Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ

 
     Ванга (Вангалия Пандева) 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн. 1996 оны наймдугаар сарын 11-нд нас нөгчжээ. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар "Болгарын Арйун Петка” сүмийн дэргэд оршуулсан. 12 настай Вангаг хүчтэй хуй салхи авч явснаас хараагаа алджээ. Охиныг шороо чулуунд дарагдсан, ухархайд нь элс шингэсэн дөнгөж амьтай байхыг нь олсон байна. Үүний улмаас нүд нь сохров. Ванга 16 настай байхдаа зөгнөж эхэлжээ. Эцгийнхээ хариулж байсан сүргээс хулгайлагдсан хонийг олоход тусаллаа. Тэрбээр хонь нуусан хашааг яг дүрслэн хэлсэн бөгөөд түүнийг зүүдэндээ харсан гэж хэлжээ. Харин мэргэжлийн зөнчийн авьяас чадвар нь 30 настайд нь тодорсон. Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. "Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц "Курск” сөнөлөө. Урьдчилан тааварлах зөнч чадвар үнэхээр байдаг гэж үү?
 
ДИАНА ГҮНЖИЙН ҮХЛИЙН ТАЛААР ХУРИМЫНХ НЬ ӨДӨР ЗӨГНӨН ХЭЛЖЭЭ: 1981 оны хоёрдугаар сарын 6-нд Диана Спенсер болон Уэльсийн ханхүү нар сүй тавьсан тухай Лондон албан ёсоор зарласан. Тэр жилийн долдугаар сарын 29-нд Британийн титмийг залгамжлагч хан хүү Чарльз долоон зууны түүхтэй язгууртан угсаатай, 20 настай гоо үзэсгэлэнт Диана Спенсер нар Гэгээн Павелийн сүмд хийсэн хуримын ёслолд 2650 зочин уригдаж, 750 сая телевиз үзэгч харж байлаа. Сүйт бүсгүй гар хийцийн хээ угалзаар чимэглэсэн зааны ясны өнгөтэй даашинз өмссөн байв. Энэ үеэр Болгарт алдарт зөнч Ванга сохрын улмаас тусч буй гэрэл гэгээг нь харахгүй байгаа цонх руу эргэж хараад… "Энэ хурим бүсгүйн аминд хүрнэ. Бид хамтдаа үхэх болно… тэр бүсгүй миний үхлийн талаар сонсох боловч бид хамтдаа үхнэ” гэж тодхон хэлсэн байна. Вангагийн үхлийн талаар Парисын Альма туннельд осол гарахаас 20 хоногийн өмнө мэдэгджээ.
 
УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: "Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989/ Үр дун: Биелсэн. 2001 оны есдүгээр сард алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг "ихрүүд”, "ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг "төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна. Хэлсэн нь: "Ертөнц байгалийн олон гамшиг, хүчтэй цохилт, цочролыг туулах болно. Хүмүүсийн ухамсар өөрчлөгдөнө. Хүнд бэрх цаг ирнэ. Хүмүүс шашин шүтлэгээрээ хуваагдана” /огаоо тодорхойгүй/ Үр дун: Биелсэн. Хүнд үе ирлээ. Хүмүүсийн ухамсарт ч өөрчлөлт орж байна. Тайлбар: Зуу, зуун мянган хүний амь авч одсон цуннаминууд гээд л байгалийн гамшгийг тоочоод баршгүй. Сүүлийн үеийн олон тооны алан хядах ажиллагаануудыг яах вэ. Эсвэл шашны суурин дээр гарсан, мөргөлдөөнүүдийг юу гэх вэ Хэлсэн нь: Бид хувь заяа өөрчлөх үйл явдлын гэрч болно. Дэлхийн хоёр том удирдагч бие биетэйгээ гар барина. /Горбачев, Рейган хоёрыг хэлж байгаа бололтой/ Гэвч найм дахь ирж манай гараг дээр энх тайван эцэслэн тогтсонд гарын үсэг зурах хүртэл өчнөөн цаг хугацаа өнгөрч, их ч ус урсана даа” /1988 оны нэгдүгээр сар/ Үр дүн: Биелж эхэлж байна. Адаглаад "Найм дахийн” хувьд. Тэр үед Борис Ельцин Оросын Ерөнхийлөгч байв. Ванга нэрийг нь хэлээгүй боловч дараагийнх нь гэдгийг битүүхэн цухалзуулсан. "Энэ нь огг төсөөлөгдөөгүй хүн байна. Ямар ч байсан Зюганов, Лебедь биш”. Тайлбар: Найм дахь ирчихсэн. Орос орон "их долоод” орсон биз дээ. Саяхнаас "Их найм” болсон. Одоо бүх дэлхийд энх тайван тогтох л үддлээ. Хэлсэн нь: "Орос орон ахин их гүрэн, юуны өмнө оюун санааны их гүрэн болно” /огноо тодорхойгүй/ Үр дүн: Одоогоор биелээгүй. Оюун санаа сулбагардуу, их гүрэн болтол хол байна. Гэхдээ үндэсний санааны эрэл үргэлжилсээр байна. Тайлбар: Энэ нь Вангагийн сүүлчийн зөнгүүдийн нэг байсан юм. Үүнийг хэлэхдээ Ванга гараараа том тойрог зурж байжээ.
 
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ
 
2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон
         химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан
         химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй
         сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тогтоно.
2084. Байгаль сэргэнэ.                                                      
2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.                               
2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно.
2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол
         шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгаст суурилагдсан эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудьн тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж
         эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно.
2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан
         байна.

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
4  
yg n tsugnul boloh bolowuu

3  
2097 он нь таалагдаж бна

2  
amjilt husye

1  
ix sonirholtoi yumaa

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]