RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монголын түүх судлал, түүхийн зангилаа асуудлууд сэдэвт тестүүд-2

 

Х-ХII зууны Ханлиг аймгууд хичээлийн тест

1.Монголын нууц товчоог хэн орчин цагийн Монгол хэлэнд  буулгасан вэ?
A)  Ш.Гаадамба          B)  Ц.Дамдинсүрэн 
C)  Пэрлээ             D)  Б. Ренчин

2.Монголын нууц товчооны Хятад хэл дээрх эхийг  анх хэн гэдэг эрдэмтэн хаанаас олж, орос хэл рүү хөрвүүлсэн бэ?
A)Позднеев, Бээжин хотын музейн архиваас 
B) Кафаров,  Бээжин хотын номын сангаас
C) Козин,  Бээжин хотын архиваас         
 D)Хениш, ӨМӨЗО-оос

3.XII зууны үед Монгол нутагт оршин тогтнож байсан аймгуудад аль нь хамааралгүй вэ?

A) Хамаг Монгол, Татар         B) Хэрэйд, Тайчууд
C) Юншээбү, Хатагин         D) Найман, Мэргид

4.Найман Татар, Гучин Татар зэрэг нэрс анх тэмдэглэгдсэн сурвалж аль нь вэ?
А) Монголын нууц товчоо       В) Моюнчур хааны гэрэлт хөшөө
С) Культегиний гэрэлт хөшөө D) Билгэ хааны гэрэлт хөшөө
 
5.Гэрэгэ гэдэг юу болох?
A)Улс гүрнүүдийн хооронд байгуулсан гэрээ.
B)Монголын эзэнт гүрний элч нарын итгэмжлэлийн баталгаа.
C) Эзэнт гүрний үеийн төрийн аливаа нэг шийдвэр.
D) Дархан цолтой хүмүүст өгсөн өргөмжлөл.

6.VIII-аас XII зууны Монгол аймгуудыг нутаг ус, нийгмийн хөгжлөөр нь хэрхэн хуваадаг вэ?

A)  Ойн, талын               B) Говийн.Хангайн         
 C) Зүүн, баруун              D) Монгол, Түрэг

7.XII зууны үед Монгол аймгууд.......... нутаглаж байсан.

A)Хятадын Цагаан хэрмээс Байгаль нуур, Алтайн нуруунаас Буйр нуур хүртэл.
B)  Хятадын Цагаан хэрмээс Байгаль нуур, эрчис мөрнөөс Солонгосын хойг хүртэл
C) Хятадын Цагаан хэрэмээс Якут, Эрчис мөрнөөс Хянганы нуруу хүртэл
D) Алтай, Хангай, Хэнтийн нурууны хооронд

8. XII зууны үе гэхэд дараах аймгуудаас аль нь төр ёсны хөгжлөөрөө бусдаасаа давуу байсан бэ?
A)  Найман     B) Хэрэйд      C) Хамаг Монгол   D) Татар

9. Хэрэйдийн түүхэнд тэмдэглэгдсэн анхны хан-буюруг хэн бэ?
А) Маркус  В)  Сарык   С) Тоорил     D) Гүр хан

10. Хамаг Монголын Ханлиг, Хэрэйдийн ханлигтай аль талаараа хил залгаж байсан бэ?

А) Баруун талаараа             В)  Зүүн талаараа
С) Урд талаараа                    D) Хойд талаараа

11.Эдгээрээс Нирун аймгийн үүслийг зөв тодорхойлсон тодорхойлолт аль нь вэ?
A) Алунгоогоос төрсөн Буха хатаги, Бухату салжи, Боданчар мунхагаас үүссэн.
B)  Дарлигин аймгаас салбарлан гарсан.
C) Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёрын үрс болон бусдаас үүссэн.
D) Эргүнэ күнгээс гарсан нийт Монголчуудаас бүрдсэн.

12. Монголын 3 хааны эх болсон хатан аль нь вэ?

A) Чингис хааны гэргий Бөртэ   
B)  Батмөнх Даян хааны хатан Мандухай сэцэн   
C)  Өгөдэйн хатан Найманжин  
D)  Толуйн хатан Сорхогтани

13.Гурван мэргэдийн нутаглаж байсан газар?

A) Хангай, Хэнтийн уулсын завсраар
B) Орхон, Сэлэнгийн бэлчрээр
C) Буйр нуур, Халх голын сав газраар
D) Цагаан хэрмийн дагуу

14."Буюруг” аль ханлигийн тэргүүний цол вэ?
A)   Хамаг Монголын ханлиг          B) Хэрэйдийн ханлиг 
C)  Мэргидийн ханлиг                     D) Найманы ханлиг

15.Хабул хаан хэний хүү вэ?                                                                                                                             

  A)  Торголжин баян           B) Хабичбаатар  
C)   Тумбинай сэцэн                  D) Нэгүүн тайш           
                              
16.Хабул хааны дараачаар Хамаг Монголын ханаар хэн сууж байсан бэ?

