Өнөөгийн соёл иргэншил мөхөх үү?2012 он Эх сурвалжийг : http://mongoliintuuh.blogspot.comХүмүүс 2012 он гэж айдаг болжээ. 2012 оны 12-р сарын 21-ний өдөр нарны аймгийн Санчир, Бархасвадь, Ангараг, Дэлхий гаригууд нэг шугаманд орж жагсана. Урд нь ийм тохиолдол олон гарч байсан ч энэ удаагийн тохиолдол нь зөвхөн нарны аймгийн ч биш оддын систем\Галактик\-ын одод төвөөсөө татсан радиус мэт нэг шугаманд жагсах юм байна. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрч Маяачуудын тооллын дөрөвдүгээр ирнэ төгсөнө. Энэ нь цагийн зүү 12 дээр давхцаад шинэ өдөр эхэлдэг шиг шинэ эрин эхлэх тэмдэг гэсэн үг юм. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагдах гоц үзэгдэл гэж үздэг. Тиймээс Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь зарим хүмүүсийг айлгаж байна. Гэхдээ хүн төрөлхтөн 26 төрлийн цаг тооны бичиг цаг хугацааны янз бүрийн үед эхлүүлсэн бөгөөд хамгийн эртнийх нь Еврейчүүдийн Hebrew он тоолол энэ жил 5771 онтойгоо золгож байна. {mosimage} Энэ өдөр ямар ч байсан жирийн өдөр биш боловч чухам юу болохыг хэн ч хэлж чадахгүй байгаа бөгөөд сонирхогч, судлаачдын анхаарлыг татаж түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү энэ талаар яригдах болов. Эрин зууны зааг дээр гоц ухаантай хүүхдүүд төрж хүн төрөлхтөнд сайн сайхан амьдралын үндэсийг эргүүлэн авчирна гэж шашны номлолууд дээр тэмдэглэсэн байдаг. Тэднийг Индиго хүүхдүүд гэж нэрлэдэг бөгөөд өнөөдрийн соёл иргэншлийн хөгжил, даяарчлал нь ихэнх хүмүүсийг Индиго буюу өөрөөр сэтгэж, өөрөөр өөрийгөө илэрхийлэх сэтгэхүйг төрүүлдэг болсон нь сохирхолтой. Индигочуудын тухай дараагийн нийтлэлдээ бичих болно. Ингээд 2012 он дэлхийн төгсгөл үү? Сөнөж мөхнө гэдэг устаж үгүй болохыг хэлдэггүй юм байна. Дэлхийн түүхэнд одоо оршин байгаагаас илүү, маш олон Соёл иргэншлүүд мөхөж алга болсон ул мөр байдаг. Магадгүй бидний таамаглаж ярьдаг Атлантид, Лемурчуудад 2012 он шиг үйл явдал болсон юм болов уу? Дэлхийд одоогоор тогтоогдоод байгаа анхны Аккадын соёл иргэншил Тигр, Евфрат мөрний дунд 4300 гаруй жилийн тэртээ байгуулагджээ. Сэргэн мандалтынхаа оргилд байсан Аккадын эзэнт гүрэн ердөө 100 жилийн дараа мөхжээ. Улс төрийн зөрчил Аккадын эзэнт гvрний мөхлийн шалтгаан байсан гэдэгт эрдэмтэд олон жилийн турш итгэлтэй байв. Харин дээрх хоёр мөрний ай савд судалгаа хийсэн цаг уур судлаачид болон археологичдын хамтарсан баг мөхлийн гэгдсэн тэрхүү үед тус бүс нутагт хур тунадасны хэмжээ огцом багассаныг тогтоосноор Аккадын эзэнт гүрэн мөхөхөд ган гачиг голлох үүрэг гүйцэтгэсэн гэж ихэнх эрдэмтэн үздэг болжээ. Үүнээс гадна Аккадчуудтай бараг нэгэн цагт оршиж байсан Египет, Андийн нурууны Титакака нуурын эртний соёл иргэншил түүний дараа 800-гаад жилийн дараа гарч алдарт Маяагийн соёл иргэншлүүд бүгд цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр хүн төрөлхтний түүхийн хуудаснаас арчигдсан тухай олон таамаг бараг батлагдаад байна. {mosimage}Эртний соёл иргэншлийг мөхөөсөн цаг агаар, хур тунадасны өөрчлөлт нь аж үйлдвэржилт, нийгмийн хөгжлийн эринийг олон зуу, магадгvй мянган жилээр хойшлуулсан байна. Байгаль, дэлхийн хувьсал жилээс жилд нууцлаг, ээдрээтэй болж буй энэ үед хvний буруутай үйл ажиллагаанаас болж хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буй нь хүн төрөлхтний ирээдүйг улам тодорхойгүй болгожээ. Өөрөөр хэлбэл Хүн төрөлхтөн