RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » Түрэг
Үзсэн: (2826) | Сэтгэгдэлүүд: (6) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монгол нутагт оршин тогтнож байсан түрэг угсааны хаант улсууд

      Түрэгийн өвөг дээдэс нь Хүннүгийн бүрэлдэхүүнд ордог, тэдний нэг аймаг байжээ. Тэдний үр угсаа олон аймаг болон өсч үржсэний дотор Ашина гэгч авьяас чадвараараа шалгаран овог аймгаа удирдан захирах болсон ба овог нь түүний нэрийг авч "Ашина” хэмээн нэрийдэх болжээ. 460-аад оны үеэс Их Нируны /Жужан/ захиргаанд орсноор Түрэгүүд Алтайн өвөр биеэр нутаглаж, төмөр хайлуулан боловсруулж, Сүмбэ нарт алба барих болжээ. Энэ үеэс тэдний овог аймгийг "Түрэг” хэмээн нэрлэх болсон ба хуучин нэрлэж байсан "Ашина” хэмээх үг нь тэдний ноёлох овгийн нэр болон үлджээ. "Ашина” гэдэг нь "чоно” гэсэн утгатай бөгөөд энэ нь өөрсдийгөө чоноос гаралтай хэмээн үздэг Төв Азийн нүүдэлчин Монгол-Түрэг угсаатны угийн нийтлэг домогтой нягт холбогддог юм. Тэд чонын алтан толгойгоор чимэглэсэн тугтай байсан нь чоно тотемтой байсныг гэрчилдэг. Түүх археологи, хэл шинжлэл, хүн судлалын ухааны баримт хэрэглэгдэхүүн цөм эртний Түрэгүүд үүсэн бүрэлдэхэд МОНГОЛ ТӨРХТНИЙ үүрэг оролцоо нэн их байсныг гэрчлэн харуулдаг билээ.

 
Үзсэн: (2222) | Сэтгэгдэлүүд: (0) | 2011-05-06
Нийтэлсэн: BAT-ERDENE

  
   ШИВЭЭТ ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ

     Орхоны хөндий нь нүүдэлчдийн түүхийн олон үеийн археологийн дурсгалуудаар онцгой, баян түүхт нутаг бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлээд XIII-XIV зуун хүртэлх үеийн булш, бунхан, тахилгын цогцолбор газрууд болон хот суурин гэх мэт олон тооны дурсгалууд бий. Тэдгээрийн олонх нь эдүгээ хүртэл эрдэм шинжилгээ судалгааны  ороогүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Хөшөө Цайдамын урд 3 км зайтай Шивээ толгойн орой дээр орших чулуун байгууламж болно. Дээрхийн адил хэв шинжийн дурсгалууд тус бүс нутагт цөөнгүй байгаа бөгөөд энд юуны өмнө Тарнайн голын Шивээт толгой, Баян-Агтын Шивээт Улаан гэх мэт ижил төстэй нэр бүхий цогцолбор байгууламжуудыг дурдаж болох юм. Тэдгээр томоохон дурсгалуудын зарим нь хүн, амьтны дүрстэй хөшөө чулуу бүхий нилээд цогцолбор шинжтэй байдаг.

 
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.