Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монголын хаадын угсаа залгамжлал

 

Их Монгол Улс

1. Чингис хаан (1206-1227) Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч, Солонгосоос Каспийн тэнгис хүртэл уудам нутагт байлдан дагуулал хийсэн.

2. Өгөөдэй (1229-1241)Өртөөний системийг зохион байгуулагч, европ, солонгос, кавказ, хойд хятадыг байлдан дагуулсан.

3.  Гүюг (1244-1246) Ромын папын анхны элч Плано Карпини түүнд бараалхасан. (Өгөдэйн удам)

4.  Мөнх (1250-1259) Хүн амын тооллого хийж, сангийн бодлогыг сайжруулсан. Ирак, перс, сирийг түүний зарлигаар байлдан дагуулсан. (Тулуйн удам)

 

Юан гүрэн

5. Хубилай хаан (1260-1294) Юан улсыг үндэслэж, бүх хятадыг монголын эзэмшилд оруулсан. Түүний үед монголын анхны их сургууль байгуулагдсан. Цаасан мөнгө гүйлгээнд оруулав. (Тулуйн удам)

6. Өлзийт Төмөр(1294-1307) Иргэний дайн дуусч, зүүн өмнөд азийн орнууд түүнд дагаар орсон. (Тулуй-Хубилайн удам)

7. Хайсан Хөлөг(1308-1311)   (Тулуй-Хубилайн удам)

8. Аюурбавда(1311-1320)      (Тулуй-Хубилайн удам)

9. Гэгээн хаан Шидбал буюу Содбал (1321-1323)   (Тулуй-Хубилайн удам)

10. Есөнтөмөр(1323-1328) (Тулуй-Хубилайн удам)

11. Ашидхэв буюу Рахиба, Алажиба(1328) (Тулуй-Хубилайн удам)

12. Заяат хаан Тогтөмөр (1328-1329 мөн 1329-1332) (Тулуй-Хубилайн удам)

13. Хутагт хаан Хүслэн (1329) Цагаадайн улс болон ар монголын язгууртнуудын дэмжлэгтэйгээр хаан ширээнд суусан. (Тулуй-Хубилайн удам)

14. Ринчинбал (1332) Монголын хамгийн богино хугацаанд суусан их хаан. (Тулуй-Хубилайн удам)

15. Тогоонтөмөр (1333-1370) Сүүлчийн их хаан. Түүний хаанчлалын үед Монголын эзэнт гүрэн мөхөж, Юаны монголчууд хятадаас хөөгдсөн. (Тулуй-Хубилайн удам)


Бага хаад

16. Билигт хаан Аюушридар 1370-1378 (Тулуй-Хубилайн удам)

17. Усхал хаан Төгстөмөр 1378-1388 (Тулуй-Хубилайн удам)

18. Зоригт хаан Есүдар  1388-1391(Тулуй-Ариг бөхийн удам)

19. Энх хаан 1391-1394(Тулуй-Ариг бөхийн удам)

20. Элбэг нигүүлсэхүй 1394-1399 (Тулуй-Ариг бөхийн удам)

21. Гүнтөмөр 1399-1402 (Тулуй-Ариг бөхийн удам)

 22. Үгэч Хашха (Гуличи)1402-1408 (Өгөдэй Гүегийн удам)

23. Өлзий Төмөр Буяншир 1408-1412 (Тулуй-Ариг бөхийн удам)

 24. Дэлбэг хаан 1412-1415 (Тулуй-Ариг бөхийн удам)

25. Архаадай буюу Аругтай 1415-1425 (Тулуй-Ариг бөхийн удам)

26. Адай 1425-1433 (Өгөдэй Гүегийн удам)

27. Тайсан хаан Тогтохбух 1433-1452 (Тулуй-Ариг бөхийн удам)

28. Эсэн тайш 1453-1454 (Ойрад -Алтан ургийн бус)

29. Үхэгт хаан Махагургис 1455-1465 (Тулуй-Хубилайн удам)

30. Молон 1465-1475 (Тулуй-Хубилайн удам)

31. Мандуул 1475-1479 (Тулуй-Хубилайн удам)

32. Болох жонон Баянмөнх хаан (1479-1487) (Тулуй-Хубилайн удам)

33. Батмөнх даян хаан (1487-1524) (Тулуй-Хубилайн удам)

34. Барсболд жонон (1524) (Тулуй-Хубилайн удам)

35. Боди Алаг (1524-1547) (Тулуй-Хубилайн удам)

36. Дарай үсүн Хүдэн (1547-1557) (Тулуй-Хубилайн удам)

37. Түмэн засагт хаан (1557-1592) (Тулуй-Хубилайн удам)

38. Буян сэцэн хаан (1592-1603) (Тулуй-Хубилайн удам)

39. Лигдэн хаан (1604-1634) (Тулуй-Хубилайн удам)


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
1  
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]