өөрсдийн сансарын хүлэг онгоцоо эвдэж цааш нисэх боломжоо алдаж, ирээдүйгээ өөдрөгөөр харах аргагүй болж байна гэсэн үг. Цаг агаарын өөрчлөлтийн ганцхан хүчин зүйл маш том асуудал бий болгож байна. Халуун дулаан агаарт усны уур болон хүлэмжийн хий их хэмжээгээр агуулагддаг. Уур амьсгал халуун болох тусам төдийчинээ их чийг агаар мандалд хуримтлагдана гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал агаар дахь чийгийн хэмжээ их байдаг бүс нутагт бороо ихсэж, хур тунадас багатай нутагт агаар дахь чийгийн хэмжээ багасна. Цаг уурчдын урьдчилсан загвар тооцоогоор ирэх зууны эхэнд туйл болон туйл орчмын бүс нутагт хур тунадасны хэмжээ хамгийн ихээр буурах бол халуун болон эрс тэс бүсийн дунд орших дулаан уур амьсгалтай бүс нутагт бороо хур татрах нь харьцангуй бага байх гэнэ. Нэг үгээр хуурай бүс илүү хуурай, чийглэг бүс илүү чийгтэй болох аюул нүүрлээд байна. Энэ нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөг хэдийнэ мэдэрч эхэлсэн дэлхий нийтийн хувьд хар дарсан зүүд юм. Тухайлбал, ердөө зуу хүрэхгүй жилийн дараа Европ, Газар дундын тэнгисийн сав газар, Мексик, АНУ-ын баруун өмнөд хэсэг, Канад, өмнөд Африк болон Австрапийн өмнөд хэсэг одоогийнхоос хэд дахин хуурайших гэнэ. Тариалан эрхэлж болох нийт газар нутгийн өчүүхэн хувьд усжуулалтын систем бий. Дэлхийн ядуусын ихэнх хувь оршин суудаг Африк, Азийн бүс нутаг байгаль орчны өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий болж түйрэн, агаар, хөрс, усны бохирдол, усны гачигдал зэрэг зэрэг учирч байна. Эрс тэс уур амьсгалтай газруудад ааш араншингаа хувиргасан цаг агаар ган зуд, үер усны байгалийн гамшиг дагуулах магадлал их болно. Дулаарлаас үүдсэн агаар дахь их хэмжээний чийг, хур тунадас гэнэт их хэмжээгээр унахдаа хатаж ангасан газарт их хэмжээний үерийн хохирол учруулах тохиолдол ихэснэ. 1996-2005 онуудад болсон үер усны гамшиг 1950-1980 оны хооронд буюу бүхэл бүтэн 30 жилийн хугацаанд тохиолдсон үер усны гамшгаас хоёр дахин их байсныг судлаачид тогтоожээ. Хур татрах нь бүс нутаг бүрт харилцан адилгүй нөлөөлөх бөгөөд мэргэжилтнүүдийн эмээж буйгаар дэлхийн хүн амын зургааны нэг хувь буюу хэрэглээний ус нь бусдаас хараат байдаг тэрбум гаруй хүний дийлэнх хэсэг аж төрдөг бүс нутагт илүү гамшиг дагуулж мэдэх гэнэ. Энэ нь олон улсад үймээн самуун, улстөрийн тогтворгүй байдал, муугаар бодоход дайн дажин, дүрвэгсдийн бүхэл бүтэн үеийн эхлэл байх магадлал өндөр. Ойрхи Дорнод болон Африкт энэ үзэгдэл хэдийнэ ажиглагдаж эхэлсэн бөгөөд Нүүдэлчин овог аймгууд болон тариалан эрхлэгчдийн зөрчил даамжирч тус бүс нутгийг дайны талбар болгосон Дар-фурын хямралыг жишээлж болно. Тэдний зөрчил хэрэглээний устай холбоотой маргаанаас эхэлсэн. Манай улсад ч бэлчээр усны болон ашигт малтмалын зөвшөөрөл, түүнийг эсэргүүцэгчдийн дунд иргэний мөргөлдөөн гарч эхэлж байна. {mosimage} Дулаарал хийгээд хүний зүй бус үйлдлийн уршгаар өөрчлөгдөж, хүчин мөхөсдсөн байгалийн тухай ярихаасаа илүү дэвшилтэт техник технологийг хөгжүүлж, сүйтгэсэн шигээ хүн төрөлхтөн өөрсдийн гараар эх дэлхийгээ сэргээж чадах олон өөдрөг санаанд найдахыг илүүд үзсээр байна. Гэхдээ бид лүндэч нарын үгэнд айх биш эх дэлхийгээ хамгаалах, аврах "СУББОТНИК” хийж маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимын мод тарих хэрэгтэй. | ||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.