Үзсэн: (726) | Сэтгэгдэлүүд: (3) | 2012-02-02
Нийтэлсэн: BAT-ERDENE
Миний клубын тухай
My Club online community нь 5 дахь жилдээ тасралтгүй мод тарьж, услан
арчлах ажилд оюутан залуусыг сайн дураар татан оролцуулж, тэдний
Экологийн боловсролыг дэмжин ажилладаг байгууллага юм. Зөвхөн 2011 оны 4
сарын 30-наас 10 сарын 6 хүртэл нийт 14 удаа Мод тарих, арчлах
хамгаалах ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 1022 оюутан залуусыг
хамруулжээ. 2011 онд 18,000 мод 5 газар тарьснаас 16,000-ыг Төв аймгийн
Эрдэнэ сумын Зуун модод тарьжээ. Мод тарихаас гадна 4 сарын 1-нд Монголд
анх удаа Хууль Зүй Дотоод хэргийн яамтай хамтран Метрополис шөнийн
клубт алкохолгүй ПАРТИ /, 2 сарын 11-нд ШУТИС-ийн Төв номын санд цагаан
хоолны Греен парти, 6 сарын 1-д баярлаж чадахгүй байгаа 160 бяцхан
хүүхдүүдийг баярлуулан бэлэг өгөх арга хэмжээ, ШУТИС-ийн төв байрны Open
Air-ыг залуучуудын амралт чөлөөт цагт зориулан ашиглах санаачилга "Их
завсарлагаа” тоглолтыг 2 дахь жилдээ зохион байгуулж, Олон улсын
илтгэлийн Экологийн илтгэлийн уралдаанд Монгол улсаа төлөөлж 2 оюутан
оролцуулж, 2011 оны 10 сарын 22-нд 250 оюутныг Дуурь үзүүлсэн зэрэг
уламжлалт үйл ажиллагаанууд тогтмол явуулдаг online community билээ.
Зөвхөн ургуулсан модоо тоолдог My Club online community 5 жилийн
хугацаанд 63,000 модыг ургуулсан бөгөөд 2011 оны 10 сард БНСУ-ын Чанвон
хотодболсон НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн Х хуралдаанд оролцсон
дэлхийн 160 орны төлөөлөгчид My Club-ын тухай илтгэлийг сонсон дэлхийн
дулаарал болон Цөлжилтийн эсрэг ажиллаж байгаа Монголын оюутан залууст
баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн билээ.