RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Монголын түүхийн цуврал 1: Есүхэй баатар /1118-1170/

 

Есүхэй баатар



Монголын түүхийн цуврал 9: Есүхэй баатар /1118-1170/

Хабул хааны хүү Бартан баатрын 3 дахь хүү. Эзэн Чингис хааны эцэг. Уг нь Хотул хааны доор цэргийн ноён байв.

Тэр ан хийгээд буцаж явахдаа, Мэргэд аймгийн их Чилэдү гэгч Олхонуд аймгаас гэргий аваад яваатай тааралдаад, гэргийн гоо үзэмжид татагдан түүнийг Чилэдүгээс булааж авсан нь Өэлүн хатан юм. Өэлүн хатнаас Тэмүжин, Хасар, Хачун, Тэмүгэ 4 хүү, Тэмүлэн нэртэй нэг охин төрсөн. Есүхэйн нөгөө хатан Сочигэлээс Бэгтэр, Бэлгүтэй 2 хүү төржээ. Есүхэй Хамаг Монголын ханлигийг нэгдэлтэй байлгаж, бусад Монгол аймгуудаа нэгтгэх ажиллагаанд оролцож байв. Тэр Зүрчидийн Алтан улсын өнгөлзлөгийн эсрэг олон жил тэмцэгчдийн нэг байв. Хотула хааныг нас барсны дараа нилээдолон овог, аймгийг өөрийн харъяандаа цуглуулж, Хамаг Монголын ахлагч болжээ. Багын ухаалаг, сэргэлэн, уужуу ухаан бодолтой, бусадтай эвсэж чаддаг болохоор тухайн үеийн Монголын хүчирхэг аймгийн нэг байв. 1162 онд Татааруудтай байлдаж, маш их ялалт байгуулсан ба Татаарын тэргүүн Тэмүжин-Үгэ, Хурибуха 2- ыг олзлоод гэртээ ирэхэд нь Өэлүн хатан хүү төрүүлээд байв. Есүхэй дайнд ялж, дайснаа дарсан яруу алдраа дуурсгахын тулд өөрийн хүүдээ "Тэмүжин” гэдэг нэр өгөв.

Энэ хүү нь Чингис хаан билээ. Есүхэй баатар 1170 онд Тэмүжин хүүгээ 9 настай байхад нь Өэлүн эхийн төрхөм Олхонудаас хүүдээ бэр гуйхаар яваад замдаа Хонгирад аймгийн ахлагч Дэй сэцэнтэй уулзав. Дэй сэцэнхүүдээ бэр гуйж явааг сонсоод, Тэмүжин хүүгийн нүүрэндээ цоггой, нүдэндээ галтайг4 хараад үнэхээр санаанд нь таарсан тул өөрийн охин Бөртийг өгөхөөр болов. Тухайн үед Бөртэ 10 настай байлаа. Есүхэй баатар хүүгээ Дэй сэцэнийд үлдээгээд, гэртээ харих замдаа Татаар иргэний хурим найрт бууж, хорт архинд хордогдон, арай чамай гэртээ ирээд нас барав.

Есүхэй баатар бол хамаг Монголчуудын оршин тоттноход тун чухал үүрэг гүйцэтгэж, баларшгүй гавъяа байгуулсан хүн билээ. 1266 онд Юань улсын Хубилай хаан Есүхэй баатрыг өнөд дурсахын тулд " Д ээдсийн сүм ” байгу улж, түүнийг ” Богд эш хаан”-аар нэхэн өргөмжилсөн байна.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]