Үзсэн: (854) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-10-20
Нийтэлсэн: BAT-ERDENE
Өнөөгийн соёл иргэншил мөхөх үү?
2012 он Хүмүүс 2012 он гэж айдаг болжээ. 2012 оны 12-р сарын 21-ний өдөр нарны аймгийн Санчир, Бархасвадь, Ангараг, Дэлхий гаригууд нэг шугаманд орж жагсана. Урд нь ийм тохиолдол олон гарч байсан ч энэ удаагийн тохиолдол нь зөвхөн нарны аймгийн ч биш оддын систем\Галактик\-ын одод төвөөсөө татсан радиус мэт нэг шугаманд жагсах юм байна. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрч Маяачуудын тооллын дөрөвдүгээр ирнэ төгсөнө. Энэ нь цагийн зүү 12 дээр давхцаад шинэ өдөр эхэлдэг шиг шинэ эрин эхлэх тэмдэг гэсэн үг юм. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагдах гоц үзэгдэл гэж үздэг. Тиймээс Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь зарим хүмүүсийг айлгаж байна. Гэхдээ хүн төрөлхтөн 26 төрлийн цаг тооны бичиг цаг хугацааны янз бүрийн үед эхлүүлсэн бөгөөд хамгийн эртнийх нь Еврейчүүдийн Hebrew он тоолол энэ жил 5771 онтойгоо золгож байна. {mosimage}