RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


"Цин Ши" Хуанди Монгол хүн байсан уу?

 

"Цин Ши" Хуанди Монгол хүн байсан уу?

Хятадад олон мянган цэргээс бүрдсэн бунхан байдаг талаар цөөнгүй уншигч мэдэх буй заа. Тэднийг англиар Terracotta Army гэж нэрлэдэг. Оросоор терракотовая армия гэнэ. Терракота гэдэг нь өвөрмөц сортын шавруудыг хольж урласан шавар зүйлс (аяга шаазан, баримал зэрэг)-ийг хэлдэг.
Сиань хотын ойролцоо тариалан тарьж амьдардаг Ян Живан хэмээх тариачин 1974 оны 03-р сард өөрийн талбайдаа худаг гаргах зорилгоор худгийн нүх малтжээ. Ухсан нүхнээсээ ус гаргаж чадаагүй ч 5 метрийн гүнд нэгэн сонирхолтой зүйлийг илрүүлсэн нь эртний дайчны шавар баримал байв. Археологичид энэ газар хүрэлцэн ирээд бүр гайхашраж орхижээ. Малталтын үеэр энэ дайчин ганцаараа биш гэдэг нь ойлгомжтой болж улмаар бүтэн арми байгааг илрүүлсэн байна. Эдгээр шавар барималууд одоогоос 2 мянга гаран жилийн тэртээд холбогдох, тодруулбал Хятадыг нэгтгэсэн агуу хаан Цин Шихуанди-ийн үед холбогдох дурсгал ажээ.
Энэхүү Хятадын анхны эзэн хааны армийг цас бороо, гадны нөлөөллөөс хамгаалахын тулд гурван томоохон павильонд байрлуулсан байна. Энд фото зураг авах болон видео бичлэг хийх хориотой байдаг байна.
Археологийн малтлага судалгааны ажил анх 1974 оны 07-р сард эхэлж байжээ. Одоо ч малтлагын ажил дуусаагүй 33 дахь жилээ үргэлжлэж байгаа аж.
Ян Живаны худаг ухсан тэр хавийн газраас дайчдын 6000 баримлыг илрүүлсэн бол 1980 онд эрдэмтэд нэмж 2000 баримлыг малтан гаргажээ. 1994 онд цэргийн дээд тушаалтнуудаас бүрдсэн штабыг илрүүлсэн байдаг. Харин 2000 оны эхээр хөгжимчид, акробатчид болон 10 гаруй түшмэлийн шавар баримлыг олжээ. Урлаг судлаачид эдгээр баримлуудыг 30 гаруй жилийн туршид урласан гэж үздэг. Дэлхийн сор гайхамшгуудын нэгд зүй ёсоор тооцогдох энэ үзмэрүүдийг урлахад 700 мянган урчууд оролцсон гэдэг. Хятадуудад ийм нүсэр зүйлийг бүтээх ямар шаардлага байсан юм бол. Үүнийг мэдэхийн тулд анхны эзэн хааны талаар болон тэр цаг үеийг эргэн санах хэрэгтэй.

