RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Нүүр » Entries archive
Үзсэн: (1401) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монголын түүхийн цуврал 2: Их Монгол улс


XII зууны үеэс нилээд хүчирхэгжиж Монгол угсааны аймгийн холбоод нь Хан тэргүүлдэг Ханлиг буюу Хант улсуудын байдалтай болсон байна. Үүнд: Хамаг Монгол, Хэрээд, Мэргэд, Татар, Найман зэрэг нь ханлиг болсноос гадна бас олон аймгууд байжээ. Тэд цөм нүүдлийн аж ахуй, ан гөрөө голдуу эрхэлдэг нүүдэлчид байв.

 
Үзсэн: (1010) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE


Монголын түүхийн цуврал 1: Есүхэй баатар /1118-1170/

Хабул хааны хүү Бартанбаатарын 3-р хүү Чингис хааны эцэг.
 

 
Үзсэн: (607) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-08
Нийтэлсэн: BAT-ERDENE

      
Шинэ номын тухай

       Монгол- ОХУ-ын хамтарсан судлаачид 2004-2010 оны Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Чин толгой балгасанд археологийн хээрийн судалгааны экспедицийг зохион байгуулсан билээ. Эл хамтарсан төслийн хээрийн судалгааны ажлын үр дүн болох "Киданьский город Чин толгой балгас” /Москва.2011. 171 хууд/ нэртэй ном хэвлэгдэн гарлаа. Уг номыг Москвагийн "Дорно дахины утга зохиол” шинжлэх ухааны хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд өнгөрсөн жилүүдэд Монгол улсад явуулсан Кидан улсын үеийн хот суурины археологийн судалгааны шинэхэн үр дүнгүүдийг нийтэлжээ.
Эл нэгэн сэдэвт хамтын бүтээлийг туурвихад Монгол улсын талаас профессор А.Очир, ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургуулийн ахлах багш, доктор Л.Эрдэнэболд, ОХУ-ын талаас Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Н.Н.Крадин, профессор А.Л.Ивлиев, С.В.Данилов, С.А.Васютин нар оролцжээ.

 
Үзсэн: (1043) | Сэтгэгдэлүүд: (1) | 2012-02-07
Нийтэлсэн: BAT-ERDENE


Элдэв зураг



 
Үзсэн: (1170) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-07
Нийтэлсэн: BAT-ERDENE

Тєвдын задгай оршуулах ёслол

    Та бvхэнд шашин нэгт Тєвд улсын хамгийн хvндэтгэлтэй буюу "Тэнгэрийн оршуулга”хэмээх зан vйлийн талаархи маш нарийвчилсан (детальчилсан) фото сурвалжлагыг хvргэж байна. Тэд таалал тєгссөн хvндтэй хvнээ хєл гарыг нь боогоод, хээр талд тавьж махчин шувууны хоол болгосныхоо дараа ясыг нь vйрvvлж цацдаг байна. Энэ нь манай улсад дээхэн vед хэрэглэж байсан хамгийн хvндэтгэлтэй зан vйлтэй тєстэй ажээ. Тиймээс хvнийг ингэж оршуулбал сvнс нь амар амгаланг олж, дардан замаар дараа тєрєлдєє хєтлєгддєг гэдэг сvсэг бишрэлийг бид сайн мэдэх билээ. За ингээд энэхvv хvндэтгэлтэй агаад аймшигтай оршуулах ёслолын дvр зургийг алхам алхамаар нь ажицгаая. Жич: хэт эмзэг хvн, бие давхар эмэгтэйчvvд, насанд хvрээгvйчvvд vзээд хэрэггvй гэж зөвлөе.


 
Үзсэн: (721) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-07
Нийтэлсэн: BAT-ERDENE

Эртний зургууд дээрхи vл мэдэгдэх нисдэг биетvvд

      Хvн тєрєлхтєн бийр, цаас нийлvvлж эхэлсэн буюу уран зургийн урлаг хєгжиж, хvний оюун бодлын ємнє хvлээн зєвшєєрєгдєж эхэлсэн тэр цагийн бvтээлvvд дээр "Vл Мэдэгдэх Нисдэг Биет” (UFO) гэдгээрээ бидний бvхний танил болсон харь гаригийн гэмээр нисдэг биетvvд дvрслэгдсэн байх нь олонтой. Кино, номонд дvрслэгддэг нисдэг таваг, АНУ-ын нууц албаныхны бvтээсэн сєнєєгч онгоцтой тун тєстэй зvйлvvдийг та аль дундад зууны vеийн сонгодог зураг, шашны бvтээл, бараг манай эриний ємнєх уран сийлбэр дээрээс олж хараад гайхах нь лавтай. Ингээд нууц нь тайлагдашгvй орчлонгийн бас нэгэн сонирхолтой баримтын цуглуулгаар аялцгаая.

