RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » 2012 » 1 Сар » 26
Үзсэн: (1179) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-26
Нийтэлсэн: BAT-ERDENE


Лекц семинарын сэдвүүд


 
Үзсэн: (3337) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-26
Нийтэлсэн: BAT-ERDENE

   Эссе хэрхэн бичих вэ?

Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
           Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.

       Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.


 
Үзсэн: (1950) | Сэтгэгдэлүүд: (2) | 2012-01-26
Нийтэлсэн: BAT-ERDENE


Археологи гэдэг ойлголтын тухай
    Түүхийн шинжлэх ухааны эх хэрэглэгдэхүүний нэг болох эд өлгийн дурсгалыг тусгайлан судлаж, он цагийг нь тогтоон, тухайн үеийн байдлыг олдсон эд өлгийн дурсгалаар нь сэргээн тогтоож түүхчлэн бичих шаардлагын үүднээс түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан үүсэн бий болж хөгжсөнийг археологи хэмээн нэрлэдэг. Археологи гэдэг нь монголоор эртний судлал гэсэн утгатай үг ажээ. Археологи гэсэн нэр томьёо анх Эртний Грект МЭӨ IY зууны үед үүссэн байна. Тодруулбал Платон өөрийн "Гиппей” (харилцан яриа) хэмээх зохиолдоо энэхүү нэр томьёог анх эртний дурсгалыг судлах ухаан гэсэн утгаар хэрэглэсэн байдаг. Тэрээр энэ нэр томьёоны дор эрт үед холбогдох бүхий л зүйлийг хамааруулан авч үзэж байсан бол, Европын сэргэн мандалтын үед археологи нь Грек, Ромын урлагийн илэрхийлэл болж үнэн хэрэгтээ музейн хуучин ховор зүйлийн нэг хэсгийг нэрлэсэн нэр болж байв.

 
Үзсэн: (748) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-01-26
Нийтэлсэн: BAT-ERDENE

Мумми

Залуухан үзэсгэлэнт бүсгүйн шарил: Xiaohe нэрээр алдаршсан энэ олдвор Мумми нь хүрлийн үед холвогдож буйг Археологич, Антропологич нар тогтоожээ.

 
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.