RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


УБ хотод тvгжрэлгvй явах арга

 

  Манай сайтын хэрэглэгчээс бидний амьдралд тэр тусмаа Улаанбаатар хотын иргэдэд маш их хэрэгтэй мэдээлэл ирснийг та бvхэндээ хvргэж байна. Гол замууд тvгжрээтэй байвал єєрийнхєє ашигладаг хорооллын доторх замыг Улаан єнгєєр тодруулж, нэг бvрчлэн тайлбарлаж оруулсан байна. Нэгэнт алдаатай тєлєвлєлт, буруу бодлогын хар гайгаар хэдэн цагаар тvгжирж, алтан цагаа vрдэг иргэд бидэнд vvнээс єєр гарц байгаа гэж vv.







1. Модны хоёр - Хороолол. Хэрэв модны хоёроос хороолол руу єгсєх зам тvгжрээтэй байвал дээрх хоёр маршрутын дагуу зvvн гар тийшээ эргэж явж болно. Эсрэгээрээ модны хоёр руу уруудах гэтэл хорооллын зам дээр тvгжрээд байвал мєн дээрх замаар модны хоёрын зам руу орж болно. Замын нєхцєл боломжийн бєгєєд байрны нарийн зам дээр єєдєєс машинтай тулахгvй.




2. Хэрэв нарны зам тvгжрээтэй байвал зvvнээс баруун, баруунаас зvvн аль ч чиглэлд дээрх замыг ашиглаж болно. Хэд хэдэн хувилбараас сонгон явах боломжтой. Миний хувьд ашиглах маш дуртай зам.




3. Хэрэв хорооллын хотын тєв рvv чиглэсэн зам Парадоксын тэр хавьд тvгжрэлтэй байвал Смарт дэлгvvрийн баруун талаар баруун гар тийш эргэж ороод, тус дэлгvvрийн зогсоолоор хєндлєн гарж зvvн эргээд жаахан явж баруун эргээд 4-р хорооллын нэгэн дунд зам руу орж болно. Уг замаар явсаар байгаад "Хороолол" хvнсний захын хойгуур гарч гол зам руугаа нийлж болно. Зvvнээс баруун тийш чиглэлд мєн ашиглаж болно. Замын нєхцєл жаахан тааруу, цементэн зам нь хагархай ихтэй.




4. Хэрэв Гэсэр сvмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хvртэлх зам тvгжрэл ихтэй байвал уг замын гуравдугаар эгнээнээс эсрэг урсгалд машингvй vед зvvн гар тийш эргэж гандан руу єгссєн засмал замаар орж болно. Гандан тэгчилэн хийдийн хашааг тойрсон замаар гандангийн тєв хаалга хvрээд, баруун гар тийш эргэж гэр хороолол дундуур орж, овон товон ихтэй замаар хэсэг явж модны хоёроос хороолол руу єгсдєг замтай нийлнэ. Замын нєхцєл муу, эхлээд ороход зам нь огцом єгсvvр тул євлийн улиралд халтиргаа vvсчихдэг, урдаа хєтлєгчтэй машинаар явахад хvндрэлтэй, хойноо хєтлєгчтэй машинаар явах боломжгvй. Дєрвєн дугуйндаа хєтлєгчтэй машин боломжтой.




5. Гандангаас тасганы овооны уулзвар хvртэлх зам тvгжрэлтэй vед гэсэр сvм ордог зам руу орох хэрэгтэй бол дээрх замыг сонгож болно. Засмал замтай, боломжын.




6. 3-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгvvрийн ємнєх зам тvгжрээтэй байвал Ахуйн vйлчилгээний уулзвараас хойш эргэж, Билэг их дэлгvvрийн араар байран дундах зам руу орж, Ачлал дэлгvvрийн зvvн талаар гарч ирэх боломжтой. Байрны араар явж байхад зам нь нарийн тул урдаас ирж яваа машинтай зєрєхєд хvндрэлтэй. Зам нь тийм ч сайн биш.




7. Тасганы овооны уулзвараас баянбvрдийн тойрог руу ороод тус нэмэлт зам руу орж хотын тєвийн хаана ч хvрэх боломжтой. Жаахан орон зай газар зvйн мэдрэмж сайтай, дээр нь хотын замыг гайгvй мэддэг бол энэ замыг ашиглан тєв дотор хаашаа ч гайгvй хурдан хvрчих боломжтой. Гэхдээ энэ замыг маш их хvн мэддэг тул тvгжрэх нь элбэг болсон. Замын нєхцєл тааруу, энд тэнд хонхорхой, нvх ихтэй.




8. Бичилээс Єргєє руу эргэдэг уулзвар аль аль талаасаа тvгжрээд хачин юм болдгыг тэр хавь руу явдаг хvмvvс андахгvй байх. Ийм vед бичилийн гэр хорооллоос бууж ирж байвал гэр хорооллын дундах замыг ашиглан 3-р хорооллын арын зам руу орох боломжтой.




9. Чингисийн єргєн чєлєєний зам тvгжрээтэй байвал Энхтайваны гvvр давж орж ирээд гvvрэн доогуур тойрч авто тээврийн газрын хажуугын замаар орж Виста оффис-н хойгуур зvvн гар тийш эргэж дээрх тэмдэглэсэн замаар замнаж Чонон бєрт тєвийн зvvн талаар Сєvлийн гудамж руу очих боломжтой. Эсрэгээрээ Сєvлийн гудамжнаас нарны зам юм уу Энхтайваны гvvр лvv явах зам тvгжрээд байвал дээрх маршрутыг мєн ашиглаж болно. Скайтелын урдуур, Баянгол зочид буудлын урдуур Чингисийн єргєн чєлєєний зам руугаа орох салбар замыг мєн ашиглаж болно. Замын нєхцєл тааруу, хонхорхой, цоорхой ихтэй.

Update: Vista Office -н хажуугаар гардаг замыг таглаж хашаа бариад барилга барьж эхэлсэн тул тэрvvгээр явах боломжгvй болсон. Хойд зvгээс 1-р сургууль талаасаа энэ замыг ашиглаж байгаа бол Баянгол ЗБ-н урдуур гараад тєв зам руу нийлж болно.




10. 100-айлын зам тvгжрэлтэй байвал МУИС-ЭЗС-н хойгуур ороод, ТИС-н оюутны нэгдvгээр байрны урдуур баруун гар тийш эргэж хоёрдугаар сургуулийн урдуур яваад 11-р хорооллын зам руу орж зvvн эргээд жаахан яваад баруун эргэж байран дундуур орж яваад, америк элчингийн урдуур зам руу нийлж хойшоо яваад СБД-н эрvvл мэндийн нэгдлийн урдуур Их тойруугын баруун тийш явах зам руу орж болно.

...:::::::: Vргэлжлэл бий :::::::::......

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]