Олон жилийн турш үргэлжилсэн хаант долоон улсын цуст дайн нь эцэстээ Цин хааны үнэмлэхүй ялалтаар төгсөв. Ин Жень (Цин Шихуандигийн багын нэр) хэмээх цөс ихтэй залуу хаан Жао, Вэй, Чунь, Ци хаант улсуудын нийслэлүүдийг газрын хөрстэй тэгшилж эдгээр хаант улсыг ээлж дараатайгаар өөрийн улсдаа нэгтгэж чаджээ. Ингэж л Хятад улс түүхэндээ анх удаа нэгдэж чадсан түүхтэй. Цин Шихуанди хаан өөрийгөө эзэн хаанаар өргөмжилж тэр даруйдаа улс гүрэндээ өөрчлөлт, шинэчлэл явуулж эхэлжээ. Тэр бүү хэл, ирээдүйд Хятад улс бутран задрах бүх боломжуудыг нь устгаж чадсан гэдэг.
Цин Шихуанди Хятадын эзэнт гүрнийг 36 бүст хуваан бүс бүрт цэргийн нэг, энгийн нэг удирдагчийг тохоон томилжээ. Үүгээр зогсохгүй алив зүйлд хатуу хориг тогтоон мөрдүүлж эхэлсэн гэдэг. Мөнгөний нэгж, хүнд болон уртын нэгж, бичиг үсэг, барилгаар зогсохгүй эзэнт гүрний нэг захаас нөгөө зах руу саадгүй хүрэхийн тулд тэрэгний дугуйны хэмжээг ч нарийн тогтоож өгчээ. Мөн эзэнт гүрэн байгуулагдснаас өмнөх үеийн түүхийг хэрэгсэхгүй болгосныг зарлан тунхаглаж ялалт байгуулж байсан хаант улсуудын судар, гар бичмэлүүдийг нь манай эринээс өмнөх 213 онд галдан шатаасан байдаг гэж судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. Цин Шихуанди их ширүүн дориун хүн байжээ. Шинэ дэглэмийг мөрдөж ажиллах бүү хэл эсэргүүцсэн гэх шалтгаанаар 460 гаруй эрдэмтнийг амьдаар нь газарт булсан байдаг. Хятадын анхны эзэн хаан өөрийн овогтнуудаа энэ эзэнт гүрнийг мөнхөд удирдана гэдэгт итгэн мөнхөд орших олон ялгах тэмдгийг бүтээн босгосны дотор алдарт Цагаан хэрэм ордог аж. Түүнчлэн агуу Цинийг сэрүүн ахуйд нь хэдэн зуун мянган хүнийг дайчлан сүүлчийн замд нь үдэх бунханыг барьж эхэлсэн байдаг. Их эзэн хааныг бунхан өдгөө 47-хон метрийн өндөртэй дов төдий болжээ. 2000 жилийн өмнө энэ бунхан 120 метр өндөртэй байсан аж. Түүний эргэн тойронд үхэгсдийн бүхэл бүтэн хотыг босгосон гэлцдэг. Харин энэ хот нь хэр том хэмжээтэйг эрдэмтэд таамаглаж ч чадахгүй байна. Түүний бунхныг одоо хүртэл малтан судлаж эхлээгүй байна. Өнөөгийн байдлаар илрүүлсэн дайчдын баримал тэрхүү хотын өчүүхэн хэсэг нь гэж үздэг.
Цин Шихуанди сэрүүн ахуйдаа Хятадын ёс заншлыг даган өөртэйгөө цуг 4000 залуу дайчинг бунхлахаар төлөвлөж байжээ. Харин зөвлөхүүд нь түүнийг энэ санаанаас нь татгалзуулж чадсан аж. Хэрэв Цин Шихуандигийн хүслийг дагасан бол ард түмэн бослого гаргах байсан нь мэдээж. Тиймээс тэр тооны дайчин эрсийг шавраар бүтээлгэх санаачилга гаргав. Харин эзэн хааны таалалд нийцүүлэхийн тулд 4 мянга бус 8 мянган дайчинг шавраар бүтээх шийдвэр гаргасан нь энэ аж.
Шавар дайчдыг бүгдийг нь зүүн зүг рүү харуулан бунхалсан нь энэ зүгт их эзэн хааны эзлэн авсан хаант улсууд оршдогтой холбоотой аж.
Дайчдын баримлыг нарийн ур ухаанаар, оновчтой, хичээнгүйлэн гүйцэтгэсэн нь харагддаг. Хоорондоо адилхан царайтай дайчин ганц ч байхгүй нь гайхалтай. Нэг талаар эрдэмтдийн үзэж буйгаар, Цин Шихуандигийн хаант засаг өөртөө олон үндэстнийг багтааж байгааг харуулах мэт. Учир нь дайчдын дунд хятадаас гадна монгол, уйгар, түвд болон бусад үндэстний хүмүүс байгаа аж. Дайчдын үсний засалт, хувцас хэрэглэлийг хэрхэн урласнаас нь үзвэл тун нарийн мэдрэмжтэй, гайхалтай ур чадвартай хүмүүс урласан нь илт хэмээн дэлхийн эрдэмтэд шагшин магтсан байх юм. Гэвч тухайн үед зонхилж байсан загварыг тодорхой илтгэн харуулсан хэдий ч дайчдын өндрийн хэмжээн дээр алдсан гэж эрдэмтэд үздэг байна. Шавар дайчид бүгд 1.90-1.95 м өндөртэй. Циний дайчид ийм өндөр байгаагүй гэж эрдэмтэд үздэг.
