RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » 2013 » 5 » 21
Үзсэн: (828) | Сэтгэгдэлүүд: (1) | 2013-05-21
Нийтэлсэн: BAT-ERDENE

16-р долоо хоног

 Улирлын хичээл 16 долоо хоногтой. Долоо хоног бүрийг оюутнууд өөрсдийнхөөрөө нэрлэсэн байдгаас хамгийн чухал долоо хоног нь 16 дахь долоо хоног буюу "Ухаарлын долоо хоног”. Энэ өдрүүдэд нь манай сургууль Нарантуул захаас дутахгүй түм түжигнэж, бум бужигнасан, жүжгээр бол хамгийн их өрнөлтэй, зөрчил тэмцлийн оргил хэсэг нь энэ долоо хоног болно доо. Ёстой нөгөө амьдралын хамаг дүрс нүдний өмнө жирэлзээд өнгөрнө гэдэг шиг 15 долоо хоногийн оюутны амьдрал ганцхан 16-р долоо хоногт шийдэгдэж ухаардаг болохоор оюутнууд ингэж онож нэрлэжээ. Гэхдээ бидний үйлчлүүлэгч нар үнэхээр ухаардаг юм болов уу? Дараагийн улиралд дахиад л 16-р долоо хоног болж сургууль даяараа бужигнаан болно. Энэ бужигнаан дөхөөд ирэхээр багш нарын алхаа гишгээ ширүүсэн, хар нүдний шилний цаанаас оюутнуудаа F, D, C гэж тооцоолон харах ТЕРНИТАТОР-ууд болон хувирдаг бол оюутнууд хүнд асуудалд орсон сүсэгтнүүд өөрийг нь аврах арга чаргыг мэдэгч ҮЗМЭРЧ дээр шавж ТЕРМИНАТОР-уудыг өглөө, өдөр, оройгүй шаналгана. Зарим нь шөнө ч шаналгадаг байж магад. Яг энэ үед оюутнуудыг аврагч гэнэт гарч ирэн ЗОРРО-нууд тулалдаандаа орно доо. Хаа нэгтээгээс гэнэт гаран ирэгч ЗОРРО-нуудын нарийн сэлэмний ирээр ТЕРМИНАТОР-уудын дүн А. В болж хувирна. Зарим оюутнуудын санаа сэтгэл амарч өөрийн аврагч ЗОРРО-нууддаа талархана. ТЕРМИНАТОР-ууд бид өөрсдөө ЗОРРО болж хөлсөө урсгаж, нэрээ идэн өөр нэг ТЕРМИНАТОР-ын үүдийг сахин, утасыг хайна. Би өөрөө ийм байдалд бишгүй ордог буюу сургуульд багшилах хугацааны хирээр ТЕРМИНАТОР биш ЗОРРО болж хувирна.


 
Үзсэн: (3122) | Сэтгэгдэлүүд: (3) | 2013-05-21
Нийтэлсэн: BAT-ERDENE


За залуусаа монголын түүхийн сорилын номыг PDF-ээр татаж авахаар 7 хоног тавилаа. 


 
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.