RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Аваргуудын лигийн сугалаа гарлаа

 
Аваргуудын лигийн сугалаа гарлаа
2011 оны 12 сарын 17
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн сугалаа өнгөрсөн шөнө Швейцарийн Ньон хотноо боллоо. Сугалаа ёсоор Каталоны нэр төр гэгдэх "Барселона” аваргын цомоо хамгаалахаар эхний өрсөлдөөнийг Германы "Байер Леверкузен” багтай хийнэ. Харин тэдний мөнхийн өрсөлдөгч "Реал Мадрид” энэ шатанд ОХУ-ын "ЦСКА Москва”-тай учрах бол Италийн "АС Милан”, Английн "Арсенал” багууд хоорондоо таарчээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн сугалааг танилцуулъя.

  • "Олимпик Лион” /Франц/ - АПОЭЛ /Кипр/
  • "Наполи” /Итали/ - "Челси” /Англи/
  • "АС Милан” /Итали/ - "Арсенал” /Англи/
  • "Базель” /Швейцарь/ - "Байерн Мюнхен” /Герман/
  • "Баейр Леверкузен” /Герман/ - "Барселона” /Испани/
  • "ЦСКА Москва” /ОХУ/ - "Реал Мадрид” /Испани/
  • "Зенит Санкт-Петербург” /ОХУ/ - "Бенфика” /Португаль/
  • "Марсель” /Франц/ - "Интер Милан” /Итали/

FIFA-гийн Клубуудын ДАШТ-д оролцож, өдгөө Японы Йокохама хотноо байгаа Испанийн "Барселона” клуб өнөөдөр орой "Сантос” багтай аваргын төлөө тоглоно. Харин UEFA-гийн Аваргуудын лигийн хүрээнд тэд ирэх оны хоёрдугаар сард Германд зочилж, шөвгийн 16-гийн эхний тоглолтоо хийх бол гуравдугаар сард "Кэмп Ноу” цэнгэлдэхдээ өрсөлдөгчөө хүлээн авч, хариу тоглолтоо хийх юм. Харин хэсгийн шатны зургаан тоглолтод бүгдэд нь хожсон "Реал Мадрид” клуб ОХУ-ын армийн багтай учраа таарлаа. Испанийн эзэн хааны баг Аваргуудын лигийн хэсгийн шатанд төгс амжилт үзүүлсэн тав дахь баг болсон билээ.

Аваргуудын лигт дөрвөн удаа түрүүлж байсан "Баейрн Мюнхен”-ы тухайд "Базель 1893” багтай сугалаа таарсан байгаа. Швейцарийн баг Европын топ төвшинд амжилтын түүх нимгэнтэй ч хэсгийн шатанд, С хэсэгт өнгөрсөн жилийн дэд аварга "МанЮ”-г мулталж чадсан билээ. "Баейрн”, "Базель” багууд өнгөрсөн жилийн тэмцээнд хэсгийн шатанд таарахад германчууд Швейцарьт 2:1-ээр, харин талбайдаа 3:0 харьцаатай хожиж байв. Харин Жозе Моуриньогийн удирдлага дор 2010 онд Аваргуудын лигт түрүүлсэн Италийн "Интер Милан” 1993 оны аварга, Францын "Олимпик Марсель”-тай өрсөлдөнө.Энэ жил "АПЭОЛ”, "Наполи”, "Зенит Санктпетербург” гээд гурван баг Аваргуудын лигийн хасагдах шатанд анх удаа хөл тавьж буй. Тэдний тухайд Киприйн аварга баг Францын "Олимпик Лион”-той таарсан бол "Наполи” Английн "Челси” клубтэй сугалаа таарчээ. Харин "Зенит” Португалийн "Бенфика”-тай өрсөлдөх юм. Аваргуудын лигт долоон удаа түрүүлэхдээ хамгийн сүүлд 2007 онд аваргын цом өргөсөн "АС Милан”-ы тухайд Английн "Арсенал” клубтэй сугалаа таарсан байна. Өмнө нь 2007/08 оны улирлын Аваргуудын лигт дээрх хоёр баг яг энэ шатанд таарч тоглоход, Лондонгийн "Их буучид” хоёр тоглолтын нийлбэрээр 2:0-ээр ялалт байгуулж байлаа. Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд 2012 оны хоёрдугаар сарын 14-15, 21-22-нд болох бол хариу тоглолтууд гуравдугаар сарын 6-7, 13-14-нд болох юм.

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
2 BAT-ERDENE  
0
Тиймээ мэднэ энэ аль дээр үеийн хуваарь. Footytube.com эсвэл Footyroom.com-оос авч болно. Гэхдээ нэлээд л ачаалладаг sait даа

1 bold-erdene  
0
bagshaa footyroom.com holbombogiin site bga tendees hussn togloltiinhoo toimiig uzej boldgiimaa

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]