 
Үзсэн: (980) | Сэтгэгдэлүүд: (0) | 2012-02-07
Нийтэлсэн: BAT-ERDENE

УБ хотод тvгжрэлгvй явах арга

Манай сайтын хэрэглэгчээс бидний амьдралд тэр тусмаа Улаанбаатар хотын иргэдэд маш их хэрэгтэй мэдээлэл ирснийг та бvхэндээ хvргэж байна.


 
Үзсэн: (7071) | Сэтгэгдэлүүд: (19) | 2012-02-03
Нийтэлсэн: BAT-ERDENE

Монголын түүх хичээлийн бие даалтууд
     Оюутан та бүхэнд бие даалтын оноог бүрэн авах боломж олгох үүднээс бүх бие даалтуудыг холбогдох шаардлага, хугацаа, үзүүлэлттэй нь орууллаа. Мөн та бүхэнд жишээ болгох үүднээс Хичээл - Зөвлөгөө гэсэн хэсэгт эссе, Өгүүлэл - Түүх дотор илтгэл, өгүүлэл оруулсан байгаа.  Анхааруулахад та бүхэн бүх бие даалт дээрээ заавал өөрийн нэр, код, семинарын цагийг заавал бичсэн байх шаардлагатай. За амжилт. Та бүхнийг чадна гэдэгт итгэж байна.

 
Үзсэн: (693) | Сэтгэгдэлүүд: (3) | 2012-02-02
Нийтэлсэн: BAT-ERDENE

Миний клубын тухай
     My Club online community нь 5 дахь жилдээ тасралтгүй мод тарьж, услан арчлах ажилд оюутан залуусыг сайн дураар татан оролцуулж, тэдний Экологийн боловсролыг дэмжин ажилладаг байгууллага юм. Зөвхөн 2011 оны 4 сарын 30-наас 10 сарын 6 хүртэл нийт 14 удаа Мод тарих, арчлах хамгаалах ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 1022 оюутан залуусыг хамруулжээ. 2011 онд 18,000 мод 5 газар тарьснаас 16,000-ыг Төв аймгийн Эрдэнэ сумын Зуун модод тарьжээ. Мод тарихаас гадна 4 сарын 1-нд Монголд анх удаа Хууль Зүй Дотоод хэргийн яамтай хамтран Метрополис шөнийн клубт алкохолгүй ПАРТИ /, 2 сарын 11-нд ШУТИС-ийн Төв номын санд цагаан хоолны Греен парти, 6 сарын 1-д баярлаж чадахгүй байгаа 160 бяцхан хүүхдүүдийг баярлуулан бэлэг өгөх арга хэмжээ, ШУТИС-ийн төв байрны Open Air-ыг залуучуудын амралт чөлөөт цагт зориулан ашиглах санаачилга "Их завсарлагаа” тоглолтыг 2 дахь жилдээ зохион байгуулж, Олон улсын илтгэлийн Экологийн илтгэлийн уралдаанд Монгол улсаа төлөөлж 2 оюутан оролцуулж, 2011 оны 10 сарын 22-нд 250 оюутныг Дуурь үзүүлсэн зэрэг уламжлалт үйл ажиллагаанууд тогтмол явуулдаг online community билээ. Зөвхөн ургуулсан модоо тоолдог My Club online community 5 жилийн хугацаанд 63,000 модыг ургуулсан бөгөөд 2011 оны 10 сард БНСУ-ын Чанвон хотодболсон НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн Х хуралдаанд оролцсон дэлхийн 160 орны төлөөлөгчид My Club-ын тухай илтгэлийг сонсон дэлхийн дулаарал болон Цөлжилтийн эсрэг ажиллаж байгаа Монголын оюутан залууст баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн билээ.

 
Үзсэн: (753) | Сэтгэгдэлүүд: (1) | 2012-01-30
Нийтэлсэн: BAT-ERDENE


Ухаанд гэрэл гийлгэж, урам сэргээх үгсээс...


 
« 1 2 3 4 5 6 7 8 »
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.