Монголын түүх судлал, түүхийн зангилаа асуудлууд сэдэвт тестүүд 1. Эртний "Historia” буюу хүүрнэх гэсэн нэр томъёог шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан гүн ухаантан:
2. Түүхийн объектийг тусгаж буй нь:
A) Түүхэн хүмүүс B) Түүхийн эх сурвалж C) Түүхийн субъект D) Түүхэн баримт 3. Эргүнэ Хунгийн домог ямар сурвалжид тэмдэглэгдсэн вэ? A)”Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” -нд B)"Судрын чуулган”-нд C)"Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” -д D)”Монголын нууц товчоо”-нд 4. Бичигдмэл хууль гэж юу вэ? A)Нийгмийн тодорхой бүлгийн санаачлагаар үүсэж олонхид тулган хүлээлгэсэн хууль B) Олонхийн эрх ашигт нийцүүлсэн бүх нийтээр дагаж мөрддөг хуулиуд C) Аливаа хэвлэгдсэн бүх хуулиуд D)Түүхийн явцад хадгалагдан ирсэн хуулиуд 5. Түүхийн ш/у-ны үүргийг тодорхойл: A)Үндэс угсаа, түүх соёлоо дээдэлсэн, эх оронч, бусад ард түмнийн түүхэн ололтыг хүндэтгэх оюунлаг бие хүн төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. B)Нийгэм-түүхийн зүй тогтлыг илрүүлж, шинжлэх ухааны үндэстэй улс төрийн чиг шугам боловсруулахад тусална. C) Түүхийн аливаа үзэгдэл, үйл явцыг бодитой тусгаж, хөрш улс гүрэнтэй харилцаагаа бэхжүүлэх зорилго. D)Шинжлэх ухаанч мэдлэг олгож, түүхчдийг бэлтгэх. 6. Соёл иргэншлийн онолоор түүх-нийгмийн хөгжлийг тайлбарлахдаа юуг голлон авч үздэг вэ? A) Нийгмийн үнэт зүйлс B) Өмчийн харилцаа C) Үйлдвэрлэлийн харилцаа D) Нийгмийн анги бүлэг 7. Түүхийн салбар шинжлэх ухааны судлах зүйлтэй нь холбо. 1. Этнографи A. Угсаатны зүй 2..Антрополги B. Гэрээ хэлэлцээр судлал 3. Палеографи C. Зоос, одон, мөнгө тэмдэгт судлал 4. Дипломатик D. Эртний гар бичмэл судлал 5.Нумизматик D. Хүн судлал A)1a,2d,3c,4b, 5e B)1c,2e,3d,4b, 5a C)1a,2e,3d,4b, 5c D)1a,2e,3b,4d, 5c 8. Түүхийн объектийг өргөн утгаар авч үзвэл. A)Түүхийн шинжлэх ухааны судлах зүйл B)Түүхийн шинжлэх ухааны тусгал C) Эд өлгийн дурсгал D) Бичгийн дурсгал 9. Хэв хууль гэж юуг хэлэх вэ? A)Улс орнууд харилцан тохиролцож, хөгжлөө жигдрүүлэх агуулгатай хуулиуд. B)Ард түмний зан заншил, ёс суртахуунаар дамжин хэрэглэддэг хуулиуд. C)Ард түмний нийгмийн хөгжлийн нэгэн загварыг сонгох агуулгатай. D)Хөрш болон алс холын улс орнуудын нийгмийн хөгжлийн зарим шинэлэг зүйлийг дууриах, зээлдэх, аргаар өөрийн болгох. 10. Монголын Нууц Товчоо бичигдэж дууссаныг хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдаг вэ? A)Их хуралдаан болж, хулгана жилийн (1206) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар Их хаан өргөмжлөх үед бичив. B)Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хар зүрхний хөх нуурт бичиж төгсгөв. C)Их хуралдаан болж, хулгана жилийн (1206) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсгөв. D) Их хуралдаан болж, Хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсгөв. | |||||||||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.