A) Амбагай  B) Хотула   D) Есүхэй    D) Гүр хаан

17.Түүхэн сурвалжуудад Татар аймгийг хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдаг вэ?

 A) Хонгирад      B) Зү-бү       C) Кидан     D) Хар Кидан

18.XIII зууны үед Найманы хамгийн нөлөө бүхий удирдагч нь хэн байсан бэ?

A) Маркус хан  B) Тоорил хаан    C) Таян хаан    D) Сэнгүм
 
19.Гурван мэргэд гэдэгт ямар ямар аймаг багтаж байв?
A) Хар мэргэд, Цагаан мэргэд, Хаан мэргэд
B) Их мэргэд, Бага мэргэд, Хурц мэргэд
C) Хаад мэргэд, Увас мэргэд, Удуйд мэргэд 
D)Их мэргэд, Бага мэргэд, Удуйд мэргэд

20.XIII зууны хагаст Гурван мэргидийн холбоог тэргүүлж байсан хан?

A) Тогтао   B) Хадаан  C) Амбагай  D) Алтан

21.XII зууны төгсгөл үед Гурван мэргидийг тэргүүлэгч байсан аймаг аль нь вэ?

А) Удуйд мэргэд    В) Увас мэргид  
С)  Хаад мэргид     D) Удуйд мэргэд болон Хаад мэргид  

22. Чингис богдыг залгамжлан,  Монгол гүрний хаан ширээнд хэн өргөмжлөгдсөн бэ?
А) Зүчи   В)  Цагаадай   С)  Өгэдэй    D) Тулуй

23. "Хамгийн хаан улсын эзэн байтлаа охиноо өөрөө үдэж өгөхийг надаар цээрлэ.....Миний өшөөг ав” хэмээн хэн хэлсэн вэ ?
A) Хабул хаан    B)  Есүхэй  C)  Добу мэргэн  D)  Амбагай  
 
24.Амбагай хааны анхлан бий болгосон "тайш" хэмээх тушаалтны гол үүрэг юу байсан бэ?

A) Цэргийн хэргийг эрхлэх
 B) Хууль цаазны хэргийг эрхлэх
C)  Санхүү, алба татварын асуудал эрхлэх   
 D) Дээрх бүгд

25.Амбагай хааны үед бий болсон улсын анхны тайш хэн байв?

A)  Хадаан  B)  Хотула  C)  Бартан баатар   D)  Аригчинэ

26.Дор өгүүлсэн хүмүүсээс хэн нь ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, Боржигин угсаа залгамжлалыг анх бий болгосон бэ?
A) Хабул хаан   B)  Есүхэй   C)  Добу мэргэн    D)  Амбагай    

27. XIII зууны хагаст Найман аймаг  хэдэн хэсгээс бүрдэж байсан бэ?

A)   1           B) 2        C)  3             D)  4

28. XII зууны үед аймаг ханлигийн сурвалжтан, харц ардын дунд гарч байсан тэмцлийн гол хэлбэрүүд аль нь вэ?

A)   Оргон зайлах, бослого гаргах, эзнийхээ эд хөрөнгийг хулгайлах гэх мэт
B)  Малын тоо толгойг дарж, татвараас зайлсхийх, харъяа эзнээ орхиж нүүж явах, харъяат эзнээ дайсанд барьж өгөх, эзнээ алах гэх мэт.
C)   Эзнийхээ нэр алдрыг гутаах, доромжлох, тэднийг хаанд ховлож нутаг заах
 D) Харьяат эзэд, хаадынхаа эсрэг зэвсэгт тэмцэл хийх

 29.Монголын нууц товчоонд Харчугийн хөвгүүн Боржигидай мэргэн бүлгээ. Түүний гэргий нь ............................., түүнээс төрсөн хөвгүүн нь Торголжин баян хэмээжээ.

A) Борогчин гуа  B) Монголжин гуа
C) Хадаан            D)  Алун гуа

30.Хабул хаан, Сэмсэчүлэ нарын эцгийн нэр хэн бэ?

A)  Начин баатар   B) Тумбинай сэцэн    C)  Бартан баатар   D)  Аригчинэ

31. Монголын нууц товчоонд Хабул хааныг хэдэн хөвгүүнтэй гэж тэмдэглэн үлдээсэн байдаг вэ?

A)  5   B) 7    C)  9   D)  6

32. Хабул хааны хөвгүүн Есүхэй баатрын эцэг хэн бэ?

A)  Амбагай  B) Хотула    C) Бартанбаатар   D)  Сэмсэчүлэ

 33.Есүхэй баатар өөрийн гэргий Өүлэн үжинг хэнээс булаан авсан учир хожим өс зангидаж, Тэмүжиний гэргий Бөртэг булаан авах шалтгаан болсон бэ?

