүд хүртэлх нутаг хоёр талаасаа эвтэйхэн хотгор газарт байрласан хүний ам мэт оршдог.

Өмнөговь аймгийн "Ёлын ам” гэдэг газар үргэлж хүйтэн мөстэй байдаг. Энэ амны доод талын төв цэг оочны хонхорхой шиг оршдог. Нэгэн домогг Монгол улсын хааныг хятад түшмэл өдөхөд ерөөсөө уурлахгүй байв. Гэтэл оочных нь сахлаас зулгаасанд тэрбээр маш их уурласан гэж үгүүлсэн байдаг. Байгаль  нуураас дээш орших Сибирь /Шивэр, шигүү ой/ битүү ой байдаг нь хүний толгойн үстэй адилхан мэт.

Хүний толгойн нүүр царайны хэсэг ямагт ил байж цэвэр тунгалаг агаараар амьсгалж, бусдыг харж тэдэнтэй харилцаж, оюун ухааны төв болж байх ёстой. Хөх цэнхэр гарагийн хөх цэнхэр тэнгэртэй, хөх толботой хүмүүс болсон Монгол туургатан бидэнд омогшил, бахархал, бардамнал байх ёстой. Хөх толбо нь биднийг дэлхийн толгойн хэсэг, нүүр царай, ирээдүй цаг, гэгээрлийн /гэгээг эрэх/ хүч, билэгдэл мөн шүү гэдгийг заадаг билээ.

Төрөхөд маань байдаг хөх толбо арилан алга болдог бус арван нас хүрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна. Тэгээд ч манай улсад Дэлхийн энергийн төв, ноён хутагт Данзанравжаагийн Хамарын хийд нь энэ хамар, ам болсон газарзүйн байрлалын тев дотор ойролцоо байдаг.

Иймд дэлхийд ховорхон хөх толботнуудыг өвсөө идэн, ноцолдож, тоглож байгаад хоромхон зуурт сүйрч чулуужин эдүгээ музейн үзмэр болсон үлэг гүрвэлүүдтэй адил хувь зохиолтой байж, байлгах гэж оролдох ёсгүй. Хөх толбо үгүй болбол дэлхийн ирээдүй устаж үгүй болно.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]