RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Үзсэн: (822) | Сэтгэгдэлүүд: (1) | 2013-05-21
Нийтэлсэн: BAT-ERDENE

16-р долоо хоног

 Улирлын хичээл 16 долоо хоногтой. Долоо хоног бүрийг оюутнууд өөрсдийнхөөрөө нэрлэсэн байдгаас хамгийн чухал долоо хоног нь 16 дахь долоо хоног буюу "Ухаарлын долоо хоног”. Энэ өдрүүдэд нь манай сургууль Нарантуул захаас дутахгүй түм түжигнэж, бум бужигнасан, жүжгээр бол хамгийн их өрнөлтэй, зөрчил тэмцлийн оргил хэсэг нь энэ долоо хоног болно доо. Ёстой нөгөө амьдралын хамаг дүрс нүдний өмнө жирэлзээд өнгөрнө гэдэг шиг 15 долоо хоногийн оюутны амьдрал ганцхан 16-р долоо хоногт шийдэгдэж ухаардаг болохоор оюутнууд ингэж онож нэрлэжээ. Гэхдээ бидний үйлчлүүлэгч нар үнэхээр ухаардаг юм болов уу? Дараагийн улиралд дахиад л 16-р долоо хоног болж сургууль даяараа бужигнаан болно. Энэ бужигнаан дөхөөд ирэхээр багш нарын алхаа гишгээ ширүүсэн, хар нүдний шилний цаанаас оюутнуудаа F, D, C гэж тооцоолон харах ТЕРНИТАТОР-ууд болон хувирдаг бол оюутнууд хүнд асуудалд орсон сүсэгтнүүд өөрийг нь аврах арга чаргыг мэдэгч ҮЗМЭРЧ дээр шавж ТЕРМИНАТОР-уудыг өглөө, өдөр, оройгүй шаналгана. Зарим нь шөнө ч шаналгадаг байж магад. Яг энэ үед оюутнуудыг аврагч гэнэт гарч ирэн ЗОРРО-нууд тулалдаандаа орно доо. Хаа нэгтээгээс гэнэт гаран ирэгч ЗОРРО-нуудын нарийн сэлэмний ирээр ТЕРМИНАТОР-уудын дүн А. В болж хувирна. Зарим оюутнуудын санаа сэтгэл амарч өөрийн аврагч ЗОРРО-нууддаа талархана. ТЕРМИНАТОР-ууд бид өөрсдөө ЗОРРО болж хөлсөө урсгаж, нэрээ идэн өөр нэг ТЕРМИНАТОР-ын үүдийг сахин, утасыг хайна. Би өөрөө ийм байдалд бишгүй ордог буюу сургуульд багшилах хугацааны хирээр ТЕРМИНАТОР биш ЗОРРО болж хувирна.


 
Үзсэн: (3109) | Сэтгэгдэлүүд: (3) | 2013-05-21
Нийтэлсэн: BAT-ERDENE


За залуусаа монголын түүхийн сорилын номыг PDF-ээр татаж авахаар 7 хоног тавилаа. 


 
Үзсэн: (978) | Сэтгэгдэлүүд: (0) | 2013-03-11
Нийтэлсэн: BAT-ERDENE

Агуйн эртний оршуулга
 

Агуйн эртний оршуулга Эртний хүмүүс уулын агуй, хонгил, хөмгийг талийгаачдаа далд нууцгай оршуулах байр сав болгон ашиглаж иржээ. Агуй нь газрын дор болон хад асганд хөндий орон зай үлдсэнээс үүсдэг ажээ. Агуй, хөмөг нь харьцангуй бат бөх, нурах эвдрэх үзэгдэл багатай байдаг. Хуурай сэрүүн чийггүй орчинд алив эд юмс байгалийн өгөршилд бага өртөж, хэдэн зуун жил хадгалагддагийг нотлох эртний дурсгал манай орны уулархаг болон говь хээрийн бүс нутгаас цөөнгүй олдож байна.


 
Үзсэн: (860) | Сэтгэгдэлүүд: (0) | 2013-02-15
Нийтэлсэн: BAT-ERDENE

Хотын соёлыг түгээгч нь Их сургууль 

Өнөөдөр хотын соёлын тухай маргаан өрнөж, хүн бүрийг хот, хөдөөд төрснөөр нь ялгаж, сүүлдээ бүр гадаад төрх байдлаар хот хөдөөний хүн гэж ялгаварлан харьцах болжээ. 2003 онд поп хатагтай Сарантуяа АНУ-д тоглолт хийж байгаад "Хүүеэ 40 мянгатынхан чинь энд хүрээд ирсэн юмуу ” гэж уулга алдсан гэдэг. Хамт ажилладаг нэг багш маань гудамжинд хүнтэй маргалдаад "Хөдөөний бүдүүлэг” гэж хэлснийхээ хариуд "Чи хотынх юм бол Европ, Америк руугаа явахгүй нь яаасын. Би сумын төвөөс ирээд хотод амьдраад чадаж байна” гэж хэлсэн гээд бодит үнэнд тулгуурласан хожим хошин яриа болж үлдэх зүйл манай нийгэмд хөврөөд л байна....


 
Үзсэн: (1702) | Сэтгэгдэлүүд: (0) | 2013-02-04
Нийтэлсэн: BAT-ERDENE


   Сайн байцгаана уу? Энэ удаад Монголын Археологи хэмээх номыг PDF хэлбэрээр орууллаа. Та бүхэнд таалагдана гэж итгэж байна.


