RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » My club
Үзсэн: (1103) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-04-17
Нийтэлсэн: BAT-ERDENE

2012 оны бидний хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж байна. "Бидэнтэй цуг байгаарай Миний Клуб" гээд ТВ8-н үгийг ашиглачихъя



 
Үзсэн: (687) | Сэтгэгдэлүүд: (3) | 2012-02-02
Нийтэлсэн: BAT-ERDENE

Миний клубын тухай
     My Club online community нь 5 дахь жилдээ тасралтгүй мод тарьж, услан арчлах ажилд оюутан залуусыг сайн дураар татан оролцуулж, тэдний Экологийн боловсролыг дэмжин ажилладаг байгууллага юм. Зөвхөн 2011 оны 4 сарын 30-наас 10 сарын 6 хүртэл нийт 14 удаа Мод тарих, арчлах хамгаалах ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 1022 оюутан залуусыг хамруулжээ. 2011 онд 18,000 мод 5 газар тарьснаас 16,000-ыг Төв аймгийн Эрдэнэ сумын Зуун модод тарьжээ. Мод тарихаас гадна 4 сарын 1-нд Монголд анх удаа Хууль Зүй Дотоод хэргийн яамтай хамтран Метрополис шөнийн клубт алкохолгүй ПАРТИ /, 2 сарын 11-нд ШУТИС-ийн Төв номын санд цагаан хоолны Греен парти, 6 сарын 1-д баярлаж чадахгүй байгаа 160 бяцхан хүүхдүүдийг баярлуулан бэлэг өгөх арга хэмжээ, ШУТИС-ийн төв байрны Open Air-ыг залуучуудын амралт чөлөөт цагт зориулан ашиглах санаачилга "Их завсарлагаа” тоглолтыг 2 дахь жилдээ зохион байгуулж, Олон улсын илтгэлийн Экологийн илтгэлийн уралдаанд Монгол улсаа төлөөлж 2 оюутан оролцуулж, 2011 оны 10 сарын 22-нд 250 оюутныг Дуурь үзүүлсэн зэрэг уламжлалт үйл ажиллагаанууд тогтмол явуулдаг online community билээ. Зөвхөн ургуулсан модоо тоолдог My Club online community 5 жилийн хугацаанд 63,000 модыг ургуулсан бөгөөд 2011 оны 10 сард БНСУ-ын Чанвон хотодболсон НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн Х хуралдаанд оролцсон дэлхийн 160 орны төлөөлөгчид My Club-ын тухай илтгэлийг сонсон дэлхийн дулаарал болон Цөлжилтийн эсрэг ажиллаж байгаа Монголын оюутан залууст баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн билээ.

 
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.