A)  Мэргидийн Их чилэдү     B) Мэргидийн Тогтао бэхи 
C) Мэргидийн Чилэгэр бөх   D)  Мэргидийн Дайр үсүн

34. Монголын үед холбогдох булш, оршуулгын төрөл Монгол нутагт хаагуур тохиолддог вэ?

А) Төвийн бүсийн аймгуудаар   В) Зүүн бүсийн аймгуудаар
С)  Баруун бүсийн аймгуудаар  D)  Бүх бүсэд тохиолдоно.

35. Монголын үеийн оршуулгын зан үйл ёсоор нас барагчийнхаа тэргүүнийг гол төлөв аль зүгт хандуулан оршуулдаг вэ?
 
А)  Хойд    В)  Баруун  С)  Зүүн   D)  Баруун урд

36."Жадаран" аймаг гэж ямар аймгийг нэрлэдэг бэ?
A) Алтан ургийн аймгийг   B)  Язгуурын монгол аймгийг
C) Аймгууд салбарлан задрахад үүссэн аймгийг
D) A ба B хариулт зөв

37. Эртний перс сурвалж болох "Судрын чуулган" бүтээлийг хэн туурвисан бэ?
A)   Рашид-ад-дин          B)  Гангаажанцан             
C)   Чойжи-Одсэр           D)  Лувсанданзан

38.Монголын нууц товчоо Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат Бөртэ-чино ажгуу. Бөртэ-чино, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж, онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх хөвгүүн төрүүлжээ хэмээн эхэлдэг. Батцагааны хөвгүүн хэн бэ?
A)   Тамачи                      B)  Уужим буурал   
C)  Хоричар мэргэн         D)  Саль Хачу

39.Их Монгол улсын тамганд их хааныг хэн гэж бичсэн байдаг вэ?

A) Их Монгол улсын Их хаан
B) Их Монгол улсын Далай хаан
C) Их Монгол улсын Далай их хаан Чингис
D) Их Монгол улсын Суут хаан

40.Тэмүжин хэдэн онд хаана төрсөн бэ?     
                                                                                                         

A) 1167 онд Хэнтий аймгийн нутаг Хэрлэнгийн Хөдөө аралд                                                                               
B) 1162 онд Хэнтий аймгийн Онон мөрний Дэлүүн болдогт                                                                                      
 C) 1262 онд Хэнтий аймгийн  Бурхан Халдун уулын өвөрт                                                                                     
D) 1206 онд Хэнтий аймгийн  Онон мөрний Дэлүүн болдогт

41.Тэмүжинг 9 настай байхад Есүхэй баатар аль аймгаас түүнд бэр буулгадаг бэ?

A) Олхунуд   B) Хонгирад     C)  Хиад   D)  Хорь Түмэд

42.Тэмүүжиний эцэг Есүхэй ....хорлогдон нас барсан.

A)Тэмүжинг 13 настай байхад Татаруудад 
B) Тэмүжинг 10 настай байхад Мэргидүүдэд
C)Тэмүжинг балчир байхад Татаруудад 
D) Тэмүжинг 9 настай байхад Татаруудад

43.Есүхэй баатрын нөгөө гэргий, Бэгтэр, Бэлгүтэй нарын эх хатны нэр?

A)  Бөртэ үжин   B) Сочигэл   C)  Хуагчин   D)  Өүлэн үжин

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
10 би түүх судлаад  
0
хариултыг нь яаж мэдэх вэ

9 Тунгалаг  
0
багшаа таньдээр түүх үзэж байсан хичээлээ маш сонирхолтой гоё заадаг шүү ажиллийн амжилт хүсье

8 lena  
0
bayarlala

7 Цогтжаргал  
0
hariug ni odoo tavichihaj boldoggui yumuu? uul ni ih l heregtei test baina. Tuuhiin shalgalt uguh humuust ih l heregtei medeelel boloh geed baidag. Daana ch hariu ni baihgui bolohoor bugdiig ni googledeh heregtei bolood baina daa

6 Балжинням  
0
agaa yostoi lag ymaa ta

5 tuvshuu_ub09  
0
сайн байна уу.Интенет хөгжсөн цагт ийм юм хийсэнд тань үнэхээр их баярлаж байнаа.Би 2013 онд энэ хичээлийг үзэж байгаа.таныг танихгүй ээ энэхүү тестийн хариуг яж олох вэ?

4 BAT-ERDENE  
0
irne shdee gants neg n

3 soyoloo  
0
эндээс бэлдвэл шалгалтанд ирэх болов уу багшаа

2 BAT-ERDENE  
0
nadad shalguulchih

1 Мөнх-Эрдэнэ  
0
Зөв хариултыг нь яаж олох вэ?

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]