Монголын түүхийг хэн бичиж хэрхэн гуйвуулсан бэ. Монголчуудын соёл иргэншил гэж байна. Харамсалтай нь
бид одоо бахархаад байдаг энэ соёл иргэншил маань хэзээнээс эхлээд ямар
хөгжлийн зэрэгт хүрсэн, сайнуу муу юу, цаашид оршин тогтнох чадвартай
эсэх талаар бид л лав мэдэхгүй.
Яагаад гээч. Яагаад гэвэл монголчуудын өөрийн болон иргэншлийнхээ түүхийг бичиж үлдээж чадаагүй байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор хэн бидний түүхийг бичив гэж асуулт гарна. Хөөрхий муусайн хятадууд бидний түүхийг бичжээ.Хятадуудыг /энд өнөөгийн хятад улсын иргэдийг гэж хэлээгүй, хятадын өмнөх гүрэн болох Хан улс, Тан улс, Сүн улс, Мин улс, Алтан улс, Юань улс гэх мэт нь орно./ дэлхийд байхгүй их соёлтой улс. Өөрийнхөө түүхийг зэргэлдээ орнуудынхаа түүхтэй бичиж үлдээсэн гавьяатай гэж үздэг юм байна. Бас нэгэн зүйл Хятадын түүх бол Монголтой байлдсан түүх юм гэсэн гаргалгааг бас хийж ч болох юм. Монголчуудыг дурдахгүйгээр тэдний түүх ч бичигдэхгүй юм. Харин бид юу хийж бүтээв. Яагаад баримт сэлт нь алга байна. Та нар нууц товчоогоос эхлээд бишгүй юм бичсэн гэж хэлэх байх л даа. Гэтэл яг үнэндээ 19-20 зуунд Монголын нууц товчоог монголчууд мэддэггүй, бас уншиж үзээгүй л төрж өсөөд үхэж үрэгдээд дуусч байлаа. Сонссон зарим нь эртний нэг аман зохиолын хэсэг, эсвэл бүр үлгэр л гэж боддог байсан байх. Би энд өнгөрсөн үеээ муулахыг хүсээгүй шүү. Ийм л байсан. Харин Оросын нангиадч, судлаач эрдэмтэн Кафаров гэж хар лам байсан байна. Тэр бол оросын тагнуул үүрэг гүйцэтгэж байсан ч гэж ярьдаг юм билээ. Тэр нөхөр Манжийн хааны номын санд орох эрхтэй байсан ба тэнд сууж байгаад Монголчуудын нууц түүх гэсэн нэг бичиг олжээ. Түүнийгээ шууд галиглан хуулж аваад гарч гадаадад хэвлүүлсэн байна. Ингэж Монголын нууц товчоог дэлхий мэдэх болжээ. Харин Бид 1940-д онд Дамдинсүрэнгийн орчуулгаар уншиж танилцаж эхэлсэн байна даа. Ер нь Монголын түүхийн материалууд Монголд байдаггүй л болохоос биш мэр сэр бий л дээ. Хархорин хотыг Мин улс 2 удаа галдан шатаахдаа номын санг нь ачаад явсан гэдэг. Хожим Тэнгэрийг тэтгэсэн хаан Монгол айл бүрийн авдрыг уудлан ном хэлбэртэй бол бүгдийг манжийн эзэн хааны ордонруу тэрэг тэргээр нь ачуулж байсан гэдэг. Ингээд Монголчуудыг түүхийг мартуулж дараа нь шинэ түүх зохиож өгөх их үйл хэрэг амжилттай хэрэгжиж эхэлжээ. 20-р зууны эхэн гэхэд эрчүүдийн 70 хувь нь лам болчихсон тангад ном үздэг. Бичиг үсэг мэдэх хүн байхгүй болчихсон улс юун түүхээ бүртгэн бичих байтугай өөрийнхөө үеийн мэдээ мэдээллийг хэдэн арван жилийн дараа л сонсдог болжээ. Хувьсгал ялан тусгаар тогтнолоо олж авсны дараа шинэ системд орж үсрэнгүй хөгжсөн бид бас л бусдаар түүхээ бичүүлэх болжээ. Ард түмний амьдрал байдал Манжийн дарлагдалд байснаас дээрдсэн нь гарцаагүй. Гэвч 1937 оноос эхлэн их хэлмэгдүүлэлт эхлэн бас л бичиг номтой, үүх түүх ярьдаг, сонирхдог болгон өртөн алагдсан байна. Ингээд харанхуй улсын түүхийг зохион бичих ажлыг ЗХУ-н зарим хүмүүс эрхлэн гаргав. Мөн энэ үед Хятад, Бээжин байсан манай түүхийн холбогдолтой баримтуудыг Чан Кай Ши гэдэг мундаг ном сонирхдог хүн бээжингээс хөөгдөхдөө бээжингийн номын сантай хамт аваад Тайвань явчихав. Одоо болтол бидэнд мэдэх зүйл байдаггүй. Гаргаж өгдөггүй өдий хүрлээ. Харин ЗХУ задран унаснаар тус улсын архивын зарим материалууд ил гарч ирэх болсон гэдэг. Мөдхөн тайвань гэсэн бидэнд зарим материалуудыг гаргаж өгөх байх гэж бодож байна. | ||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.