 
Үзсэн: (719) | Сэтгэгдэлүүд: (0) | 2013-02-01
Нийтэлсэн: BAT-ERDENE

Сайн байцгаана уу? ШУТИС-ийн оюунлаг оюутан залуусаа 


Та бүхэндээ 2013 оны хичээлийн шинэ улиралын мэнд хүргье. Миний бие ШУТИС-ийн оюутан залуус та бүхэнд түүхийн хичээл зааж бүтэн 16 долоо хоног хамтран ажиллах болсондоо баяртай байна. Монголын түүхийн ертөнц боловч түүхээр дамжуулан өөрийн амьдарч буй нийгэм, орчныг төсөөлөх, багаараа хамтран ажиллах, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэх энэ хичээлд тавтай морил гэж та нарыг чин сэтгэлээсээ урьж байна. Миний хичээл бүхэн та нарт эргэлзээ төрүүлж, шинэ мэдээлэл авах шунал хүслийг бий болгож түүний төлөө ганцаараа бус багаараа хамтран ажиллах нөхцлийг байнга өгч байгаасай гэж хүсэж байна. Ингээд бидний түүхийн аялал эхэлж байна. Та бүхнийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Тэр үүднээс өөрөөс шалтгаалах бүхнийг хийхийг хичээх болно. Та нар ч гэсэн надад чөлөөлтэй зөвлөж, шүүмж өгч, хэлэх зүйлээ хэлэж байгаарай энэ бол та бидний чөлөөт цахим орон зай байх болно. Амжилт хүсье. ГАНЦААРАА ЯВБАЛ ХУРДАН ЯВНА ОЛУУЛАА ЯВБАЛ ХОЛ ЯВНА


 
Үзсэн: (635) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-12-03
Нийтэлсэн: BAT-ERDENE

Нэг Тус Нэг Буян бяцхан тус өнөөдөр үргэлжиллээ. 

Өнөөдөр буюу 2012 оны 12-р сарын 3-ны өдөр бид нэлээдгүй газраар явж үзлээ. Ийнгээд хайж явсаны эцэст нэгэн ядарсан өвгөнд өөрсдийн бяцхан ч гэсэн сэтгэлийн бэлгээр тусламж үзүүллээ. Нийтдээ 30.000 төгрөгний хоол хүнсний зүйлээр тусаллаа. Энэхүү сэтгэлийн бэлэг нь бяцхан боловч бидэнд нэгийг бодуулахуйц бас дээр нь урам зориг өгсөн, хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан үйлс байлаа. Ингээд өнөөдөр надтай хамт явсан Булган, Цэлмэг, Нямбаяр, Цогзолцэцэг, Гылымхан нартаа баярласанаа илэрхийлье. Хүндэтгэсэн. С.Бат-Эрдэнэ

 
Үзсэн: (1155) | Сэтгэгдэлүүд: (2) | 2012-11-20
Нийтэлсэн: BAT-ERDENE


ШУТИС-ийн НТС-ийн дэд профессор Ю.Болдбаатарын бүтээлийн эмхэтгэл олон нийтийн хүртээл боллоо.

 
Үзсэн: (644) | Сэтгэгдэлүүд: (5) | 2012-11-07
Нийтэлсэн: BAT-ERDENE

 НЭГ ТУС НЭГ БУЯН

Сайн уу залуусаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний зүгээс энэ өвөл НЭГ ТУС нэртэй бяцхан аянг зохион байгуулах гэж байна. Жил бүр өвлийн улиралд 7 хоног бүрийн нэг өдөр хотоор явж хүйтэнд дааран сууж байгаа хүмүүс болон өглөө эртлэн гарч хахир өвлийн хүйтэнд хотоо цэвэрхэн байлгах гэж яваа хүмүүсдээ халуун цай аарцаар дайлж бага ч гэсэн тусламж үзүүлдэг билээ. Тэгвэл энэ удаагийн өвлийн аян 11-р сарын 19-ны даваа гаригийн 11 цагаас явах боллоо. Оюутан залуус та нарыг идэвхитэй оролцоно гэж найдаж байна. НЭГ ТУС НЭГ БУЯН...


 
Үзсэн: (2664) | Сэтгэгдэлүүд: (1) | 2012-11-07
Нийтэлсэн: BAT-ERDENE


МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ОРОН ЗАЙН СУДАЛГААНЫ
 ЗАРИМ АСУУДАЛ 
("Мау өндөр”-ийн байлдааны жишээн дээр)

              Монголын эзэнт гүрнийг байгуулахад түүхэн ач холбогдол бүхий суурь олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн "May ѳндѳр"-ийн байлдааны талаар нухацтай судалсан эрдэм шинжилгээний бүтээл хомсдуу байна. Гэвч Мау өндөр хэмээх түүхт нутгийн гззар зүйн байршлыг өөрсдийн хэмжээнд "судалж” таамаглал дэвшүүлсэн хүмүүс байх боловч нэгдсэн дүгнэлтэнд одоо хэр хүрч хараахан чадаагүй байгаа юм. Жишээ нь Халх, Нѳмрѳг голуудын хооронд буй нэгэн уул бол МНТ-ны 170–р зүйлд тэмдэглэгдсэн Мау өндөр мѳн бололтой гэж, "МНТ-нд гардаг газар усны нэрийг хайж олсон нь” гэдэг бүтээлдээ академич Д.Пэрлээ тэмдэглэсэн байхад, To Зий ѲМѲЗО-ны Хишигтэн хошууны баруун ѳмнѳд этгээдээс 45 газарт буй нэгэн уул бол МНТ-д тэмдэглэсэн May өндѳр мѳн бѳгөѳд үүнээс 82 газарт Улаан бургас буй гэжээ.

 
1 2 3 ... 7 8 »
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.