Монголын түүхийг хэн бичиж хэрхэн гуйвуулсан бэ.
Монголчуудын соёл иргэншил гэж байна. Харамсалтай нь
бид одоо бахархаад байдаг энэ соёл иргэншил маань хэзээнээс эхлээд ямар
хөгжлийн зэрэгт хүрсэн, сайнуу муу юу, цаашид оршин тогтнох чадвартай
эсэх талаар бид л лав мэдэхгүй.
Яагаад гээч. Яагаад гэвэл монголчуудын өөрийн болон иргэншлийнхээ
түүхийг бичиж үлдээж чадаагүй байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хэн
бидний түүхийг бичив гэж асуулт гарна.
Хөөрхий муусайн хятадууд бидний түүхийг бичжээ.Хятадуудыг /энд
өнөөгийн хятад улсын иргэдийг гэж хэлээгүй, хятадын өмнөх гүрэн болох
Хан улс, Тан улс, Сүн улс, Мин улс, Алтан улс, Юань улс гэх мэт нь
орно./ дэлхийд байхгүй их соёлтой улс. Өөрийнхөө түүхийг зэргэлдээ
орнуудынхаа түүхтэй бичиж үлдээсэн гавьяатай гэж үздэг юм байна.