Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Дамба даржаагийн сүнстэй байшин

 

Дамба даржаагийн сүнстэй байшин

Дамба даржаагийн сүнстэй байшин

Хүмүүсийн дунд ам дамжсан цуу яриа олон байдаг. Тэдний зарим нь ортой байх нь бий. Гэхдээ ор үндэсгүй зүйлийг дэвэргэж хүмүүсийг айлгах зорилгоор зохиосон нь ч цөөнгүй байдгийг хэн хүнгүй мэднэ. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод сүнс, буг чөтгөртэй байшин, хорооллын тоо нэмэгдсэн. Эд мөнгө, эхнэр хүүхэд, зарим нь байшин савандаа хорогдсоноос хүмүүсийн хэлдгээр нөгөө ертөнц рүүгээ явж чадалгүй үлдсэн гэж ярих нь олшрох болж. Зарим телевизээр орой болгон нэг цагийг сүнс буг чөтгөртэй кино, нэвтрүүлгүүдийг цацдаг болсон. Энэ нь хүмүүсийн сэтгэхүйд үнэхээр сүнс, нөгөө ертөнц байдаг гэсэн ойлголтыг суулгаж байгаа хэрэг юм. Гэхдээ сүнс оршдог, эс оршдгийг тодорхойлохын аргагүй. Нийслэл хотын ийм тодотголтой газруудын нэг нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн хийдийн зүүн хойно байдаг. Хүмүүс хоёр улаан тоосгон барилгыг сүнстэй хэмээн ам дамжин ярьдаг. Одоо ч гэсэн хүн ойртож зүрхлэхгүй байгаа балгасыг тэндхийн хүмүүс сүнстэй гэж ярьдаг ажээ. 1995-1996 оны үед баригдсан барилгыг ах дүү хоёр барьж эхэлсэн гэдэг. Тухайн үед барилгын материалаар "зодож” хийснийг одоо ч харах боломжтой. Гэр хороолол дундаа амины гайгүй орон сууц болох байсан болов уу. Гэвч удалгүй байшингийн эзэд ар араасаа зуурдаар өнгөрсөн аж. Түүний дараа хувиараа бизнес эрхэлдэг залуу гайгүй үнээр худалдаж авсан ч мөн л түрүүчийн адилаар зуурдаар хорвоог орхижээ. Үүнээс хойш хэд хэдэн хүн авсан ч бүтэлтэй зүйл бололгүй өдийг хүргэжээ. Тэндхийн оршин суугчид сүнстэй байшингаас нэгч тоосго авдаггүй гэсэн. Учир нь өнгөрсөн жил пийшин барихаар нэг залуу өнөөх сүнстэй барилгаас хэдэн ширхэг тоосго авчээ. Гэтэл пийшингээ ч барьж амжилгүй гараа хугласан байна. Зарим шөнө хүн уйлж байгаа дуу ч сонсогддог ажээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон тухай ойролцоо амьдардаг иргэн ярьж байлаа.
Хоёр тоосгон байшингийн ойролцоо олон суварга босгосон байдаг. Мөн чанх ар талд нь хадагаар ороосон өндөр багана босгожээ. Үүнийг энэ жил бөө нар ирж босгосон байна. Өдрийн цагаар явахад хуучны барилгыг хог новшиндоо дарагдсан балгас гэж хэлж болох ч шөнө нь хажуугаар нь явах хүн олддоггүй ажээ. Үнэхээр энэ газарт хар энерги шингэсэн байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил ажлаа тараад явж байсан эмэгтэйг мөнөөх улаан байшин дотор хүчирхийлсэн хэрэг гарчээ. Өглөө үүрээр хичээлдээ явж байсан охин байшингийн хажууд бие зассанаас болоод ухаан санаа нь орон гаран болсон байна. Охины ярьснаар байшин дотроос аймаар хүн дуудаад, нүд нь харагдсан тухай ярьсан байдаг. Энэ мэтчилэн баримтгүй атлаа бараан сүүдэртэй явдлууд олон тохиолдож байжээ. Одоо сүнстэй байшингийн талаар ам дамжсан яриа олон байдаг. Гэхдээ тухайн хороонд олон жил амьдарсан хүмүүс энэ талаар илүү мэдэх нь лавтай. Дээр үед Дамбадаржаа хийдэд чадалтай олон лам нар шавилан суудаг байж. Тэгээд тухайн лам нарыг одоогийн бичигтэй уулын бэлд нутаглуулсан гэдэг. Энэ нь одоогийн хоёр тоосгон барилга байгаа газар ажээ. Үүний үнэнийг гэрчлэх үйл явдал энэ жил тохиолдсон. Сүнстэй байшингаас хойшоо өгсөх замд хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Намар барилгынхаа суурийг тавихаар ухтал олон хүний чандар гарсан байна. Ер нь Дамбадаржаа орчмын газрыг хөгшин настай хүмүүс догшин гэж ярьдаг байжээ. Энэ ч ортой аж. Тиймдээ ч хамаагүй газар ухдаггүй байсан байх. Эх орны дайны үед Оросууд хамаагүй бунхан хөндсөнөөс болж ялагдах шахсан тухай олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Газар шороо амьтай гэдэг үг ортой байхыг үгүйсгэхгүй.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
2  
unuen bol aimaar yumaa

1  
Ahmad ymaa damdarjaad ochhi Bush manaiha ene. Yg. Vnen bolwuu ain

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]