RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » 2012 » 11 » 07
Үзсэн: (676) | Сэтгэгдэлүүд: (5) | 2012-11-07
Нийтэлсэн: BAT-ERDENE

 НЭГ ТУС НЭГ БУЯН

Сайн уу залуусаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний зүгээс энэ өвөл НЭГ ТУС нэртэй бяцхан аянг зохион байгуулах гэж байна. Жил бүр өвлийн улиралд 7 хоног бүрийн нэг өдөр хотоор явж хүйтэнд дааран сууж байгаа хүмүүс болон өглөө эртлэн гарч хахир өвлийн хүйтэнд хотоо цэвэрхэн байлгах гэж яваа хүмүүсдээ халуун цай аарцаар дайлж бага ч гэсэн тусламж үзүүлдэг билээ. Тэгвэл энэ удаагийн өвлийн аян 11-р сарын 19-ны даваа гаригийн 11 цагаас явах боллоо. Оюутан залуус та нарыг идэвхитэй оролцоно гэж найдаж байна. НЭГ ТУС НЭГ БУЯН...


 
Үзсэн: (2795) | Сэтгэгдэлүүд: (1) | 2012-11-07
Нийтэлсэн: BAT-ERDENE


МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ОРОН ЗАЙН СУДАЛГААНЫ
 ЗАРИМ АСУУДАЛ 
("Мау өндөр”-ийн байлдааны жишээн дээр)

              Монголын эзэнт гүрнийг байгуулахад түүхэн ач холбогдол бүхий суурь олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн "May ѳндѳр"-ийн байлдааны талаар нухацтай судалсан эрдэм шинжилгээний бүтээл хомсдуу байна. Гэвч Мау өндөр хэмээх түүхт нутгийн гззар зүйн байршлыг өөрсдийн хэмжээнд "судалж” таамаглал дэвшүүлсэн хүмүүс байх боловч нэгдсэн дүгнэлтэнд одоо хэр хүрч хараахан чадаагүй байгаа юм. Жишээ нь Халх, Нѳмрѳг голуудын хооронд буй нэгэн уул бол МНТ-ны 170–р зүйлд тэмдэглэгдсэн Мау өндөр мѳн бололтой гэж, "МНТ-нд гардаг газар усны нэрийг хайж олсон нь” гэдэг бүтээлдээ академич Д.Пэрлээ тэмдэглэсэн байхад, To Зий ѲМѲЗО-ны Хишигтэн хошууны баруун ѳмнѳд этгээдээс 45 газарт буй нэгэн уул бол МНТ-д тэмдэглэсэн May өндѳр мѳн бѳгөѳд үүнээс 82 газарт Улаан бургас буй гэжээ.

 
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.