Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монгол нутагт оршин тогтнож байсан түрэг угсааны хаант улсууд

 

Монгол нутагт оршин тогтнож байсан түрэг угсааны хаант улсууд

Монгол нутагт оршин тогтнож байсан түрэг угсааны хаант улсууд
Эрт цагт Монгол нутагт Түрэг угсааны хаант улсууд нь Түрэг, Уйгур, Хиргисийн хаант улсууд оршин тогтнож байв.
http://stat.gogo.mn/blog/tseme/tureg.jpgТүрэгийн хаант улс: Түрэгийн өвөг дээдэс нь Хүннүгийн бүрэлдэхүүнд ордог, тэдний нэг аймаг байжээ. Тэдний үр угсаа олон аймаг болон өсч үржсэний дотор Ашина гэгч авьяас чадвараараа шалгаран овог аймгаа удирдан захирах болсон ба овог нь түүний нэрийг авч "Ашина” хэмээн нэрийдэх болжээ. 460-аад оны үеэс Их Нируны /Жужан/ захиргаанд орсноор Түрэгүүд Алтайн өвөр биеэр нутаглаж, төмөр хайлуулан боловсруулж, Сүмбэ нарт алба барих болжээ. Энэ үеэс тэдний овог аймгийг "Түрэг” хэмээн нэрлэх болсон ба хуучин нэрлэж байсан "Ашина” хэмээх үг нь тэдний ноёлох овгийн нэр болон үлджээ. "Ашина” гэдэг нь "чоно” гэсэн утгатай бөгөөд энэ нь өөрсдийгөө чоноос гаралтай хэмээн үздэг Төв Азийн нүүдэлчин Монгол-Түрэг угсаатны угийн нийтлэг домогтой нягт холбогддог юм. Тэд чонын алтан толгойгоор чимэглэсэн тугтай байсан нь чоно тотемтой байсныг гэрчилдэг. Түүх археологи, хэл шинжлэл, хүн судлалын ухааны баримт хэрэглэгдэхүүн цөм эртний Түрэгүүд үүсэн бүрэлдэхэд МОНГОЛ ТӨРХТНИЙ үүрэг оролцоо нэн их байсныг гэрчлэн харуулдаг билээ.
Уйгурын хаант улс: Төв Азид ноёрхож байсан Түрэгийн хаант улс мөхсний дараа түүний ор суурийг Уйгур улс эзэлж VIII- IX зууны үед одоогийн Монгол нутагт төвлөрөн засаглажээ. Түрэг угсаатан нь Алтай хэлний бүлэгг багтах бөлгөө. Уйгурууд нь зүүн баруун хоёр хэсэг болон хуваагдаж, зүүн хэсэг нь Эрчис мөрөн, Балхаш нуур хоёрын хооронд нутаглаж байжээ. Уйгурууд эрт дээр үеэс Хүннү, Сүмбэ, Тоба, Их Нирун, Түрэг нартай айлсан оршиж, тэдэнтэй байлдаж найрамдан, эрхшээлд нь орж, тусгаар улс болохын төлөө тэмцсээр ирсэн байна. Ийнхүү Уйгур улс хүчирхэгжин мандан дээшлэх үед тэдний зонхилогч нь Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло байсан бөгөөд тэрбээр 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан /744-747/ хэмээн өргөмжилж хаан ширээнд сууж, 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулжээ. Тэрээр орд өргөөгөө Орхон голын хөвөөнөө тохинуулж, газар нутгаа зүүн зүг Шивэй, баруун зүг Алтайн уулс, өмнө зүг Их элсэн говийг хүртэл өргөтгөн тэлжээ. Пэйло хааныг нас барахад түүний хүү Моюнчур буюу Баянчур /747-759/ хаан ширээнд суусан бөгөөд түүний үед Уйгур улс хүчирхэгийн туйлд хүрчээ. IX зууны эхний 10 жилийн туршид Уйгурын хаант улсын гол дайсан нь Енисейн Хиргисүүд болжээ.
Хиргисийн хаант улс: Уйгурын ноёрхлыг мөхөөж Монгол нутагт түр ноёрхлоо тогтоосон овог аймаг бол Хиргис нар бөгөөд тэд Төв Азийн эртний ард түмний нэг юм. Хүннү нарын 150 жил үргэлжилсэн ноёрхлын үед тэдэнд шахагдсан Гяньгүн нар Хакас-Минусын хотгорт шилжин нутагласнаас шаргал үст, цэнхэр нүдтэй динлинчүүд, түрэг хэлт монголжуу төрхт гяньгүн /хиргис/ нар холиддон эрлийзсэний улмаас оршин суугчдынх нь гадаад дүр төрх ихээхэн өөрчлөгдсөн байна. Хиргисүүд Уйгурын эсрэг 20 гаруй жил дайтсаны эцэст тэдний хүчийг мөхөөн сулруулж чадсан бөгөөд Хиргисийн ноён Ажо 818 оны үед өөрийгөө хаан өргөмжилжээ. Уйгурын хаант улсыг мөхөөсний дараа Хиргисийн гол зорилго нь Уйгураас үлдсэн өв болох тэдний эзэмшиж байсан бүх газар нутгийг эзэмших, түүнчлэн Тан улсын хувьд тэдний эзэлж байсан эрх дархыг мөн өвлөн авах явдал байлаа.
Түрэгийн түүхийн догшин ширүүн дуулиант он цагийн түүхийг бүтээлцэж явсан (Түрэгийн авьяаслаг жанжин Культегин түүний ах Билгэ хаан) ах дүү хоёрын тахилын онгон, эдүгээ Орхоны Хөшөө цайдмын хөндийд он жилийн уртыг давж хадгалагдан үлдсэн нь өөрсдийн түүхээ өөрсдийн гараар туурвин үлдээсний биет дурсгал болон мөнхөрчээ. Билгэ хааны үед төрийн бодлогод Түрэг улсын гурван хааны зөвлөх асан мэргэн Тоньюкук их үүрэгтэй байжээ. Тоньюкукийн дурсгалд зориулан бүтээсэн 2 том гэрэлт хөшөө бүхий тахильтн онгон Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн юм.
Түүхийн жим үргэлжилсээр...

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
1  
түрэг угсааны ноёрхолын үеийн монгол аймгуудын аж байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч эсээ бичих гэсэн юм

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]