RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монголын түүхийн цуврал 2: Их Монгол улс

 

Монголын түүхийн цуврал 2: Их Монгол улс
Монголын түүхийн цуврал 8: Их Монгол улс

МЭӨIII зууны үеэс эхлэн Монгол нутагт мандаж мөхөж байсан улсуудын бүрэлдэхүүнд Монгол утсааны аймгууд, аймгийн холбоод орж байв.

XII зууны үеэс нилээд хүчирхэгжиж Монгол угсааны аймгийн холбоод нь Хан тэргүүлдэг Ханлиг буюу Хант улсуудын байдалтай болсон байна. Үүнд: Хамаг Монгол, Хэрээд, Мэргэд, Татар, Найман зэрэг нь ханлиг болсноос гадна бас олон аймгууд байжээ. Тэд цөм нүүдлийн аж ахуй, ан гөрөө голдуу эрхэлдэг нүүдэлчид байв. Тэр цагт тэднийг өмнөд талаас Алтан, Тангад, баруунаас Хорезм / Сартуул/* Баруун Ляо /Хар Кидан/ зэрэг улсууд заналхийлж, зарим ханлигийг өөрсдийн хараат болгож, алба авдаг байв. Гэтэл Монгол ханлиг аймгууд аль ч хөршийн эрхшээлд оролгүй, бие дааж хөгжих эрмэлзэлтэй байсан боловч, чухам яаж хүчээ нэгтгэх аргаа олохгүй, өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байлаа. 1206 онд Онон мөрний хөвөөнд болсон Монгол ноёдын их хуралдайгаар Тэмүжинг "Бүх Монголын Чингис /Далай/ хаан”, улсаа "Их Монгол улс” хэмээн нэрийдсэнээр Хамаг Монгол улсаар гол цөм болгосон Их Монгол улс байгуулагдав. Тэр үед Монгол аймгуудад овгийн байгууллъщ үлдэгдэл, боол эзэмших хэвшил, шинээр үүсч байгаа эзэн, харъяатын ёс байсны дотроос сүүлчийх нь давамгайлж, тулгар төр тогтсон Их Монгол улсын нийгмийн шинж чанарыг тодорхойлж улам бүр лавширч байв.

Их Монгол улс байгуулагдсан нь олон овог, аймаг, ханлиг, нэг нутаг, нэгдмэл аж ахуй, нийтлэг хэл, зан заншил бүхий Монгол угсаатан бүрэлдэн төлөвших таатай нөхцлийг бүрэлдүүлсэн төдийгүй, зарим харь улс орны эрхшээлээс гарах, тэднээс Монгол овог, аймгуудыг хооронд нь эвдрүүлэн, хүчийг нь тарамдуулдаг башир бодлогыг таслан зогсоож, бүх талаар бие даасан тусгаар тоггносон улс болон хөгжих боломжийг нээсэн ажээ.

Чингис хаан болон түүний шадар зүтгэлтнүүдийн 15жилийн нөр шаргуу хөдөлмөр, цус асгаруулсан тэмцлээр цогцлон Их Монгол улс байгуулагдсан нь нүүдэлчин Монголчуудын үе үеийнхний хүсэл мөрөөдлийн биелэл болж чадсан бөгөөд байгуулагдахаасаа эхлэн өвөг, дээдэс болох Хүн, Сүмбэ, Их Нирун зэрэг язгуур улсуудын төрт ёсны мөн чанарыг өвлөн авч хөгжүүлсэн байна. Их Монгол улс 1207— 1209 онд Тангад, 1211-1215 онд Алтан улстай байлдаж, тэднийг өөрийн хараат болгож байх зуур Монголын зарим аймагт Чингис хааны эрх. захиргааг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөн гарсан тул гадагш хийж буй аян дайнаа түр зогсоож, дотоод байдлаа зохицуулжээ. Их Монгол улс оршин тогтнон харьцангуй богино хугацаанд үндэснийхээ соёл, сэтгэлгээг нэн өндөр түвшинд боловсруулан төлөвшүүлснээс гадна онцлон дурдууштай нь дэлхийн хүн төрөлхтөнд энхтайвнаар зэрэгцэн оршиж амьдрах боломжийг нээн харуулав. Энэ чиглэлд тодорхой алхмуудыг зоригтой бөгөөд тууштай хийж чадсан нь гайхамшигт үйл хэрэг билээ. Үүнд Монголын тулгар төрийг үндэслэгч Чингис хааны гавьяа зонхилох нь маргаангүй юм.

Чингис хаан Их Монгол улсын нутаг дэвсгэрийг өрнө зүгт Каспийн тэнгис, дорно зүгт Номхон далай хүртэл өргөтгөсөн нь зөвхөн Монголын цэрэг зэвсгийн хүч төдий бус тодорхой хэмжээгээр энх тайвныг эрмэлзсэн тухайн орон нутгийн үндэстний дэмжлэгийг авснаар тайлбарлагдана.

Чингис хаан Их Монгол улсын дотоод, гадаад бодлогын агуулга, цар хүрээг тодорхойлсон (Их засаг) хуулийг 1206 онд Их хуралдайгаар батлуулсан нь Монголын хууль цаазын сэтгэлгээний ноён оргил болж. улмаар дараа дараагийн зуунд Евроазийн олон улс орон дахь төрт ёсны хөгжилд үлэмж нөлөө үзүүлсэн байна. 1227 онд Чингис хааныг таалал төгсөх үед Их Монгол улН нэгэнт эзэнт гүрний хэмжээнд хүрсэн байлаа.

1229 онд Хэрлэнгийн Хөдөө арал-Ауруг ордонд Монгол ноёдын Их хуралдай болж,Чингис хааны гэрээс ёсоор түүний 3 дахь хүү Өгөдэйг Их Монгол Улсын Их хаанаар өргөмжилжээ. Өгөдэй эцгийнхээ төрийн бодлогыг үргэлжлүүлэхдээ Их Монгол улсынхаа дотоод байдал ба эзлэгдсэн улс орнуудыг захирч төвхнүүлэхэд илүү анхаарчээ. 1241 онд Өгөдэйг тэнгэрт хальсны дараа Их хаан суухын төлөөх тэмцэл хэсэг хугацаанд өрнөж 1246 онд Өгөдэйн ууган хүү Гүюг, 1251 онд Толуйн хүү Мөнх нар Их Монгол улсын хаанаар дараалан өргөмжлөгджээ. Мөнх хааныг хальмагц дүү Аригбух, Хубилай нар 1260 онд тус тусдаа өөрсдийгөө "Их Монгол Улсын хаан" хэмээн өргөмжилж улмаар хоорондоо байлдаж, дотоодын дайн үүсгэсэн нь Их Монгол улсын задралын эхлэл байв. Зүчийн улс буюу Алтан- Ордоны улс, Цагадайн улс, Хөлөг (Үлэхү)-ийн буюу Ил хаадын зэрэг 4 хувь улс нь тус тусдаа биеэ дааж, тусгаар улсын байдалтай болсон байна.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]