Шинэ номын тухай Монгол- ОХУ-ын хамтарсан судлаачид 2004-2010 оны Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Чин толгой балгасанд археологийн хээрийн судалгааны экспедицийг зохион байгуулсан билээ. Эл хамтарсан төслийн хээрийн судалгааны ажлын үр дүн болох "Киданьский город Чин толгой балгас” /Москва.2011. 171 хууд/ нэртэй ном хэвлэгдэн гарлаа. Уг номыг Москвагийн "Дорно дахины утга зохиол” шинжлэх ухааны хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд өнгөрсөн жилүүдэд Монгол улсад явуулсан Кидан улсын үеийн хот суурины археологийн судалгааны шинэхэн үр дүнгүүдийг нийтэлжээ.
Эл нэгэн сэдэвт хамтын бүтээлийг туурвихад Монгол улсын талаас профессор А.Очир, ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургуулийн ахлах багш, доктор Л.Эрдэнэболд, ОХУ-ын талаас Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Н.Н.Крадин, профессор А.Л.Ивлиев, С.В.Данилов, С.А.Васютин нар оролцжээ. | ||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.