Бэлэн болсон баримлуудыг 1000 хэмийн халуун зууханд хийж шатаадаг байжээ. Дараа нь хамгийн шилдэг гэх зураачид зүй ёсны өнгөөр будаж янзалдаг байж. Харин малтлагын үед олон мянган жил газар доор байсан баримлын будгууд салхинд ор мөргүй үгүй болжээ
Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийнхэн шавар баримлуудад шинжилгээ хийж үзэхэд тэдгээрт Хятадын өөр өөр мужид ургадаг ургамлын үр наалдсан байсан нь тус шавар дайчдыг өөр өөр бүс нутагт хийсэн болохыг харуулж байна. Харин дайчдын шавар хүлгүүдийг тээвэрлэж авчирахад дөхөм гэж үзэн бунхны ойролцоо урласан гэдэг нь тодорхой болжээ. Шавар хүлгүүдийн жин 200 орчим кг бол дайчдынх нь 135 орчим кг байдаг ажээ.
Шавар дайчдыг 11 хонгилд босоогоор нь бунхалсан аж. Хонгилууд нь маш зузаан ханатай. Эртний урчууд тэдний дээрээс гуалин хөндлөвчүүд тавьж дээр нь хулс дэвсэж, дараагаар нь 0,30м цемент, 3 м шороогоор булж хамгаалсан байжээ. Ийн хамгаалсан ч энэхүү том арми "ялагдал” хүлээж байсан удаатай. Учрыг нь тайлбарлахад, Цин Шихуанди хааныг нас нөгчсөний дараа түүний сул дорой, шийдэмгий бус Эр Шихуанди хүү нь хаан ширээнд заларсан аж. Төр удирдах авьяасгүй энэ хүний гаргаж байсан шийдвэрүүд нь ард олны бухимдлыг өдөөжээ. Ингээд тариачид бослого гаргаж юун түрүүнд терракотон армийг хараандаа онилов. Бухимдсан ядуучуул баримал дайчдыг тонож шатаасан гэдэг. Гэхдээ энэ бол зүгээр нэг танхайн үйлдэл байгаагүй гэж эрдэмтэд үздэг байна. Цин Шихуанди сэрүүн ахуйдаа илүүдэл гэж үзсэн зэр зэвсгүүдээс устгахыг нь устгаж, хайлуулахыг нь хайлуулж орхисон тул босогчдод зэр зэвсэг олж авах өөр газар байгаагүй аж. Газар доорх дайчдыг бунхлахдаа жинхэнэ нум сум, илд, жад, сэлэм тэргүүтнээр агсуулсан байжээ. Тиймээс босогчид энэ бунхныг сүйтгэх болсны учир энэ аж. Ингэсний хүчинд тэд хаант засгаа унагаж чадсан гэнэ. Харин Цин Шихуандигийн хүү өөрийн албатууддаа хөнөөгджээ.
Олон зууны туршид танхай этгээдүүд эзэн хааны бунхнаас эрдэнэс олж авахыг хичээсээр ирсэн байна. Ингэхдээ цөөнгүй хүн амиа алджээ. Хамгийн гайхалтай нь, шавар дайчид эзэн хааныхаа сүнсийг хамгаалсан байдаг гэж эрдэмтэд, судлаачид үздэг. Малтлагын үеэр ч нэг бус хүний араг яс олдож байжээ.
Дайчдыг байршуулсан тэдгээр хонгилын хананы шавар нь өнөөдөр алтнаас ч үнэтэйд тооцогдох болжээ. Цин Шихуандигийн үеийн ганц ширхэг тоосго өдгөө хэдэн арван мянган долларт хүрч байгаа аж. Ганц ширхэг ийм тоосготой хүн Бээжингийн ойролцоо тансаг харш худалдан авах боломжтой гэнэ.
Эзэн хааныг хэмжээлшгүй их алт эрдэнэсийн хамт оршуулсан гэж эртний судруудад бичсэн байдаг. Харин эдгээр эрдэнэс болон Цин Шихуанди хааны алтан сандалыг одоог хүртэл олоогүй байгаа билээ.
Цин Шихуанди оньсого таалгах тун дуртай хүн байсан талаар эртний судруудад тэмдэглэгдэн үлдээжээ. Тиймээс зарим эрдэмтэн түүнийг өөр газар бунхалсан хэмээн үздэг. Шавар дайчид бол үнэнийг төөрөгдүүлэх гэсэн халхавч байж болох. Хэрэв энэ үнэн бол Цин Шихуандигийн бунханы зах хязгаарыг таамаглахад бэрх болох ажээ.

