Монголын хаад Их Монгол Улс 1. Чингис хаан (1206-1227) Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч, Солонгосоос Каспийн тэнгис хүртэл уудам нутагт байлдан дагуулал хийсэн. 2. Өгөөдэй (1229-1241)Өртөөний системийг зохион байгуулагч, европ, солонгос, кавказ, хойд хятадыг байлдан дагуулсан. 3. Гүюг (1244-1246) Ромын папын анхны элч Плано Карпини түүнд бараалхасан. (Өгөдэйн удам) 4. Мөнх (1250-1259) Хүн амын тооллого хийж, сангийн бодлогыг сайжруулсан. Ирак, перс, сирийг түүний зарлигаар байлдан дагуулсан. (Тулуйн удам)
Юан гүрэн 5. Хубилай хаан (1260-1294) Юан улсыг үндэслэж, бүх хятадыг монголын эзэмшилд оруулсан. Түүний үед монголын анхны их сургууль байгуулагдсан. Цаасан мөнгө гүйлгээнд оруулав. (Тулуйн удам) 6. Өлзийт Төмөр(1294-1307) Иргэний дайн дуусч, зүүн өмнөд азийн орнууд түүнд дагаар орсон. (Тулуй-Хубилайн удам) 7. Хайсан Хөлөг(1308-1311) (Тулуй-Хубилайн удам) 8. Аюурбавда(1311-1320) (Тулуй-Хубилайн удам) 9. Гэгээн хаан Шидбал буюу Содбал (1321-1323) (Тулуй-Хубилайн удам) 10. Есөнтөмөр(1323-1328) (Тулуй-Хубилайн удам) 11. Ашидхэв буюу Рахиба, Алажиба(1328) (Тулуй-Хубилайн удам) 12. Заяат хаан Тогтөмөр (1328-1329 мөн 1329-1332) (Тулуй-Хубилайн удам) 13. Хутагт хаан Хүслэн (1329) Цагаадайн улс болон ар монголын язгууртнуудын дэмжлэгтэйгээр хаан ширээнд суусан. (Тулуй-Хубилайн удам) 14. Ринчинбал (1332) Монголын хамгийн богино хугацаанд суусан их хаан. (Тулуй-Хубилайн удам) 15. Тогоонтөмөр (1333-1370) Сүүлчийн их хаан. Түүний хаанчлалын үед Монголын эзэнт гүрэн мөхөж, Юаны монголчууд хятадаас хөөгдсөн. (Тулуй-Хубилайн удам) Бага хаад16. Билигт хаан Аюушридар 1370-1378 (Тулуй-Хубилайн удам) 17. Усхал хаан Төгстөмөр 1378-1388 (Тулуй-Хубилайн удам) 18. Зоригт хаан Есүдар 1388-1391(Тулуй-Ариг бөхийн удам) 19. Энх хаан 1391-1394(Тулуй-Ариг бөхийн удам) 20. Элбэг нигүүлсэхүй 1394-1399 (Тулуй-Ариг бөхийн удам) 21. Гүнтөмөр 1399-1402 (Тулуй-Ариг бөхийн удам) 22. Үгэч Хашха (Гуличи)1402-1408 (Өгөдэй Гүегийн удам) 23. Өлзий Төмөр Буяншир 1408-1412 (Тулуй-Ариг бөхийн удам) 24. Дэлбэг хаан 1412-1415 (Тулуй-Ариг бөхийн удам) 25. Архаадай буюу Аругтай 1415-1425 (Тулуй-Ариг бөхийн удам) 26. Адай 1425-1433 (Өгөдэй Гүегийн удам) 27. Тайсан хаан Тогтохбух 1433-1452 (Тулуй-Ариг бөхийн удам) 28. Эсэн тайш 1453-1454 (Ойрад -Алтан ургийн бус) 29. Үхэгт хаан Махагургис 1455-1465 (Тулуй-Хубилайн удам) 30. Молон 1465-1475 (Тулуй-Хубилайн удам) 31. Мандуул 1475-1479 (Тулуй-Хубилайн удам) 32. Болох жонон Баянмөнх хаан (1479-1487) (Тулуй-Хубилайн удам) 33. Батмөнх даян хаан (1487-1524) (Тулуй-Хубилайн удам) 34. Барсболд жонон (1524) (Тулуй-Хубилайн удам) 35. Боди Алаг (1524-1547) (Тулуй-Хубилайн удам) 36. Дарай үсүн Хүдэн (1547-1557) (Тулуй-Хубилайн удам) 37. Түмэн засагт хаан (1557-1592) (Тулуй-Хубилайн удам) 38. Буян сэцэн хаан (1592-1603) (Тулуй-Хубилайн удам) 39. Лигдэн хаан (1604-1634) (Тулуй-Хубилайн удам) | |||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.