Нэг Тус Нэг Буян бяцхан тус өнөөдөр үргэлжиллээ.
Өнөөдөр буюу 2012 оны 12-р сарын 3-ны өдөр бид нэлээдгүй газраар явж үзлээ. Ийнгээд хайж явсаны эцэст нэгэн ядарсан өвгөнд өөрсдийн бяцхан ч гэсэн сэтгэлийн бэлгээр тусламж үзүүллээ. Нийтдээ 30.000 төгрөгний хоол хүнсний зүйлээр тусаллаа. Энэхүү сэтгэлийн бэлэг нь бяцхан боловч бидэнд нэгийг бодуулахуйц бас дээр нь урам зориг өгсөн, хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан үйлс байлаа. Ингээд өнөөдөр надтай хамт явсан Булган, Цэлмэг, Нямбаяр, Цогзолцэцэг, Гылымхан нартаа баярласанаа илэрхийлье. Хүндэтгэсэн. С.Бат-Эрдэнэ