Цин Ши Хуанди монгол хүн байсан уу
2007 оны үед "Ноцтой мэдээ” сонинд "Хятадыг нэгтгэсэн Цин Ши Хуанди цэвэр монгол хүн байжээ” гэсэн нийтлэл гарч байлаа. Энэ нийтлэл өдгөө оlloo.mn сайтад байна. доорхи холбоор орж үзэ үү. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=52251.

Уг нийтлэлд:
"Энд єгvvлэх тvvх нь МЭЄ 3-р зуунд хамаарах бєгєєд тал нутгийн нvvдэлчин Хvннv нар анхны тєрт улсаа байгуулан, үе үе ємнє зvгийн суурин иргэдийг уулгалан довтолж амар заяа vзvvлдэггvй байсан үед хамаарна. Тэр цагт Хүннү гүрний их хаан Модуны эцэг Тvмэн шаньюй нvvдэлчдийг нэгэн тамган доор хураан атгаж байсан бєгєєд харин хятад хэлт vндэстэнvvд Жоу, Цинь, Шан, Хань, Мэн, Вэй зэрэг байлдаант долоон улсын vе гэж нэрлэгддэг олон жижиг ханлиг болон бутарсан байжээ. Яг энэ vеэр хээр талын нvvдэлчид суурин иргэдийг уулгалан довтолж сvйтгэн тvйвээж явах замд нь нэгэн монгол хєвгvvн нvvдэлчдийн цуваанаас гээгдэн хоцорсон ажээ. Тэр vед таван настай байсан нvvдэлчин хєвгvvн Жоу улсын ядуу айлд vрчлэгдэн ном бичиг эрдэмд шамдаж, цэрэг зэвсэгийн эрдэмд суралцсаар 19 нас хvрэх vедээ Цин улсын их цэргийн жанжин Сюй Даогийн бие хамгаалагч болон хувирчээ. Эндээс тvvний ирээдvйд мандан бадрах vе нь эхэлсэн бєгєєд арван жилийн дараа Хvннv нартай хийсэн тулалдаанд Цин улсын цэргийг тэргvvлэн тулалдаж ялалт байгуулсанаасаа хойш тус улсын хаан ширээнд залран хvндлэгдэж нэрээ улсынхаа овгоор єєрчлєн Цинь Ши хуанди гэж тvvхэнд алдаршсан ажээ. Хятадын эртний сурвалж бичгvvдээс харахад Ши хуандигийн эцэг нь хэн болох нь тодорхойгvй, Жоу улс болон Хань улсад нэгэн зэрэг хоер гурван эцэгтэй байсан гэж гарал vvсэл нь мэдэгдэхээргvй маягаар тэмдэглэсэн байдаг нь энэхvv нvvдэлчдээс гарал үүсэлтэй гэсэн таамагийг тодруулж єгч байгаа юм...
... Ийнхvv Хятадыг анх удаа нэгтгэж Цагаан хэрэмийг босгож манайхаар бол Чингис хааны дайтай хvндтэй байр сууринд залагдаж үлдсэн Цинь Ши хуанди талын нvvдэлчин монголчуудаас гаралтай байсан тухай баримт материалуудыг хэзээ нэгэн цагт Хятадын тvvхчид ч хvлээн зєвшєєрєх нь гарцаагүй. Иймээс бид зарим үед Ши хуанди бол Хятадуудад огт хамаагvй харин ч бидний хил хязгаарыг цагаан хэрмээр зааглан тодруулж, ялган салгаж єгсєн Монголын үндэсний их баатар гэж магтан дурсахад буруудахгvй гэдгийг эдvгээ манай улсад ажиллаж буй БНХАУ-ын элчин сайд Гао Шу Маогоос очоод асуусан ч болно. Хятадуудаас хэзээ ч vндэстэнээ нэгтгэх их баатар тєрж гарч байгаагүйг энэ бяцхан намтар ч бас батлан харуулж байгаа юм” хэмээн бичсэн байдаг.



Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
1 Catsnameski  
0
How to name a kitten? Found here female rogue names http://allcatsnames.com/warrior-cat-rogue-names full list of names for cats.

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]