RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Бидний мэдэж байвал зохих манай Дэлхийн сэтгэл түгшээсэн 35 асуудал

 

Бидний мэдэж байвал зохих манай Дэлхийн сэтгэл түгшээсэн 35 асуудал

                    Бидний мэдэж байвал зохих манай Дэлхийн сэтгэл түгшээсэн 35 асуудлыг танд танилцуулъя.
1. Дундаж Япон эмэгтэй 84 насладаг бол Ботсванид төрсөн эмэгтэй ердөө
    39 насална гэсэн тооцоо бий.
2. АНУ-д төрсөн хар арьстануудын 3-ны 1% нь шоронд орох магадлалтай.
    Цагаан эрчүүдийн хувьд тэдний 17 хүн тутмын нэг нь ийм байх 
    боломжтой.
3. Дэлхийн хүн амын 5-ны нэг хувь буюу 1,25 тэрбум хүн тэжээлийн
    дутагдалтай.
4. Британийн 15 настнуудын бараг тал хувь нь хууль бус мансууруулах
    бодис хэрэглэж үзсэн, 4-ний нэг хувь нь архаг тамхичид.
5. Ядуу оронд амьдарч буй хүүхдүүд чинээлэг оронд амьдарч буй
    хүүхдүүдээс 3 дахин илүү сэтгэцийн өвчнөөр өвдөх магадлалтай.
6. 2002 онд Дэлхийн цаазаар авах ялын 81% нь ердөө 3 оронд
    гүйцэтгэгдсэн: Хятад, Иран, АНУ.
7. Английн Супермаркетууд хэрэглэгчдээ Засгийн газраасаа илүү сайн
    мэддэг. Тэд үнэнч картаар дамжуулан таны орлого болон сонирхлыг
    чинь тодорхойлдог.
8. Европын Холбооны нэг үнээ өдөрт 1,40 евроны тэтгэмж авдаг ба
    Африкийн 4 хүн тутмын 3-нь үүнээс бага мөнгөөр өл залгуулдаг.
9. Ижил хүйстэний харилцаа дэлхийн 70-аас илүү улсад хууль бус. 9 оронд,
    Афганистан, Иран, Саудын Араб зэргийг оролцуулан алах ял
    оногдуулдаг.
10. Дэлхийд 27 сая зарц бий.
11. Дэлхийн хүн амын 3-ны нэг нь дайн дажинтай байна. 2002 онд 30 орон
      37 зэвсгийн мөргөлдөөнд 2,29 тэрбум хүн амыг хамарсан юм.
12. Хөгжилтэй орнуудын дотроос Англи өсвөр насны жирэмслэлтээрээ
      АНУ-ын дараа 2-т ордог. 1000 өсвөр насныханд 30,8 төрөлт
      бүртгэгдсэн. Өсвөр насны ээжүүд ядуу амьдрах магадлал хоёр дахин их.
13. Энэтхэгт 44 сая хүүхэд хүүхдийн хөдөлмөр хийдэг ба зарим нь өдөрт 16
      цагаар ажилладаг.
14. Гольфчин Тайгер Вүүдс дэлхийн хамгийн их орлоготой тамирчин
      бөгөөд жилд 44 сая доллар олдог. Тэр Nike-ийн малгай өмссөнийхөө
      төлөө өдөр бүр 30,000 евро авдаг бол Тай ажилчид өдөрт ажлынхаа
      хөлсөнд 2,20 евро авдаг.
15. АНУ-д Долоо хоног бүр дунджаар 88 хүүхэд буу авч явсанаас болоод
      сургуулиасаа хөөгддөг.
16. Уурхайн олборолтоос болоод Цаг тутамд нэг хүн алагдах буюу зэрэмдэг
      болдог.
17. Дор хаяж 300,000 шоронгийн хоригдол өөрийнхөө итгэл үнэмшлийг
      тайвнаар илэрхийлснийхээ төлөө аймар нөхцөлд хоригдож заримдаа
      тамлуулдаг.
18. Машинаас болж минут тутамд хоёр хүн үхдэг.
19. АНУ нь НҮБ-д үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүссэн 1 тэрбум долларын
      өртэй. Тэгсэн мөртлөө 23 цаг тутамд өөрийн цэрэг армийн зардалд
      ижил хэмжээний зардал гаргадаг.
20. Кени улсад авилгалын төлбөр нэг гэр бүлийн төсвийн 3-ны нэгийг
      бүрдүүлдэг.
21. Дэлхийн хууль бус хар тамхины наймаа 225 тэрбум доллараар
      хэмжигддэг нь дэлхийн эмийн үйлдвэрүүдтэй адилхан үзүүлэлт юм.
22. 150-аас илүү улс эрүүдэн шүүлт хийдэг нь мэдэгдсэн.
23. Бразил улс цэргийн хүчнийхээ тоогоос илүү Avon хэрэглэдэг
      эмэгтэйчүүдтэй.
24. Дэлхийн тамхичдын 82 хувь нь Хөгжиж буй орнуудад амьдардаг.
25. Дэлхийн газрын тосны нөөц 2040 он гэхэд шавхагдана.
26. Дэлхийн хүн амын 70-аас илүү хувь нь утасны дуу сонсч үзээгүй.
      Африкт 40 хүн тутмын нэг нь гар утастай.
27. Дэлхийд сүүлийн жилүүдэд болсон зэвсгийн мөргөлдөөний 4-ний нэг 
      нь байгалийн нөөцний төлөөх тулаан.
28. Африкийн бараг 30 сая хүн ДОХ-той. 2050 он гэхэд уг өвчин 280 сая
      хүний амийг авч одох нь.
29. Жил бүр 10 хэл устдаг.
30. Олон хүн зэвсгийн мөргөлдөөнөөс илүүтэйгээр амиа хорлож үхдэг.
      Сүүлийн 45 жилд дэлхийн амиа хорлолт 60 хувиар өссөн.
31. Дэлхий даяар 300,000 хүүхэд-дайчид дайнд байлдаж байна.
32. Хэт таргалалттай хүмүүсийн 3-ны нэг нь хөгжиж буй орнуудад
      амьдардаг. Компанит ажлынхан Барууны орнуудыг хямд,
      боловсруулсан, тослог хүнсийг ядуу орнуудад шахаж байна гэж
      буруушаасан билээ.
33. 2003 онд АНУ армидаа 379 тэрбум доллар зарцуулсан. Энэ нь 7 "өөдгүй
      орон” болох Куба, Иран, Ирак, Либяа, Хойд Солонгос, Судан болон
      Сирийн цэргийн зардлыг нийлүүлснээс 22 дахин их юм.
34. Орост жил бүр 12000-аас илүү эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллээс
      болж амиа алддаг.
35. Хятадад хүүг охиноос дээгүүр үзэх үзэл болон "нэг гэр бүлд нэг хүүхэд”
      хуулиас шалтгаалж эмэгтэй нь эрэгтэйгээсээ 44 саяар цөөн.


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]